Бичлэгийн тоо 372

Монголбакны дэд Ерөнхийлөгч Н.Золжаргалтай валютын үнийн өсөлтийн талаар цөөн хором ярилцлаа.

-Валютын ханшны өсөлтөөс үүдэн шатахуунаас эхлээд олон барааны үнэ нэмэгдлээ. Монголбанкнаас энэ бүхнийг юу гэж харж байна вэ?

-Импортын барааны үнэ валютын ханшнаас хамааралтай. Гэхдээ нэг зүйлийг хүмүүс санах хэрэгтэй. Одоогоос хоёр жилийн өмнө ам.долларын ханш 1450 байхад шатахууны үнэ 1200 төгрөг байсан. Өнөөдөр ханш 1450 дээрээ байхад шатахууны ханш хэд болов. Яагаад ханш эргээд энэ үнэн дээрээ ирсэн бэ гэхээр Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2011 он хүртэл дээгүүр байсан. Энэ оны ихээр валютын орлого багасдаг. Үүнээс үүдэн шатахууны үнэ 60 хувь өсөж байна гэж зарим хүмүүс тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Валютын ханшны энэ өсөлтийг шалтгаанаа болгоод байгаа нь ойлгомжгүй байна. Гадаад нөхцөл байдал нь өөрчлөгдсөн юм уу гэхээр дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ 15 хувийн л өөрчлөлттэй байгаа. Энэ хооронд татвараа тэглэх гээд олон арга хэмжээ авсан. Гэтэл яагаад үнээ ингэж нэмсэн гэдгийг холбогдох албаны хүмүүс нь яаж тайлбарлахыг мэдэхгүй байна. Ямартаа ч шатахууны үнийн өсөлт валютын ханшнаас болж өсөөгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна. Хоёр  жилийн өмнө 1200 байсан шатахуун өнөөдөр 1900 боллоо. Үүнийгээ валютын өнөөдрийн үнийн өсөлтөөс болсон гэж тайлбарлаад байгааг нь үнэхээр гайхаж байна.

-Монголбанкнаас одоо ямар арга хэмжээ авах вэ?

-Манайхаас арваннэг, арванхоёр, нэгдүгээр саруудад валютын ханшийг тогтворжуулах арга хэмжээнүүдийг авч байсан. Цаашид ч энэ арга хэмжээгээ авах болно. Хятадын цагаар сар болж байгаатай холбоотойгоор хил 14 хоног хаадаг. Манайхаас сар гаруйн өмнө тус улсын баяр тохиож байгаа учир манайд огцом эрэлт үүсдэг. Үүнийг тооцоолон бид валютын нийлүүлэлтээ огцом нэмэгдүүлээд байгаа. Цаашид ч нэмэгдүүлээд явах боломжтой байгаа.

-Валютын ханшны өсөлтийг танайхаас юу гэж тайлбарлаж байгаа вэ. Монголбанк өнгөрсөн онд өөрсдөө валютын их хэмжээний алдагдалтай ажилласан тул өнөөдөр ийм байдалд хүрсэн гэх тайлбарыг зарим эх сурвалж өгч байгаа?

-Валютын ханшийн өнөөдрийн өсөлтөд Монголбанкны тэр алдагдал ямар ч хамаагүй. Энэ хоёр ямар ч хамааралгүй гэдийг би хариуцлагатайгаар мэдэгдье. Зах зээлийн өөрийн зохицуулалтаараа ийм байгаа. Шинэ жилийн өмнө эрэлт өсөх байсан тул Монголбанк валютын нийлүүлэлтээ нэмэгдүүлсэний дүнд өнөөдөр байдал өдий зэрэгтэй байсан. Хэрэв Монголбанк сая нийлүүлэлтээ нэмэгдүүлээгүй бол үүнээс илүү өсөлт гарах байсан.

-Цаашид валютын ханшийг хэрхэн тогтворжуулах вэ. Та тогтвортой байна гэж хэлж чадах уу?

-Валютын ханшны өөрийн орох урсгал ямар байхаас их зүйл шалтгаална. Энэ урсгал арваннэгдүгээр сараас хойш нэлээд муу байгаа. Бид энэ урсгалын талаар сар бүр тогтмол мэдээлэл хийгээд явж байгаа.

-Монгол төгрөг улам бүр суларсаар байна. Дээрээс нь сонгууль болох дөхөж бэлэн мөнгөний нийлүүлэлт улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Инфляци өссөөр байгаа энэ үед Монголбанкнаас ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

-Хэчнээн хэмжээний төгрөг эдийн засагт нийлүүлэгдэж байна гэдэг өөрөө ханшинд шууд нөлөөлж байна. Энэ нөлөөлөлөөс гарахын тулд Монголбанк нөөцөөсөө валют нийлүүлж байна.

-Улс төрөөс хамааралтайгаар мөнгөний нийлүүлэлт их болж байгаа. Үүнийг хязгаарлах зөвлөмжүүдийг Монголбанкнаас УИХ, Засгийн газарт өгч болох уу?

-Эхийн одонгийн мөнгөнөөс гээд л иймэрхүү асуудлууд дээр Монголбанкны зүгээс тогтмол Засгийн газарт тогтмол өгч байгаа.

-Та яг өнөөдрийн байдлаар инфляци хэдэн хувьтай байгаа гэж үзэж байгаа вэ?

-Оны төгсгөлийн инфляцийн тоо өнөөдөр гарч байгаа. Түүнийг удахгүй олон нийтэд мэдээллэнэ.

-Оюутолгойгоос өнөө, маргаашгүй их хэмжээний валют нийлүүлэгдэж, өнөөдрийн үүсээд байгаа валютын ханшны өсөлтийг саармагжуулна гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Оюутолгойгоос жил бүр миллиард орчим ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг. Энэ компанийн борлуулалт 2013 оноос эхлэнэ гэж байгаа. Энэ хооронд валютын орлого нэмэгдэнэ байх.

-Яг өнөө, маргаашгүй их хэмжээний мөнгө орж ирэх гэж байгаа гэсэн мэдээлэл бий?

-Эндээс их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байгаа ч тоног төхөөрөмж аваад л эргээд гараад явж байгаа учир монголчууд бидэнд наалдаж байгаа зүйл нь их бага. Борлуулалт эхлээгүй байхад Оюутолгойн мөнгө Монголд үлдээд байгаа юм шиг ярих нь буруу л даа.

С.Заяа

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5662241/b5a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
147 Дархлагдсан албадын давхардсан олон орон тоо хэрээс хэтэрчээ admin 2011-12-07 4422
146 Топ модель Э.Одгэрэл шинэ байранд оржээ admin 2011-12-07 7504
145 АМЬДРАХЫН ТУЛД [1] admin 2011-12-09 6204
144 ИНЧОН МЕТРО ОСОЛ ГАРЧ 5ХҮН НАС БАРЛАА admin 2011-12-09 8892
143 Эрх баригчдад Монголын ирээдүй сонин биш бололтой admin 2011-12-13 5516
142 2012 онд ам.доллар, төгрөг хоёрын аль нь чангарах вэ? admin 2011-12-13 9645
141 Миний татварын мөнгө хаана байна вэ? admin 2011-12-13 6007
140 Хойд Солонгосын Ерөнхийлөгч КимЖонгИр нас барлаа admin 2011-12-19 6325
139 Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье huslen2011 2011-12-20 6011
138 Цагаачдын тоогоороо Монгол иргэний дайнтай улсуудыг ч ардаа орхижээ [1] admin 2011-12-21 7645
137 1сарын 1нээс ХУРУУНЫ ХЭЭГЭЭР НЭВТЭРНЭ admin 2011-12-27 10169
136 Монголбанкнаас залруулга гаргав admin 2012-01-03 5159
135 Арилжааны банкууд зээл олгохгүй гэдэг үнэн үү? admin 2012-01-03 5468
134 Петровис шатахууныхаа үнийг нэмлээ admin 2012-01-09 4638
133 Шатахууны үнэ үндэслэлтэй нэмэгдсэн эсэхийг Д.Зоригт сайдаас асуулаа admin 2012-01-09 5660
» Н.Золжаргал: Шатахууны үнэ валютын ханшнаас болж өсөөгүй гэдгийг баталгаатай хэлье admin 2012-01-10 5453
131 Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой [1] admin 2012-01-10 7006
130 Төрсөн бол......хихихи admin 2012-01-16 7592
129 OPEN MEETING 2012 Seoul, South Korea Korea News 2012-01-18 7250
128 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв нээгдлээ. business center 2012-01-20 7651
127 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв- Бизнесийн Солонгос Хэлний Сургалт /төлбөргүй/ file [1] business center 2012-01-26 7301
126 Гутал нь сугарсан ч.... admin 2012-02-02 7466
125 Ирээдүйд хамгийн эрэлттэй болох 10 мэргэжил admin 2012-02-09 11371
124 Утаагүй зуухтай зэрэгцэж утаанаас хамгаалах баг ашигтай бизнес болжээ admin 2012-02-09 7008
123 Уитни Хьюстон - Сүүлчийн зоог admin 2012-02-14 7997
122 Япончууд шоколадтай гоймон үйлдвэрлэв admin 2012-02-14 6238
121 Гүмид Монгол тамирчид ирнэ admin 2012-02-15 6188
120 Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь admin 2012-02-15 9836
119 Зургаан хувийн хүүтэй зээлийг шийднэ [1] admin 2012-02-16 7402
118 “Хүүхдийн утас 1979”-д 1031 хүүхэд ханджээ [1] admin 2012-02-16 8107
117 Ажилгүйдэл нэмэгдэж байгаад хэн буруутай вэ admin 2012-02-16 7631
116 КОЛЛА ХӨЛДӨӨЖ БОЛОХГҮЙ admin 2012-03-06 7609
115 *K-Поп стар* Toп8-д хэн үлдэх бол? admin 2012-03-09 6837
114 Цалин нэмэгдлээ. admin 2012-03-09 10879
113 БИДНИЙ ТАРЬСАН ХОГ үхлийн тун болж байна admin 2012-03-15 8264
112 Махлаг цагдаа нарыг ажлаас халж магадгүй admin 2012-03-19 7237
111 Харийн нутагт төрсөн Монгол бүсгүй хүүхдээсээ татгалзжээ [6] admin 2012-03-19 11903
110 20настан уу? Хэт фотошоп NG admin 2012-03-28 7185
109 Индонезд мини юбка өмсөхийг хориглоно admin 2012-04-04 6401
108 “Юнител” маягийн залилан №2 admin 2012-04-05 6356
107 “Голомт” банкны таван хувийг авсан “Трафигура” ямар компани вэ? admin 2012-04-05 6749
106 Монголын баячууд яагаад филлипин үйлчлэгчийг сонирхдог вэ? [4] admin 2012-04-05 12134
105 Самандын Жавхлан элэглэл admin 2012-04-05 10764
104 КОЛУМБИД 10 НАСТАЙ ОХИН, ОХИН ТӨРҮҮЛЖЭЭ. admin 2012-04-06 9966
103 Girls Generation Биеийн өндөр admin 2012-04-13 6987
배너신청
자생병원

배너신청