Бичлэгийн тоо 372

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Хануйн голын гүүрнээс Халзан бүргэдэй уул хүртэлх 59.9 км, Хануйн гүүрнээс Их тамир сум хоорондох 37.6 км, Хархориныг Цэцэрлэг хоттой холбосон 29.9 км хатуу хучилттай замыг ашиглалтад хүлээж авлаа.

Энэ замууд нь гуравдугаар ангиллын долоон метр өргөн хучилт бүхий хоногт 2500 машин зорчин өнгөрөх хүчин чадалтай, ус гаргах гүүр хоолой, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийсэн орчин үеийн технологиор барьсан аж. Замын нээлтийн үеэр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгаас цөөн асуултад хариулт авлаа.

-Энэ жил ашиглалтад орох ёстой замаас хэд километр нь ашиглалтад оров?
-Манай улсын хэмжээнд 2008 оноос хойш ажил нь явж байгаа 3000 гаруй км зам бий. Харин энэ жилийн хувьд 1100-1200 км замыг ашиглалтад оруулна. Үүний нэг нь Архангай руу чиглэсэн зам юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо. Цаашид үргэлжлүүлэн баруун аймгуудыг холбоно. Засгийн газар байгуулагдсны дараа 2010 онд бүх аймгуудыг хатуу хучилттай замаар холбох зорилт тавьсан юм. Үүнийхээ дагуу ажиллаж байна. Харин өмнө нь Мянганы зам буюу хэвтээ чиглэлийн замын ажлыг хийж байсан. Үүний үргэлжлэл гэж ойлгож болох юм.

-Үнийн өсөлт маш их хэмжээгээр гарсан шүү дээ. Үүнээс болж замын компаниудын чадамж муудаж, тавьж буй замын ажил удааширч байна гэж замчид ярьдаг?

-Үнийн зөрүү асар их гарч байна. Ирэх онд хот хоорондын замын өртөгийг нэг км-ыг нь 420-460 сая төгрөгөөр тооцож байгаа. Харин 2007, 2008 онд нэг км замын өртөг 120-140 сая төгрөгийн өртөгтэй байсан. Замын өртөг өсөөд байгаагийн учир нь зам тавьж буй бүтээгдэхүүний 80-90 хувийг импортоор авдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, бүх л түүхий эд гадаадаас хараат байдаг. Тэгэхээр үнийн өсөлтийг үндсээр нь цэгцэлж барахгүй. Харин замын битум, цемент. арматур зэргийг дотооддоо үйлдвэрлэж байж үнийн өсөлтийг төсөөлөх боломжтой болно. Гэхдээ замчид хүнд үеийг давж гарч чадлаа. Тиймээс одоо үнийн зөрүүний дутуу мөнгийг улсын төсөвт тусгаж өгөх ёстой. Одоогийн байдлаар нийт 35 тэрбум төгрөгийн 14.5 тэрбумыг өгсөн. Харин үлдэгдэл мөнгийг улсын төсөвт тусгаж чадахгүй л явна.

-Хөрөнгө мөнгө дутуугаас болоод замаа стандартын дагуу барьж чадахгүй байна гэдэг. Цаашид яах ёстой юм бэ?

-Замтай холбоотой тооцоолоогүй зүйл их гарч ирлээ. Үүний нэг нь уул уурхайн тээвэрлэлттэй холбоотой юм. Уул уурхайд 50-60 тонн, бүр 100-120 тоннын даацтай машинууд явж байна. Үүнээс гадна машин хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Ингээд бодохоор хуучны замын стандартыг мөрдөж болохгүй болоод байгаа юм. Бидний хувьд Засгийн газраас үүрэг өгсний дагуу ажлын хэсэг байгуулж, хот хоорондын зам, хот доторх зам, уурхайн зам, уурхайгаас хил рүү чиглэсэн зам гэсэн энэ стандартуудыг шинэчлэхээр ажиллаж байна.

-Ирэх жил аль аймгуудыг хатуу хучилттай замаар холбох вэ?
-Ирэх жилийн хувьд Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн 107 км замыг ашиглалтад оруулна. Мөн Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн зам, зүүн чиглэлд Хэнтий-Дорнодын замыг ашиглалтад оруулах болно.

Ц.Энхцэцэг
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5466996/1c6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
192 Насанд хүрснийхээ ойгоор нас баржээ. admin 2011-10-13 4973
191 Засгийн газрын сайд улс орноо уландаа гишгэжээ admin 2011-10-17 4340
190 Америкийн хамгийн азтай хотоор Сан-Диего нэрлэгдлээ admin 2011-10-17 4332
189 Цагаан хэрэм нуржээ admin 2011-10-17 5775
188 1секундын дараа.... admin 2011-10-19 4622
187 ГАЙХАМШИГТ ШОХОЙН УРЛАГ admin 2011-10-19 4417
186 Японд нэг гэр бүлийн 4 хүн цаазаар авах ял сонсжээ [1] admin 2011-10-19 5856
185 Энэ долоо хоногийн шилдэг 20 улс төрч admin 2011-10-24 4621
184 Туркэд газар хөдөлж, 500-1000аад хүн амиа алдлаа admin 2011-10-24 4461
183 Хууль бусаар мөрийтэй тоглож байсан Вьетнам иргэд баригджээ admin 2011-10-24 4731
182 Линдсей Лоханы аав хүчингийн хэргээр баривчлагджээ admin 2011-10-27 4421
181 20.30настангууд Пак Вон Сүн-г сонгосон 10 шалтгаан admin 2011-10-27 4980
180 Сонирхолтой Энэтхэг математик [1] admin 2011-11-01 6255
179 Бартай ярилцаж буй 2настай хүү admin 2011-11-01 5496
178 АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР admin 2011-11-01 4281
177 Хэлмэгдсэн хүүгээ өмөөрсөн нүцгэн эх admin 2011-11-02 5485
176 10мянгын дэвсгэртэд нуугдсан байгалын зураг admin 2011-11-02 5933
175 Гурван настай охин зуурдаар өнгөрсөн ээжтэйгээ хоёр хоножээ [4] admin 2011-11-04 7208
174 Монгол залуу Барак Обамагийн дизайнераар ажиллаж байна [1] admin 2011-11-04 5956
173 Засгийн газрын тэтгэлгээр Японд суралцахыг хүсвэл маргаашийн уулзалт яармагт зочлоорой admin 2011-11-04 4721
172 Эргэлзээтэй зүйлийг тодорхойлж өгдөг залуу "애정남' admin 2011-11-07 4823
171 Хайраа илчлэх арга admin 2011-11-08 6567
170 Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд Каддафи үлдэгдэл хоолоор амиа зогоож байжээ admin 2011-11-08 4850
169 Леди Гага “MTV Europe Music Awards”-ын дөрвөн номинацийн эзэн болжээ admin 2011-11-08 4346
168 Жирэмсэн байсан ч Бейонси өндөр өсгийтөөс салаагүй admin 2011-11-11 5087
167 Автомашины төлбөртэй зогсоолын үнэ дор хаяж 300 төгрөгөөр нэмэгдлээ admin 2011-11-11 4540
166 Тайваны хуурамч СунеШидэ хамтлаг admin 2011-11-14 4885
165 Японд салалтын ёслол моодонд оржээ admin 2011-11-14 5095
164 "ҮлаллаСэшион" шагнал болох 500сая воныг ахлагчдаа зориуллаа admin 2011-11-14 4646
163 5настай хүү Манчестр Юнайтед багт орлоо admin 2011-11-16 4769
162 Автобусан дотор... admin 2011-11-16 5404
161 Цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэж явсан машин мөргөлдөж 19 хүн амь эрсджээ admin 2011-11-17 5322
160 “Apple”- ийн захирлаар 61 настай хүн сонгогдлоо [2] admin 2011-11-17 5134
159 ЭМ-ийн даатгалын хэмжээг нэмлээ admin 2011-11-17 4782
158 Цахим үнэмлэхийг ирэх сарын 26наас эхлэн олгож эхэлнэ. admin 2011-11-22 5385
» "Улаанбаатараас Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо" admin 2011-11-22 5045
156 Банк, санхүүгийн орчин тогтвортой болно admin 2011-11-22 4999
155 Хойд Солонгост цөллөг байдаг admin 2011-11-24 5572
154 Опра дахин шоу хөтөлнө admin 2011-11-29 4705
153 БНХАУ, БНСУ-ын нийт 17 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ [1] admin 2011-11-29 6250
152 Олон удаа силикон шахуулж, хамгийн том уруултай болжээ admin 2011-11-29 5918
151 Тархины тураал- Кимүра Аяако admin 2011-12-01 5772
150 Oprah Winfrey-ийн амжилтын түүх admin 2011-12-02 5523
149 Есдүгээр ангийн хүүхэд архи хэтрүүлэн уугаад амиа алджээ admin 2011-12-06 5209
148 Ц.Эрдэнэбат: Ирэх онд орон сууцны үнэ эсрэгээрээ буурч ч магадгүй admin 2011-12-07 5918
배너신청
자생병원

배너신청