Бичлэгийн тоо 372
Монголын төр эрх мэдлийн хэнээтнүүдийн эрх ямба, сагсуурал солиорлын  гол бай нь болсоор удаж байна. Ард түмнийхээ эрх ашиг, сайн сайхны  төлөө ажиллах ёстой төрийгөөр өөрсдийн бүлэглэлийн эрх ашиг, амин хувийн ашиг хонжооны тэмцлийн талбар болгогч эрх мэдэлд сохроор дурлагчдийн сүрэг эзэгнэсээр монголын улс төр жинхэнэ дампуурсан гэхэд болно.  Монголын улс төрийг дампууруулагч  нөхдүүд цааш ямарч худал хуурмагаар явах боломжгүй болчихоод  байна. Тэдэнд гарц бий юу?

Улс төрийн дампуурал ба хоосон толгойтны сүрэг

Ардчиллын тухай ямарч мэдлэггүй байж  өөрсдийгөө ардчиллын  удирдагч гэж цоллосон цөөн хэдэн хүнийрхүү нөхдийн эхлүүлсэн ардчилсан хувьсгал эхнээсээ л монгол үндэстний хувьд ужиг завхралыг дагуулсан. Шинэчлэл өөрчлөлтийг хийх ёстой хувьсгалчид гэх нөхдүүд  улс орныг мэдлэгээр удирддаг гэдгийг ойлгосонгүй.  Хувьсгал хийгчдийн дунд  мэдлэг боловсролтой удирдагч нар байгаагүйгээс хэт мэдэмхийрсэн дураа дагасан хүмүүс монголын төрийг зайдагнасан юм.

Нэгэнт мэдлэггүй хүмүүс төрд гарч улс төр хийснээр жинхэнэ дампуурал эхэлсэн гэхэд болно. Төр сулран хариуцлага алдагдаж, төр ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллах ёстой тэр л  үүргийн утга алдагдаж, цөөхөн хүний хөрөнгө мөнгийг зузаатгах,  ашиг сонирхлыг нь хамгаалах байгууллага болон хувирсан.  Нэгэнт мэдлэггүй хүмүүс төрдгарснаар улс орон өөдлөх биш уруудах эхлэл нь тавигдсан гэхэд болно. Монголын төрд гарчихаад ямар ч мэдлэг байхгүй хүмүүс  юу хийхээ  мэдэхгүй гацчихсан учраас бусдаар заалгаж  өөрийн гэсэн толгойгүй явцгаасан юм.

Сайн мууг ялгаж салгах, зөв буруугийн ялгааг мэдэхгүй нөхдүүд монголын төрд сууж ард түмнийг доромжилж, даажигнах шиг л болсон. Тэд  хүнээс л асууна, бусдаас будаа иднэ. Тэд гадны зөвлөх, харийн гүрний зөвлөгөөг дагажулс орноо нураасан.Тэд зөв зүйлийг  хийх мэдлэг байхгүй. Зөвийг хийхгүй байна гэдэг бурууг үйлдэж алдаа хийнэ. Нэгэнт мэдлэггүй хүмүүс шударга байх талаар ямарч ойлголт үгүй байна. Өнгөрсөн хорин хэдэн жил монголчууд өөрсдийгөө улс төрч гэж цоллосон согогтой нөхдүүдийг толгой дээрээ залснаар жинхэнэ утгаараа мад тавиулсан юм.

Согогтой гэдгийн учир нь хэвийн бус хүмүүсээр л бид өдий хүртэл төрөө удирдуулчихсан байна шүү дээ. Эрх мэдлийн хэнээтэй, мөнгө хөрөнгөний шуналтай түүндээ ханаж цадахаа мэдэхээ байчихсан нөхдүүд л монголын хувь заяагаар зүгээр л тоглочихсон юм.Эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх солиоролхоосон толгойтны сүргийг бөөн бөөнөөр нь улс төрлүү шавхуурдсан юм. Намууд олигархийн бүлэглэлд эзлүүлж тэдний заавраар улс төр хийгддэг болсон. Ингэснээрээ ард түмний засаглал болох ардчилал жинхэнэ утгаараа сүйрсэн гэж хэлж болно.

Үнэт зүйлгүй, үзэл баримтлалгүй хаашаа хамаагүй хөлбөрдөг, юу дуртайгаа ярьдаг, юу дуртайгаа хулгайлдаг, ухамсаргүй, мэдлэгийн хэлтэрхийгүй улс төрчид, тэдний санхүүгийн туслахууд ардчиллын үнэт зүйлсийг дэвсэлсэн. Тэд  ард түмний бүтээн босгосон бүхнийг нурааж, хүмүүсийг ажил хөдөлмөргүй болгож, чадалтай нь амьдар гэсэн адгуусны хуулиар ард түмнийг тохуурхаж, мэдлэг боловсролыг үнэгүйтүүлснээр олон мэдлэгтэй монголчууд харамсалтайгаар гудманд, хэцүү амьдрал дунд хорвоог орхисон. Тэдэнд төрийг дампууруулснаар өөр ард түмний төлөө хийсэн гавъяа гэж байна уу. Хэрэг хэзээ ч хуучирдаггүй хэзээд дахин сэргэдэг баталгааг хүн төрөлхтний түүх мөн өнөөдөр болж буй олон үйл явдал харуулсаар байгааг санагтун.

Нуран унаж буй олигархи тогтолцоог ямарч их мөнгө аварч чадахгүй

Газар тэнгэр хоёр ч, өдөр шөнө хоёр ч, хар цагаан хоёр ч, үнэн худал хоёр ч байраа сольсон он жилүүдэд хулгайч худалчид суудал булаалдаж, ард олон бухимдлаар амьсгалж, төрийн дампуурал дээд цэгтаа тулж, гашуун амьдрал тэсвэрлэхэд бэрх болсон.  Өмнөх үеэсээ бидний өвлөн авсан бүхэн улс орныг удирдан авч явах чадваргүй, мэдлэггүй, ухамсаргүй цөөн тооны улс төрийн хэнээтнүүдийн устгалын бодлогын хэрэгжилтээр бүрэн устгагдан сүйрчээ. Архичин дампуу хүү нь эцгийнхээ хөрөнгийг үрэн таран хийж дуусдаг шиг.

Төр гэдэг зүйл элдэв элдэв үймээн самуун дэгддэг тайз болон хувирч, хаа сайгүй замбараагүй байдал дампуурал бий болсон байна. Цуцашгүй хоосон үгээр чалчигчид парламент болон захиргааны хурлыг уран илтгэлийн тэмцээний индэр болгон гоё үгээр хоосон ходоодтой, ядуурлын туйлд хүрсэн ард түмний оюуныг мансууруулна. Гэвч ядуурлаас ангижраагүй, хууртагдсан ард түмний хорсол дампуу улс төрчдийн уран үгнээс хэзээд хүчтэй байдаг. Ард түмэн хэн нь хэн бэ гэдгээ олон удаа хууртагдсаны  дараа таньжээ. Нэр нэгтийн чих нэг гэдэг шиг.Өнөөгийн улс төрчдийн араас хулгайчаа гэж дуудвал эргэж харахгүй явах нь маш цөөн яагаад гэвэл хулгайч, худалч, хууран мэхлэгч гэсэн нэр ард түмнээс хайрласан тэдний овог нь болчихсон юм.Ард түмний хөрөнгийг олон жил шимэн сорж хувалз болсон улс төрчид хөрөнгө санхүүгийн хувьд маш их хүчирхэгжсэн бөгөөд дараа дараагийн мэдлэггүй, ухамсар дорой залгамжлагчаа төрүүлж хөрөнгөтөн олигархийн засаглалыг цогцоор нь байгуулжээ. Улс орны бүх томоохон компани, банк санхүүгийн байгууллага, уул уурхай, нефтийн салбарууд бүгд тэдгээр бүлэглэлүүдийн эрх мэдэлд орчихсон бөгөөд  ард түмэнд тэднээс юу ч горьдоод хэрэггүй, хүмүүсийг  зүгээр л тарчиг амьдралд нь хаячихсан гэдгийг гүнээ ойлгуулсан юм. Тэд энэ бүх хөрөнгөө ганцхан улс төрийн булингартай, зунгаг болсон хязгааргүй эрх мэдлээрээ л ард түмнээс, жинхэнэ эздээс нь хамгаалдаг юм. Өнгөрсөнд яаж туйлдууснаа мартаж, одоо яаж баллаж байгаагаа ярихгүй ирээдүй л гэж ярьдаг улс төрчид янз бүрийн согогтой худал хөтөлбөр ярьж худлаагаа үргэлжлүүлэх гэнэ. Худал бүхэн илчлэгдэж байна шүү дээ. Бодит байдлыг олж харах мэлмий нь сохорчихсон байна. Бид ямар хүмүүсээр яасан ч олон жил удирдуулчихсанюм бэ гэдгээ ард түмэн одоо л мэдэж гутарч байна.

Өнөөдөр ардчилал аюулд орлоо гэж улс төрчид хагархай бүхнээрээ цуурах болж. Ардчилал гэдгээ тэд юу гэж ойлгосон юм бол доо. Ард түмнээс хулгайлсан эд хөрөнгө, өөөрсдийг нь шоронд орохоос нь  хамгаалдаг улс төрийн эрх мэдэлд нь ард түмэн цэг тавихыг хүссэн нь тэдний ардчилалд аюул учруулсан юм байх. Хулгайлж хумсалсан бүхнээ худал хуурмагаар нуун далдалсаар ямарч үнэн, зөв зүйлгүй болсон дампуу улс төрчид, тэдний үүр уурхай болсон улс төрийн намууд ямар гарц харж байна вэ. Тэд ямарч мэдлэггүй учраас өөрсддөө хэзээд итгэлгүй байдаг. Хийсэн алдаа бүхэн нь хураагдсаар хэзээч засаж боломгүй улс үндэстнийхээ эсрэг томгэмт хэрэг болдог байна. Нэгэнт ард түмэн үнэнийг мэдээд дургүйцээд эхэлхээр тэд өөрсдийгөө хамгаалахын тулд хүчирхийлэл хийж дарангуйлал тогтоох гэж оролддог. Энэ нь бас л мэдлэггүйн гай болно. Тэд ингэснээр өөрсдийн гэмт хэргээ улам нэмж тогтолцоогоороо нуран унадаг. Ямар ч их мөнгө, алт юу байсан ч зөв үнэний төлөөх тэмцлийг мохоож чаддаггүй. Эцэст нь сүйрэн унадаг юм.  Худал хуурмаг, луйвар булхайгаар олсон насан туршийн эрх мэдэл, хөрөнгө мөнгө гэж хаач байдаггүй юм шүү. Ард түмэн шударга л байна. Бас нуусан бүхнийг  хаанаас ч олдог юм.Хэний эсрэг юу хийчихснээ сайтар эргэцүүлхээс өөр ажил улс төрч гэгдээд байгаа нөхдүүдэд үлдсэнгүй дээ.


 А.ГАНБААТАР

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7206222/61a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
327 Хүүхдийн халдварт өвчин газар авч байна. file admin 2011-06-20 13263
326 "Big Bang" Тэсонг-ы хэрэг хэрхэн шийдэгдэх бол? file [1] admin 2011-06-20 5420
325 Шоколад үрчлээнээс сэргийлдэг гэнэ admin 2011-06-20 4811
324 Солонгос улсын шүүхийн шийдвэр нийтэд нээлттэй болно admin 2011-06-21 4420
323 Япончууд иргэддээ 1сая 500мянгын нөхөн олговор олгоно admin 2011-06-21 4423
322 Орост онгоц осолдож хамгийн багадаа 44хүн нас барсан байна file admin 2011-06-21 4852
321 НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдлоо file [1] admin 2011-06-22 4468
320 Метронд олон хүний нүдэн дээр зодуулжээ [2] admin 2011-06-22 5849
319 Цэвэр алтыг яагаад 24K гэж тэмдэглэдэг вэ? admin 2011-06-22 5741
318 Хурд хэтрүүлсний торгууль нэмэгдэх төлөвтэй байна. admin 2011-06-23 4324
317 499.000воны үнэтэй LCD TV file admin 2011-06-23 4669
316 ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ admin 2011-06-23 5914
315 Авилгалд автсан FIFA admin 2011-06-24 4504
314 БИЕИЙН ЖИНГЭЭ БИШ ХАЛУУНЫГ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ admin 2011-06-24 5008
313 Өөрийнхөө оршуулгыг харсан бүсгүй [1] admin 2011-06-24 6104
312 ДӨРВӨЛЖИН ТАРВАС admin 2011-06-27 4503
311 Харри Поттер сүүлчийн анги file admin 2011-06-27 4578
310 Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ admin 2011-06-28 4282
309 Германы цус сорогч admin 2011-06-28 5532
308 Солонгос жүжигчинд 100тэрбум долларын бэлэглэжээ admin 2011-06-29 5020
307 АМЬДРАЛ ҮНЭНЧ БАЙХААС ЭХЭЛЖ, ИТГЭЛ ДЭЭР ТОГТДОГ admin 2011-06-29 4421
306 Сөүл Нувон гүд уул нуржээ admin 2011-06-29 4489
305 Хойд Солонгост түгшүүртэй байна admin 2011-06-30 4403
304 Даяана гүнж 50 : Хэрвээ тэр амьд байсан бол.... admin 2011-06-30 4537
303 ПакЖиСон 8.5тэрбум воны гэрээ хийнэ admin 2011-07-04 4282
302 Усан цэргийн ангид буудлага гарч 3хүн нас барав. admin 2011-07-04 4307
301 Усан цэргийн ангид 4хүн нас баржээ admin 2011-07-05 4529
300 Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин admin 2011-07-05 4215
299 МИАТ нислэг хойшилсоор байх уу? [2] admin 2011-07-05 4732
298 몽골항공이 허가 없이 ....? "MK" 2011-07-06 4644
297 МИАТ нэмэлт нислэг зөвшөөрөгдлөө [1] admin 2011-07-06 4892
296 Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл admin 2011-07-06 4224
295 2018онд ӨВЛИЙН ОЛИМП СОЛОНГОСТ admin 2011-07-07 4809
294 ҮС АРЧЛАХ АРГА admin 2011-07-11 6230
293 5настай террорист admin 2011-07-11 4564
292 ПОП ОД "ЛЭЙДИ ГАГА" ХАМГИЙН ДОТНЫ НАЙЗ НЬ СОЛОНГОС admin 2011-07-11 4992
291 Ажлын цаг ихтэй, амралтгүй орон admin 2011-07-12 5162
290 Японы АсахиTV, КимЁнА-гийн PT буруу орчуулсандаа хүлцэл өчлөө admin 2011-07-12 4449
289 Сөүлээс Илсан орох шинэ зам ашиглалтанд орно admin 2011-07-13 4709
288 Apple төлбөр төллөө admin 2011-07-14 4297
287 Унтаж байгаад хүүхдээ төрүүлжээ [2] admin 2011-07-14 5633
286 8настай хүүхдийг алаад цогцсыг 2хуваажээ [1] admin 2011-07-15 5570
285 Япон-Солонгос арлыг тойрсон чимээгүй дайн admin 2011-07-15 4661
284 Солонгос баячуудын сарын дундаж хэрэглээ 8сая320мянган вон admin 2011-07-15 5882
283 Японы рок од таалал төгсчээ admin 2011-07-18 4442
배너신청
자생병원

배너신청