Бичлэгийн тоо 372
    Хойд Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг “КСНА”-гийн мэдээлснээр тус улсын дээд удирдагч Ким Жон Ун их буу, пуужингийн анги нэгтгэлүүдийг байлдааны нэгдүгээр зэргийн бэлэн байдалд оруулжээ. Түүний тушаалаар эдгээр анги нэгтгэл АНУ-ын цэргийн бааз байрлаж буй Хавай, Гуам болон АНУ-ын эх газарт цохилт өгөхөд бэлэн болж, зөвхөн гал нээх тушаал хүлээж байгаа аж. Сүүлийн үед Хойд Солонгосоос АНУ, Өмнөд Солонгосыг заналхийлсэн мэдэгдэл гаргах нь эрс нэмэгдэж, энэ нь байлдааны ажиллагаа явуулах эрсдлийг улам бүр ихэсгэж байна. Үүнийг Пентагон хурцаар шүүмжилж АНУ ямар нэгэн халдлагад хариуг нь барихад бэлэн хэмээн мэдэгдэж байв. Дайн эхлүүлж магадгүй байгаа энэ үед АНУ, Өмнөд Солонгос тус улсын эсрэг хамтран тэмцэх тусгай гэрээ байгуулсан юм. Үүнээс гадна энэ хоёр улсын Хойд Солонгосын дайралтаас сэргийлсэн хамтарсан цэргийн сургуулилт Пхеньянийг ихэд бухимдуулж байна.

   Ажиглагчдын хэлснээр Хойд Солонгос байлдааны ажиллагаа эхлүүлэх магадлал 50-аас дээш хувьтай байна. Нөгөөтэйгүүр энэ улс АНУ-ыг буулт хийлгэхийг хүсч, эсрэгээрээ АНУ ингэх бодолгүй байна. АНУ-ын холбоотон Өмнөд Солонгост өнгөрөгч мягмар гаригт “Чёнан” хөлөг онгоц сүйрсний гурван жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. 2010 оны гуравдугаар сарын 26- нд Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчний энэ усан онгоц Шар тэнгис дэх хоёр Солонгосын усан хилийн маргаантай бүс нутагт Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хүчний дайралтад өртөж живсэн агаад үүний улмаас 46 далайчин амь үрэгдсэн. Пхеньян Сөүлийг иймэрхүү ой тэмдэглэхгүй байхыг хатуу анхааруулж, заналхийлдэг. Учир нь ойгоор Өмнөд Солонгосын иргэд хойд хөршөө үзэн ядах сэтгэл нэмэгддэг юм. Тус улс үүнээс өмнө буюу өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 23-нд Ёнпендо арлын халдлагад өртөж амь үрэгдсэн дөрвөн хүнийг хоёр дахь жилдээ дурсах ёслолын арга хэмжээ зохион байгуулсан.

    Хойд Солонгосын үйлдсэн иймэрхүү ойг дурсаад зогсохгүй үйлдсэн эсэхийг нь тогтоогоогүй цөөнгүй осол, ялангуяа хөлөг онгоцны ослыг Өмнөд Солонгос дурсан санадаг. Үүний нэг нь 2010 оны сүүлээр Антрактидын мөсөн далайд сүйрсэн Өмнөд Солонгосын загас агнуурын хөлөг онгоц. Энэ ослын улмаас олон арван далайчин амь үрэгдэж, сураггүй болсон юм. Мэдээж энэ хэрэгт Хойд Солонгосыг харддаг. Учир нь тус улсын шумбагч онгоцууд өмнө нь БНСУ-ын хөлөг онгоцыг буудан живүүлж байсан юм. Гэсэн ч Хойд Солонгос энэ бүх осолд ямар ч хамаагүй гэж үгүйсгэж, Өмнөд Солонгос хойд хөрштэйгээ аядуу харилцаж байв. Харин өнгөрөгч хоёрдугаар сарын 12-нд Пхеньяний зүгээс явуулсан гурав дахь цөмийн туршилт Солонгосын хойгийн хурцадмал байдлыг дахин дээд цэгт нь хүргэв. Үүнээс өмнө Хойд Солонгос НҮБ-ын эсэргүүцлийг үл тоон пуужин туршсан. Үүнтэй холбогдуулан АНУ Хойд Солонгост ногдуулж буй хориг арга хэмжээгээ чангатгаж Өмнөд Солонгос, Японтай хамтарсан сургуулилт хийж эхэлсэн. Харин үүнийг удаа дараа эсэргүүцэж, зогсоохыг шаардсан Ким Жон Ун их буу, пуужингийн бүх анги нэгтгэлээ байлдааны нэгдүгээр зэргийн бэлэн байдалд орууллаа. Үүнд холын зайн тусгалтай их бууны анги болон стратегийн пуужингийн ангиуд багтаж буй.

     Тус улс АНУ-ын эх газарт хүрэх хэмжээний цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн технологитой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ эх газраас бусад АНУ-ын газар нутагт хүрэх дундын зайн тусгалтай пуужинтай аж. АНУ Хойд Солонгосыг заналхийллээ зогсоож, дэлхийн энх тайванд аюулгүй учруулахгүй байхыг сануулж буй энэ үед Хятадын Гадаад харилцааны яам талуудыг асуудлаа эв найрамдалтайгаар шийднэ гэдэгт найдаж байна гэжээ. Юутай ч, Хойд Солонгос АНУ болон түүний Ази дахь холбоотнуудтай хэдийнэ хэвлэлээр дайтаж, харилцан кибер халдлага үйлдэж эхэлжээ. Хойд Солонгосын албаныхны хэлснээр АНУ болон түүний Ази дахь холбоотнууд тус улсын компьютерийн сүлжээнд нэвтэрч, пуужингуудыг ажиллагаагүй болгохоор оролдож эхэлжээ. Үүний дараа Өмнөд Солонгосын 32 мянга гаруй компьютер хакерчдын дайралтад өртсөний улмаас зургаан банк, хэд хэдэн телевизийн үйл ажиллагаа доголдсон байна. БНСУ кибер халдлагыг эх сурвалжийг хараахан тогтоогоогүй байгаа ч Хойд Солонгосыг гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнээс өмнө 2009, 2011 онд Өмнөд Солонгос хойд хөршийнхөө хакерчдын дайралтад өртөж байжээ. АНУ, Өмнөд Солонгосын Пхеньяний эсрэг чиглэсэн хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт ирэх сарын 30 хүртэл үргэлжилнэ. Магадгүй энэ хүртэл Солонгосын хойгийн хурцадмал байдал намдахгүй бололтой. Ямартаа ч Өмнөд Солонгос хойд хөршөө байлдааны нэгдүгээр зэргийн бэлэн байдал зарласантай холбогдуулан аюулгүй байдлаа өндөржүүллээ.



            

            

            

             
      

Э.ТӨГС

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7158281/898/trackback

temuun_01

2013.03.28 18:38:27
*.111.8.98

UJINBUUD DAAWUUNII UILWERT 2 EREGTEI HUN AWNA ( YAGAANTAII) 010-6492-4545

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
327 Хүүхдийн халдварт өвчин газар авч байна. file admin 2011-06-20 13263
326 "Big Bang" Тэсонг-ы хэрэг хэрхэн шийдэгдэх бол? file [1] admin 2011-06-20 5420
325 Шоколад үрчлээнээс сэргийлдэг гэнэ admin 2011-06-20 4811
324 Солонгос улсын шүүхийн шийдвэр нийтэд нээлттэй болно admin 2011-06-21 4420
323 Япончууд иргэддээ 1сая 500мянгын нөхөн олговор олгоно admin 2011-06-21 4423
322 Орост онгоц осолдож хамгийн багадаа 44хүн нас барсан байна file admin 2011-06-21 4852
321 НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдлоо file [1] admin 2011-06-22 4468
320 Метронд олон хүний нүдэн дээр зодуулжээ [2] admin 2011-06-22 5849
319 Цэвэр алтыг яагаад 24K гэж тэмдэглэдэг вэ? admin 2011-06-22 5741
318 Хурд хэтрүүлсний торгууль нэмэгдэх төлөвтэй байна. admin 2011-06-23 4324
317 499.000воны үнэтэй LCD TV file admin 2011-06-23 4669
316 ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ admin 2011-06-23 5914
315 Авилгалд автсан FIFA admin 2011-06-24 4504
314 БИЕИЙН ЖИНГЭЭ БИШ ХАЛУУНЫГ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ admin 2011-06-24 5008
313 Өөрийнхөө оршуулгыг харсан бүсгүй [1] admin 2011-06-24 6104
312 ДӨРВӨЛЖИН ТАРВАС admin 2011-06-27 4503
311 Харри Поттер сүүлчийн анги file admin 2011-06-27 4578
310 Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ admin 2011-06-28 4282
309 Германы цус сорогч admin 2011-06-28 5532
308 Солонгос жүжигчинд 100тэрбум долларын бэлэглэжээ admin 2011-06-29 5020
307 АМЬДРАЛ ҮНЭНЧ БАЙХААС ЭХЭЛЖ, ИТГЭЛ ДЭЭР ТОГТДОГ admin 2011-06-29 4421
306 Сөүл Нувон гүд уул нуржээ admin 2011-06-29 4489
305 Хойд Солонгост түгшүүртэй байна admin 2011-06-30 4403
304 Даяана гүнж 50 : Хэрвээ тэр амьд байсан бол.... admin 2011-06-30 4537
303 ПакЖиСон 8.5тэрбум воны гэрээ хийнэ admin 2011-07-04 4282
302 Усан цэргийн ангид буудлага гарч 3хүн нас барав. admin 2011-07-04 4307
301 Усан цэргийн ангид 4хүн нас баржээ admin 2011-07-05 4529
300 Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин admin 2011-07-05 4215
299 МИАТ нислэг хойшилсоор байх уу? [2] admin 2011-07-05 4732
298 몽골항공이 허가 없이 ....? "MK" 2011-07-06 4644
297 МИАТ нэмэлт нислэг зөвшөөрөгдлөө [1] admin 2011-07-06 4892
296 Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл admin 2011-07-06 4224
295 2018онд ӨВЛИЙН ОЛИМП СОЛОНГОСТ admin 2011-07-07 4809
294 ҮС АРЧЛАХ АРГА admin 2011-07-11 6230
293 5настай террорист admin 2011-07-11 4564
292 ПОП ОД "ЛЭЙДИ ГАГА" ХАМГИЙН ДОТНЫ НАЙЗ НЬ СОЛОНГОС admin 2011-07-11 4992
291 Ажлын цаг ихтэй, амралтгүй орон admin 2011-07-12 5162
290 Японы АсахиTV, КимЁнА-гийн PT буруу орчуулсандаа хүлцэл өчлөө admin 2011-07-12 4449
289 Сөүлээс Илсан орох шинэ зам ашиглалтанд орно admin 2011-07-13 4709
288 Apple төлбөр төллөө admin 2011-07-14 4297
287 Унтаж байгаад хүүхдээ төрүүлжээ [2] admin 2011-07-14 5633
286 8настай хүүхдийг алаад цогцсыг 2хуваажээ [1] admin 2011-07-15 5570
285 Япон-Солонгос арлыг тойрсон чимээгүй дайн admin 2011-07-15 4661
284 Солонгос баячуудын сарын дундаж хэрэглээ 8сая320мянган вон admin 2011-07-15 5882
283 Японы рок од таалал төгсчээ admin 2011-07-18 4442
배너신청
자생병원

배너신청