12сарын 8ны 12,30минутад Корэйл компаны Инчон нисэх онгоцны буудал руу явж байсан сүүлийн метронд зам засварын ажил хийж байсан 8ажилчнаас 5нь нас барж 1нь хүнд гэмтэж 2нь амьд үлдлээ.
Эдгээр ажилчид нь Корэйл компаны ажилчид биш ажил гүйцэтгэгч компаны цагийн ажилчид байжээ. Сүүлийн галт тэрэг өнгөрсөнийг ажилчидад мэдэгдсэний дараа ажил эхлэдэг байсан боловч энэ өдөр ердийн өдрөөс 25минутын өмнө ажлаа эхэлсний улмаас ийнхүү осол үүссэн гэж Корэйлээс тайлбарлаж байгаа боловч ажил эхлэж болох зөвшөөрлийг хэн олгосон талаар судлаж байгаа юм байна. Хурдны замын хажууд болохоо 80км/цагийн хурдтай явж байсан галт тэрэгний чимээг ажилчид сонсоогүй ажээ.
-
-
Тус метронд сууж явсан зорчигчид дунд гэмтэж бэртсэн хүн байхгүй гэнэ. Тус ослын талаар цагдаагийн газраас шалгаж байна. |