Бичлэгийн тоо 372
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Ирэх арваннэгдүгээр сард Францын Леон хотод “Benalle de la dance”  буюу дэлхийн шилдэг бүжигчид болон бүжиг дэглээчдийн олон улсын наадам болно. Уг наадамд хүссэн хүн бүр оролцох боломжгүй аж. Тодорхой шалгуурыг давсан уран бүтээлчид урилгаар оролцож, шилдгийг тодруулдаг юм байна.

Тэгвэл Монгол, Францын бүжиг дэглээчдийн хамтран найруулж,  дэглэсэн  “Цаг хугацаа салхи мэт хурдална” модерн бүжгийн жүжиг  энэхүү наадамд оролцох эрхийг авчээ. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх уг бүтээл энэ амралтын өдрүүдэд, тодруулбал 14, 15-нд  Үндэсний дуу бүжгийн  эрдмийн театрт  анхны тоглолтоо хийнэ. Тус театрын найруулагч, бүжиг дэглээч  Д.Баярбаатар болон түүний багш Францын “Ateliers Desmae”  компанийн бүжиг дэглээч,  мадам Кilina Cremona нартай хэдэн хором ярилцлаа.

 -“Цаг хугацаа салхи мэт хурдална” бүжгийн жүжиг хийх санаа хэрхэн төрөв өө?
 -Францын бүжиг дэглээч Кilina Cremona 1999 онд  Монголд анх ирж, манай дэглээч багш болон бүжигчдэд орчин үеийн бүжиг заасан юм. Энэ үеэс  багш, шавийн холбоо тогтоож, хамтран ажиллах болсон. 2006 онд монгол бүжгийг модерн бүжигтэй хослуулан дэглэсэн хамтын уран бүтээл хийх төсөл боловсруулсан. Үүнийг Францын Засгийн газраас дэмжин санхүүжүүлсэн явдалд талархаж буйгаа танай сониноор уламжилъя.

 -Бүжгээр юу өгүүлэхийг зорьсон бэ?
 -Баруун Европын хөгжингүй орны хүмүүс ардын, язгуур урлагийг сонирхон, онгон байгалийг шүтдэг. Хөгжлийн явцад гээгдэж, мартагдсан уламжлалт ёс заншлаа тэд эргэн санагалзаж, байхгүй болсон зүйл рүү эргээд тэмүүлж байна. Гэтэл манайхан дэргэд байгаа  сайхан зүйлээ үл хайхарч, орчин үеийн гэх гадаадын урлаг, соёл, заншлыг шүтэж, тэмүүлэх юм. Уламжлалаасаа дөлөөд байх шиг. “Хүмүүс ээ, байгаль дэлхийгээ хайрлаж, уламжлалаа хүндлээрэй” гэсэн. Энэ л санааг гаргахыг зорьсон.  Үүнээс гадна   бүтээлээрээ шинэ санаа, бүжгийн шинэ тавилт гаргахыг зорьсон.

 -Франц хүнтэй хамтарч ажиллахад бэрхшээл гарав уу?
 -Уран бүтээлчийнхээ хувьд ямар нэг бэрхшээл, хүндрэл гэх зүйл байгаагүй. Харин хэлний тал дээр бага зэрэг асуудал байлаа. Орчуулагчтай байсан   ч мэргэжлийн зарим нарийн зүйлийг  илэрхийлэхэд дутагдалтай. Түүнчлэн өөр уламжлал, соёл, заншилтай учраас сэтгэлгээ болон бүжгийн дэглэлт  гээд зөрөх юм байсан. Багш маань орчин үеийн бүжиг дэглээч, европ хүн. Түүнийгээ илүү гаргах гээд.  Би болохоор ардын бүжиг дэглэдэг монгол хүн байдаг. Монгол ардын бүжгийн элемент түлхүү оруулчих санаатай. Гэхдээ урлагт үл ойлголцол гэж байдаггүй юм. 2000 онд энэ хүний найруулан  дэглэсэн “Хөх чоно” орчин үеийн сонгодог бүжигт би франц, хорват, швейцар, унгар бүжигчдийн хамт тоглож байсан.
 -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлнэ гэсэн. Тасалбараа яаж түгээсэн бол?
 -Тийм ээ. Энэ асуудлыг зохицуулсан байгаа. 29 дүгээр сургуулийн хүүхдүүдийг тоглолтондоо урьсан. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидний л адил хүн шүү дээ. Тэднийг нийгмээс гадуур байлгаж болохгүй. Монголын Засгийн газар энэ тал дээр анхаардаггүй мэт санагдлаа.
 
 Килина өмнө нь сонсголын бэрхшээлтэй бүжигчинд зориулан бүжиг дэглэсэн нь амжилттай болж олныг шуугиулж байжээ. Дашрамд дурьдахад тэрбээр 2000 онд сонсох чадвараа гэнэт алдсан аж. Гэхдээ сонсголын аппарат зүүсэн түүнтэй ярихад ямар нэгэн бэрхшээл  үгүй. Монголын  бүжигчдийн ур чадварыг Килина багш магтаж байна билээ.  

profile

www.mglclub.com Administrator

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/713742/d48/trackback

profile

Munkh-munkh

2008.09.11 21:47:17
*.254.121.27

Korea  nar Frants gekheer  l  .Unen shuteed baidag ym shuu. Ta nar anzaaraarai ,arai gaigui gesen soyltoi, bolovsroltoi  Chuson  khun  bugd Frants-g muruuddug. Za kherev Mongol  khun ta Frants kheltei bol shuud  l ezen , darga geed tomchuuldaa medegdeerei. Neeree shuu.
 Tegekhleer Mongol busgui S.Korea-d irj toglovol saikhan  l ym  daa . te.

dine

2008.12.06 19:51:29
*.142.10.218

Mongoliin mihi her aldar delhii dayar tugj baig.Od bolon gerelteerei.emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
372 Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг admin 2008-07-03 40541
371 Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН admin 2008-07-03 45846
370 Унтлагын өрөөний толиноос татгалз [5] admin 2008-07-04 49275
369 Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог [3] admin 2008-07-08 53331
368 Хунт нуур file admin 2008-07-30 39795
367 Алла тав дахиа гэрлэнэ [7] admin 2008-08-21 41775
366 Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2] admin 2008-09-03 39020
365 Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2] admin 2008-09-03 39253
364 ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД file [1] admin 2008-09-05 39927
363 ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ file admin 2008-09-05 41385
362 АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд file ADVertisement 2008-09-05 48176
» Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2] admin 2008-09-11 46269
360 ДЭЛХИЙД АЛДАРТАЙ КОРНЕГИ ТЕАТРТ ТОГЛОСОН МОНГОЛ ЗАЛУУ [3] admin 2008-09-22 48890
359 Дуучин Т.Баясгалан хөл хүндтэй болж, УИХ-ын гишүүн Д.Батбаяр найз бүсгүйгээ япон эмч нарт даатгахаар элчингээс виз хүсчээ [2] admin 2008-09-26 40413
358 Найруулагч Ч.Түвшин: Цус ойртолт, удам, сэтгэлгээний гажиг цөвүүн цагийн дохио биш гэж үү admin 2008-10-20 34747
357 Сүйт залуугаасаа салсан Г.Оюунгэрэл төрийн томчуудын амрагаар тодроод байна [1] admin 2008-11-04 37449
356 Сонгуулиар 100 саяыг олсон СТА дуучин С.Жавхлангаас татвар авах уу [1] admin 2008-12-02 32452
355 Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа: “Хүйтэн агаар”-ыг хөөмөөр байна [2] admin 2008-12-02 37011
354 Дуучдын ханш навс унаж, дуулах газаргүй боллоо [2] admin 2008-12-31 34983
353 Т.Карма: Хайрыг тоолж болдоггүй юм. Би ямар статистикч биш admin 2009-01-13 33591
352 МУСТА, дуучин Х.Болормаа: Албаар нууцалсан юм биш, би чинь том болсон хүүтэй хүн шүү дээ [2] admin 2009-02-20 37328
351 Хэлний хүчирхийлэл [8] admin 2009-03-16 36554
350 Бидэнд хөөмийгөө өөрийн нэр дээр бүрт.. [3] Levi`s 2010-01-22 23911
349 А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо [2] Levi`s 2010-08-02 18325
348 ИНЧОН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭРХ ОЧЕР admin 2010-11-09 21100
347 mglclub.com Та бүхэнд түргэн шуурхай мэдээлэл...... admin 2010-11-11 15395
346 Хойд Солонгосын довтолгооны үр дагавар admin 2010-11-24 18502
345 АНУ Солонгосын хойгийн асуудлаар хуралдаанаас татгалзжээ [1] "MK" 2010-12-21 15419
344 Виз гэж юу вэ? "MK" 2011-04-10 8419
343 Үйлдвэрийн осол гэж юу вэ? "MK" 2011-04-10 10799
342 Тахир дутуугийн тэтгэмж нэхэмжлэх "MK" 2011-04-10 7046
341 гэрээт ажилчдад анхааруулах нь "MK" 2011-04-12 9434
340 Сөүл Хотын захиргаанаас гадаад хүүхдүүдийн явдаг сургуулиудад тусламж үзүүлэх төлөвлөгөөтэй байна. "MK" 2011-04-16 7410
339 Гадаадын иргэнийг хугацаат төрийн ажилтанаар шалгаруулж авах гэж байна. file [1] "MK" 2011-04-16 8275
338 Үнэгүй ардын эмчилгээ [1] "MK" 2011-04-22 8136
337 ГАДААД АЖИЛЧИН ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ file [1] G-THINK 2011-05-02 9296
336 Усны алергитэй хүн байдаг гэвэл та итгэх хүү? file ADVertisement 2011-06-15 5147
335 2 амьдралтай аав, худлаа ярьдаг ээж file [3] admin 2011-06-15 5713
334 ГАР УТАС ХОРТ ХАВДАР , ТАРХИНЫ ӨВЧИН ҮҮСГЭНЭ admin 2011-06-15 4888
333 Супер маркетаас эм худалдан авч болно file admin 2011-06-16 6061
332 Солонгосын анхны төлбөргүй сургууль бий боллоо file [2] admin 2011-06-16 5724
331 Солонгосын урлагийн ертөнц - Күон Ри Сэ file [1] admin 2011-06-16 5042
330 Хоолноос татгалзсаны үр дүн- Английн эгч дүүсийн харамсалт амьдрал file [1] admin 2011-06-17 5413
329 Дэлхийн хамгийн огцом эргэлтэт "галзуу хулгана" тоглоом file admin 2011-06-17 5319
328 Та халууны амралтаа хэрхэн өнгөрөөх вэ? file admin 2011-06-17 5497
배너신청
자생병원

배너신청