Бичлэгийн тоо 372

 

Эрх баригчдад Монголын ирээдүй сонин биш бололтой

Улс үндэстний ирээдүй ямар байх нь үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, боловсруулснаас хамаардаг. Тэрхүү хүмүүжүүлэх, боловсруулах үүрэгтэй байгууллага бол мэдээж боловсролын байгууллагууд болох цэцэрлэг, сургууль.
 
Хүүхдийн боловсрол, хүмүүжлийн асуудал бол улс үндэстний оршин тогтнохтой холбоотой амин чухал асуудал. Тиймээс аливаа улс боловсролын салбараа төрийн мэдэлд байлгаж, санхүүжүүлэн бодлогоор чиглүүлдэг.
 
Монгол улсын хувьд сүүлийн хориод жилийн турш сургууль завсардалт өсөж, дээр нь сургалтын чанарын асуудал улам л хурцаар тавигдаж ирсэн. Зөвхөн их дээд сургууль чанаргүй мэргэжилтэн бэлтгээд байгаа юм биш. Ерөөсөө ерөнхий боловсролын сургуулийн чанар доройтож байна. ТМС-д ч тэнцэхгүй нөхдүүд Их сургуулийн оюутан болчихсон явж байгааг юу гэж ойлгох вэ? Тэгэхээр ерөөсөө боловсролын байгууллага маань тогтолцооны хямралд орчихоод байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу?

Сургууль, цэцэрлэгийн багш нар л хүүхдүүдэд зориуд муу сургая, буруу хүмүүжүүлье гэж зориогүй нь ойлгомжтой. Боловсролын байгууллагуудыг дэндүү зөнд нь орхиж, төр хайхрахаа больсонтой шууд холбоотой юм. Монголын боловсролын байгууллагууд өнөөдөр шуудхан хэлэхэд хямралын байдалд орчихоод байгаа.
 
Өнөөдрийн багш нарын ажил хаялт үүний илрэл. Тэдний цалингаа нэмүүлье гэсэн нь зөвхөн өнгөн шалтаг. Түүний цаана боловсролын байгууллагуудын ажиллах нөхцөл, сургалтын орчин болон хүний нөөцийн бодлогын асуудал гол хүчин зүйл болж байгаа юм. Тэд юу хүсэж байна вэ гэвэл боловсролын байгууллагын шинэчлэлийг хүсэж байна.

Багш хүний хөдөлмөр бол хамгийн хариуцлагатай бөгөөд хүнээс маш олон чадваруудыг шаарддагаараа онцлог. Тэр тусмаа цэцэрлэг болон бага ангийн багш нарын хувьд.  Багш хүн ч бас амьдралтай, ар гэртэй. Тэдэнд ажлаас зөвхөн цалин авах биш бас урам зориг олж авдаг. Магадгүй зарим хүмүүс амьдралынхаа утга учрыг болгодог.
 
1995 онд багш нар орон даяар ажил хаялт зарлаж байснаас хойш 16 жилийн дараа дахин орон даяар ажил хаяж байна. Тухайн үед төр засгаас шийдвэр гаргаж, цалинг тодорхой хувиар нэмж байсан бол энэ удаа эрх баригчид тоосон шинжгүй, гадаад улсуудаар татварын мөнгөөр хээв нэг аялцгааж байна.

Эрх баригчдын хувьд монголын ирээдүй чухал биш юм шиг хандаж байна. Тэдэнд сурагчид хичээлдээ явна уу эсвэл багш нар хичээлээ заана уу байна уу үнэн хамаа алга.

Сурагч нарынхаа хичээлийг хоцроохгүйн тулд “теле” хичээл явуулна. Хүүхдүүдээ телевизийнхээ өмнө дэвтэр балаа бариад суу гэж хэлээрэй хэмээн хэвлэлүүдээр захиж байгаа салбарын сайдыг огцруулахад ч багадна. Ингэж монголын мянга мянган багш нарыг доромжилсон үгсийг хэлж байгаа хүн боловсролын салбарыг толгойлж байхад энэ салбар хэзээ ч хямралаас гарахгүй.
 
Хүүхэд байсан үеээ мартсан хүнийг хэзээ ч битгий багш болгоорой хэмээн нэгэн хүн хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүнлэг хүн л багш болох ёстой л гэсэн хүсэлт. Багш хүн гэдэг хүүхдийг өөрийн хүүхэд мэт хандан үсэг холбож, уншуулж сургадаг. Багш хүний хайр бол хариу нэхэхгүй эхийн хайртай адил. Шавиа сайн хүн болоосой гэсэн ганцхан л хүсэлтэй.
 
Багш хүний нэр хүнд мөнхийн байдаг. Монголчуудын хувьд багш хүнийг хүндэтгэн үздэг заншилтай бөгөөд энэ амьдралдаа сайн багштай учрахыг чухалчилдаг. Өөрөөс нь насаар дүү байсан ч гэсэн “багш” хэмээн хүндэтгэдэг.

Багш нар ажил хаяна гэдэг хүүхдийн хүмүүжилд маш их сөрөг нөлөөтэй. Энэхүү асуудлын талаар маш хурдан шийдвэр гаргахгүй бол энэ нь нийгэмд буруу уур амьсгалыг төрүүлэх болно. Багш хүн сурагч нартаа үлгэр жишээ байх ёстой.

Багш нарын ажил хаялтыг дэмжээд эмч нар болон шинжлэх ухааны байгууллагынхан ч ажил хаях хүсэлтэйгээ илэрхийлж байсан. Эмч нар ажил хаяад эхэлбэл өвчтөнүүдийг хэн эмчлэх вэ? гэсэн асуулт гарна. Тэгвэл Ламбаа сайд өөрөө өөрийгөө эмчилж телевизээр хэрхэн эмчлэх талаар “теле” хичээл заана гэх юм болов уу? Харж л байя.

Иргэдийн хувьд багш нарын ажил хаялтыг хоёр янзаар л хүлээж авч байна. Нэг хэсэг нь дэмжиж байхад нөгөө хэсэг нь буруутгаж, шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ энэхүү асуудлыг олон талаас нь авч үзэж дүгнэлт гаргах учиртай. Багш нар ч бас амьдралтай, ар гэртэй хүмүүс. Тэд бүтэн арван цаг ажлаад сарын гурван зуун мянган төгрөг аваад амьдрал нь дээшлэхгүй нь тодорхой. Тэд ч бас бусадтай адил сайхан амьдрахыг хүсэж байгаа. Тэгхээр багш нарыг яаран буруутгаж боломгүй.

Энэ бүхэнд монголын эрх баригчид шууд буруутай. Монголын эдийн засаг өсч байна, уул уурхайгаас маш их баялаг ихээр орж ирж байгаа ч түүнийг ард түмнийхээ амьдрал, улс орныхоо хөгжилд нааж өгч чадахгүй байгаа улс төрчид буруутай. Тэд үнэхээр л монгол орныхоо ирээдүй хойч үеийг боддог байсан бол ийм асуудал гаргахгүй байх байсан. Тэд энэ асуудлыг яаран шийдэх ёстой. Яагаад гэвэл энэ бол улс орны ирээдүйтэй холбоотой асуудал.

Эцэст нь төр минь дүлийрч, түмэн олон минь сохроогүй бол энэ бүхэнд зөв дүгнэлт хийж, зөв шийдвэр гаргах ёстой. Энэ бол монголын ирээдүйтэй холбоотой хойшлуулашгүй асуудал.

Б.Гансүх

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5551942/71d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
147 Дархлагдсан албадын давхардсан олон орон тоо хэрээс хэтэрчээ admin 2011-12-07 4422
146 Топ модель Э.Одгэрэл шинэ байранд оржээ admin 2011-12-07 7504
145 АМЬДРАХЫН ТУЛД [1] admin 2011-12-09 6204
144 ИНЧОН МЕТРО ОСОЛ ГАРЧ 5ХҮН НАС БАРЛАА admin 2011-12-09 8892
» Эрх баригчдад Монголын ирээдүй сонин биш бололтой admin 2011-12-13 5516
142 2012 онд ам.доллар, төгрөг хоёрын аль нь чангарах вэ? admin 2011-12-13 9645
141 Миний татварын мөнгө хаана байна вэ? admin 2011-12-13 6007
140 Хойд Солонгосын Ерөнхийлөгч КимЖонгИр нас барлаа admin 2011-12-19 6325
139 Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье huslen2011 2011-12-20 6011
138 Цагаачдын тоогоороо Монгол иргэний дайнтай улсуудыг ч ардаа орхижээ [1] admin 2011-12-21 7645
137 1сарын 1нээс ХУРУУНЫ ХЭЭГЭЭР НЭВТЭРНЭ admin 2011-12-27 10169
136 Монголбанкнаас залруулга гаргав admin 2012-01-03 5159
135 Арилжааны банкууд зээл олгохгүй гэдэг үнэн үү? admin 2012-01-03 5468
134 Петровис шатахууныхаа үнийг нэмлээ admin 2012-01-09 4638
133 Шатахууны үнэ үндэслэлтэй нэмэгдсэн эсэхийг Д.Зоригт сайдаас асуулаа admin 2012-01-09 5660
132 Н.Золжаргал: Шатахууны үнэ валютын ханшнаас болж өсөөгүй гэдгийг баталгаатай хэлье admin 2012-01-10 5453
131 Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой [1] admin 2012-01-10 7006
130 Төрсөн бол......хихихи admin 2012-01-16 7592
129 OPEN MEETING 2012 Seoul, South Korea Korea News 2012-01-18 7250
128 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв нээгдлээ. business center 2012-01-20 7651
127 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв- Бизнесийн Солонгос Хэлний Сургалт /төлбөргүй/ file [1] business center 2012-01-26 7301
126 Гутал нь сугарсан ч.... admin 2012-02-02 7466
125 Ирээдүйд хамгийн эрэлттэй болох 10 мэргэжил admin 2012-02-09 11371
124 Утаагүй зуухтай зэрэгцэж утаанаас хамгаалах баг ашигтай бизнес болжээ admin 2012-02-09 7008
123 Уитни Хьюстон - Сүүлчийн зоог admin 2012-02-14 7997
122 Япончууд шоколадтай гоймон үйлдвэрлэв admin 2012-02-14 6238
121 Гүмид Монгол тамирчид ирнэ admin 2012-02-15 6188
120 Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь admin 2012-02-15 9836
119 Зургаан хувийн хүүтэй зээлийг шийднэ [1] admin 2012-02-16 7402
118 “Хүүхдийн утас 1979”-д 1031 хүүхэд ханджээ [1] admin 2012-02-16 8107
117 Ажилгүйдэл нэмэгдэж байгаад хэн буруутай вэ admin 2012-02-16 7631
116 КОЛЛА ХӨЛДӨӨЖ БОЛОХГҮЙ admin 2012-03-06 7609
115 *K-Поп стар* Toп8-д хэн үлдэх бол? admin 2012-03-09 6837
114 Цалин нэмэгдлээ. admin 2012-03-09 10879
113 БИДНИЙ ТАРЬСАН ХОГ үхлийн тун болж байна admin 2012-03-15 8264
112 Махлаг цагдаа нарыг ажлаас халж магадгүй admin 2012-03-19 7237
111 Харийн нутагт төрсөн Монгол бүсгүй хүүхдээсээ татгалзжээ [6] admin 2012-03-19 11903
110 20настан уу? Хэт фотошоп NG admin 2012-03-28 7185
109 Индонезд мини юбка өмсөхийг хориглоно admin 2012-04-04 6401
108 “Юнител” маягийн залилан №2 admin 2012-04-05 6356
107 “Голомт” банкны таван хувийг авсан “Трафигура” ямар компани вэ? admin 2012-04-05 6749
106 Монголын баячууд яагаад филлипин үйлчлэгчийг сонирхдог вэ? [4] admin 2012-04-05 12134
105 Самандын Жавхлан элэглэл admin 2012-04-05 10764
104 КОЛУМБИД 10 НАСТАЙ ОХИН, ОХИН ТӨРҮҮЛЖЭЭ. admin 2012-04-06 9966
103 Girls Generation Биеийн өндөр admin 2012-04-13 6987
배너신청
자생병원

배너신청