Бичлэгийн тоо 372
Yoo yag unen shuu
Үүдээ нээгээч Ерөнхийлөгч өө !!! 
/Визний зөрчилтэй, гадаад улсад амьдарч ажиллаж байгаа Монгол иргэдээ эх орондоо эргэж ирэхэд нь өршөөл үзүүлээч/

1997 он  …  Усан онгоц, галт тэрэг, автобус унаа … Явж болох бүх л аргаар элэг нэгт Монгол ахан дүүс минь эх орноо орхин харийн нутгийг зорьж эхэлжээ. 

Хамгийн эхний асуулт бол ЯАГААД . Өнөөдөр бид мөнгөтэй болж, боломжтой болчихож, эрх чөлөөт Америкийг мөрөөдөн тэмүүлэх болжээ. Харин тэр үед тийм байгаагүй Орос, Эрээнээс өөр гадаадад явж үзээгүй Монголчууд хар ажил хийж гэр бүлээ тэжээхийн тулд, 2 өрөө байртай ЭРГЭЖ ирэхээр алсыг зорьж байсан. Тэднийг тийм сайхан орчин угтаагүй, түрүүлээд алхчихсан гутлын мөргүй, харанхуй бүдэгхэн газар хэл усгүй газардаж байсан хүмүүс бол бидний нүүдэлчид байсан. Харанхуй шөнө утасны аппарат тэвэрч айлын шон луу авиран, хулгайн салаагаар хүүхдийнхээ хоолойг сонсож мэгшсэн эхийн зүтгэлээр үйлдвэр ч үгүй аялал жуулчлал үгүй уул уурхай ч үгүй Монгол улс хэдэн жил дэнсэлсэн юм. 

Дараагийн асуулт бол ЯАЖ. Ихэнхи нь буруу арга хэрэглэсэн. Хэн байх нь хамаагүй визтэй пасспорт л байвал болдог шахам байсан. Төстэй царайтай хүний пасспортыг ашиглах, пасспортаа оёдлоор нь салгаж зурагтай нүүрийг нь солих гэх мэт ямар нэгэн аргаар хил нэвтэрчихдэг л байсан. Үүнийг хийдэг тусгай хүмүүс гарч ирэхэд илүү олон хүмүүс явах боломжтой болж ихэнхи хүмүүс нь яаж гарснаа ч мэдээгүй байдаг. Чингисийн Монгол визтэй улаан пасспорт өвөртлөөд ороод ирэхэд учрыг нь ололгүй оруулчихсан улсууд ч олон бий. 

2013 он … ОДОО АСУУДАЛ ЮУНД БАЙНА ? 
10 гаруй жил өнгөрчээ, анх очсон Монголчууд маань хөлөө олчихсон байна. Олон жил гүрийсний эцэст бичиг баримт, ногоон карт, бизнестэй болж. Харамсалтай нь мөрөөдөл болсон ногоон карт өөрийнх нь нэрэн дээр дарагдсангүй. Гэхдээ хамаа байхгүй, 10 жил болоод л ирсэн амьдрал харийн нутагт хэнээс ч гуйхгүй амьдарч чадна, харин ЭХ ОРОНДОО л ирж чадахгүй зовно. Америк биш Монгол явахаас айна. Эцэг эх, ангийн найзууд, багынх нь дурсамж энд байхад хичнээн сайхан газар ч хүнийх л байдаг. Азаа үзэн нисээд ирэхэд Монгол улсын хууль тэдэнд үйлчилж эхэлнэ. Мөрдөн байцаах, тагнуул гээд бүх шатны байцаалтанд орно, эрүүгийн хуулийн заалттай цаасан дээр гарын үсэг зурна, ойр дотны 2 хүн нь батлан дааж гаргана, ногоон карт, виз зөвшөөрөлтэй улаан пасспорт улсын мэдэлд очно. 

Өнөөдөр тэд гэмт хэрэгтэн. Үр хүүхдээ тэжээсэн гэмт хэрэгтэн, эцэг эхээ асарч тойлсон гэмт хэрэгтэн, эх орноо валютаар угжсан гэм буруутан, өөрийгөө зольж амьдралын төлөө зүтгэсэн нүгэлтэй хүмүүс. Тэд уул нь улсын мөнгөөр сургуульд сурчихаад эргэж ирээгүй хувиа хичээгчид биш, эх орондоо 2000 долларын цалин авах боломжтой болсон энэ үед заавал алсыг зорих ойлгомжгүй хүмүүс биш, тэд бол Монголд сарын цалин 300 мянга хүрэхгүй хүнд хэцүү үед энэ тоог 3 аар үржүүлж эх орондоо илгээж байсан баатрууд. Өөрсдөө айлын хажуу өрөө, харанхуй контейнэрт амьдран үр хүүхэд, үлдсэн хэдээ байранд жаргааж байсан гавьяатай хүмүүс. 

Хуулинд би хайртай, учир нь хууль байдгийн ачаар бид олуулаа зохицож амьдардаг. Гэхдээ хууль бол чулуу биш, сугалж боломгүй шигдсэн хад биш, хууль хүний төлөө бодит амьдрал дээр тулгуурлан үйлдэгддэг, шаардлагатай бол өөрчилж засаж бас болдог. 

Эрхэм ерөнхийлөгч өө, энэ захиаг сонгуулийн сурталчилгааны үеэр самардах оноо болгож бичсэнгүй. Бүрэн эрх, боломжит ажлынхаа хүрээнд нүдээ олсон энэ өөрчлөлтийг хийгээсэй гэж хүслээ. 

Иргэн,
Чадраабалын Ганжавхлан

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7425209/245/trackback

Levi`s

2013.07.09 23:57:12
*.47.240.112

Үүдээ нээгээч Ерөнхийлөгч өө !!!

unen99

2014.11.01 17:33:52
*.129.142.53

Yag unen shuu
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
57 Усан цэргийн ангид буудлага гарч 3хүн нас барав. admin 2011-07-04 4307
56 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4301
55 Apple төлбөр төллөө admin 2011-07-14 4297
54 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4294
53 Кейт Миддлтон Диана гүнжийн замаар оров admin 2011-09-21 4293
52 Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4288
51 11жилийн турш алхаж дэлхийг тойрчээ admin 2011-09-29 4288
50 Шакира Обамагийн зөвлөх болов admin 2011-10-07 4284
49 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4284
48 Америкт агаарын нислэгийн шоуны үеэр онгоц осолдож, гурван хүн нас барав admin 2011-09-19 4283
47 21 000 төгрөг admin 2011-08-26 4283
46 ПакЖиСон 8.5тэрбум воны гэрээ хийнэ admin 2011-07-04 4282
45 Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ admin 2011-06-28 4282
44 АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР admin 2011-11-01 4281
43 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4278
42 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
41 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
40 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4249
39 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
38 Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл admin 2011-07-06 4224
37 Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1] Levi`s 2012-11-08 4222
36 Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин admin 2011-07-05 4215
35 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
34 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4185
33 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
32 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
31 Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1] Levi`s 2013-03-28 4020
30 Тайландад үерийн улмаас 112 хүн амь үрэгдээд байна admin 2011-09-19 3983
29 Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй боллоо admin 2011-09-26 3962
28 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1] Levi`s 2012-11-22 3911
27 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3714
26 Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно Levi`s 2013-03-24 3702
25 Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө admin 2013-03-27 3683
24 Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо. Levi`s 2013-03-24 3619
23 БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file ADVertisement 2013-03-07 3606
22 Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе Levi`s 2013-03-04 3590
21 Элчин сайдууд ба томилгоо Levi`s 2012-12-06 3579
20 Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин Levi`s 2013-02-05 3524
19 ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ. admin 2013-02-20 3439
18 Монгол бүргэдийг ирэх хавар буцаана Levi`s 2012-11-19 3433
17 Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө Levi`s 2012-12-06 3382
16 ӨНӨӨДӨР МОНГОЛД admin 2013-02-20 3381
15 Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв Levi`s 2013-01-29 3371
14 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3278
13 Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3266
배너신청
자생병원

배너신청