Бичлэгийн тоо 372
ХААН банкны саналуудыг зөвшөөрсөн ч гэр хорооллын хүн ам олонтой 33 хороонд үйлчлэхгүй гэж гэрээ байгуулахаас татгалзжээ-
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд дарга Ж.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Хүний хөгжил сангийн энэ сарын мөнгө олголтын явцын талаар мэдээлэл өгнө үү?
-Манай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Хүний хөгжил сангийн мөнгийг Хадгаламж, Капитал гэсэн хоёр банкаар дамжуулж олгож байна. Энэ сараас эхлэн ХААН банкаар үйлчлүүлж байсан иргэд Хадгаламж банкаар үйлчлүүлж байна. Тиймээс Хадгаламж банкны ачаалал нэлээн нэмэгдсэн. Хадгаламж банк Хүний хөгжил сангийн мөнгийг иргэдэд олгоод гурав, дөрөвхөн хонож байна. Тэгэхээр улсын хэмжээнд хэдэн хүн мөнгөө авсан тухай тоо одоогоор алга. Ямар боловч  иргэдийн дугаарлалт их байгаа нь мэдээж. Гэхдээ Хадгаламж банкныхан хороодын хуваарь гаргачихсан байгаа. Учир нь иргэдийн урт дараалал үүсэхээс сэргийлж банкныхаа салбарууд болон хороодод хуваарь тавьсан байгаа. Тиймээс иргэд энэ хуваарийн дагуу очиж үйлчлүүлэх боломжтой.
-Энэ сард бүх иргэнд олгох ёстой мөнгийг Хадгаламж банкинд байршуулсан уу?
-Тийм. Төрийн сангаас мөнгө шилжээд банкны дансанд орсон. Манай Хөдөлмөр, халамжийн үйлчлилгээний газраас Хадгаламж банкинд иргэдийн нэрсийг файлаар явуулсан. Энэ ажил жигдэрсэн.
-ХААН банкнаас тус сангийн мөнгийг иргэдэд олгохгүй гэсэн татгалзсан саналаа  хэзээ танай газарт ирүүлсэн юм бэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд ХААН банктай байгуулсан манай гэрээний хугацаа дуусч байсан. Гэтэл нэгдүгээр сарын 6-нд хамтран ажиллах гэрээний хугацаа дуусахтай холбогдуулж ХААН банкнаас санал хүргүүлэх тухай албан бичиг ирсэн.
-ХААН банкнаас ямар санал ирүүлсэн юм бэ?
-Таван төрлийн санал ирсэн. Таван саналыг яах вэ гэдэг асуудал бидэнд тулгарсан.
-Ямар үндэслэлээр санал ирүүлэх болсноо юу гэж тайлбарласан бэ?
-Сард 300 сая төгрөг, жилд 3.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа учраас үүнийг арилгахын тулд ийм саналууд тавьсан гэсэн. Нэгдүгээр сарын 7-нд албан тоот дахиад ирсэн.
-Түүндээ юу гэсэн байна?
-Дахиад нөгөө саналуудаа тавиад хэрэв энэ саналуудыг ажил хэрэгч байдлаар ярилцан тохирч хүлээн зөвшөөрөх боломжгүй бол бид гэрээний хүчинтэй хугацаа дуусмагц гэрээг цуцалж зарим хороодыг буцаах саналтай байна гэсэн. Ингээд нэгдүгээр сарын 11-ний лхагва гаригт бас бичиг ирүүлсэн. Үүнд банкны үйлчилгээний хураамжийг 50 төгрөг байсныг 100 төгрөг болгох, халамжийн үйлчилгээ чирэгдэл алдагдалтай тул халамжийн байгууллагын харилцаанд хүү тооцохгүй байх, иргэдэд карт нээх гэх мэтийн саналуудыг ирүүлсэн. ХААН банкнаас тавьсан саналуудыг бид өөрсдийнхөө шийдэх төвшинд бүгдийг шийдсэн.
-Тус банкнаас тавьсан саналуудыг бүгдийг нь шийдсэн гэсэн үг үү?
-Бүх иргэнийг карттай болгохыг зөвшөөрөөч ээ гэсэн. Уг нь иргэд Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу бэлэн мөнгө авах ёстой. Гэтэл дансаар үйлчилнэ гээд байсан. Үүнийг нь зөвшөөрлөө. Харилцах данс нээлгэнэ гэснийг бас зөвшөөрлөө. Дээр нь нэмээд шимтгэлийн хураамжийг 50 төгрөг байсныг 350 төгрөг болгоно гэсэн шаардлага тавьсан. 350 төгрөгийг иргэн хүнээс авах учраас бид шийдэж чадахгүй. Энэ асуудлыг яаманд тавьж, яамнаас хоёр удаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Засгийн газраас ХААН банкинд шимтгэлийн хураамжийг 350 төгрөг болгохыг зургадугаар сард зөвшөөрсөн. Энэ мэтчилэн ХААН банкнаас тавьсан саналуудыг шийдсэн . Гэтэл ХААН банк “350 төгрөг боллоо. Одоо манайх Улаанбаатар хотод 33 хороонд үйлчилж чадахгүй” гэсэн. Энэ нь 340 гаруй мянган иргэн байгаа юм. Эдгээр хороог долдугаар сарын 1-нээс авахгүй, эсвэл гэрээ байгуулахгүй гэсэн. Тиймээс зургадугаар сарын мөнгийг олгуулахын тулд бид гэрээнд гарын үсэг зурж долдугаар сарын 1-нээс үйлчилхээ больсон. Ингэхээр энэ асуудал манайхаас шалтгаалаагүй ХААН банк үндсэндээ үйлчлэх бололцоогүй гэдгээ хэлж байгаа юм.
-Карт олгох, данс нээх, шимтгэлийн хураамж нэмэхийг зөвшөөрсөн юм байна. ХААН банк үүнээс өөр ямар шаардлага тавьсан бэ?
-Мөнгийг банкны салбар дээр биш хороод дээр очиж олгоно гэсэн. Хороо бол мөнгө олгодог газар биш шүү дээ. Тэгэхээр үүүнийг бид зөвшөөрөх боломжгүй. Банк бол өөрийнхөө салбаруудаар л үйлчлэх ёстой болохоос биш хорооны байран дээр очиж  мөнгө олгож болохгүй. Хот суурин  болон аймаг, сумдын хорооны байранд олгоё гэж албан бичигт бичсэн байсан. Үүнийг бид зөвшөөрөөгүй, зөвшөөрөх ч боломжгүй.
-Тав дахь нь ямар санал байсан юм бэ?
-Бусад банкуудыг оролцуулж ачааллыг дэнцвэржүүлээч гэсэн. Бусад 14 банктай бид бүгдтэй нь уулзсан. Банкны удирдлагууд татгалзахгүй гэдгээ хэлсэн. Гэвч энэ үйлчилгээг үзүүлэхэд зарим банкны салбар нэгжүүд цөөхөн, техник, теллерүүд нь бэлэн биш байсан. Бусад банкаар олгохын тулд бэлтгэл ажилд доод тал нь зургаан сараас нэг жилийн хугацаа шаардлагатай. Бидэнд ийм хугацаа алга. Ийм учраас  Хадгаламж банк руу хандахаас өөр арга байгаагүй. Улсын хэмжээнд сүлжээтэй ганц банк Хадгаламж л байна. Капитал банк бол өөрийн хүчин чадлын хэмжээнд хувь  хишгийг олгож байгаа. Хадгаламж банк одоогийн байгаа нөхцөл дээр нэмж дахин хөрөнгө оруулалт хийж байна. Сүүлийн 10 хоногт тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэсэн. Нийслэл болон орон нутагт теллерүүдийнхээ тоог нэмж, халамжийн салбардуудаа нээж байгаа. Ингээд Хадгаламж банк бүх ачааллыг авлаа.
-Хүний хөгжил сангийн өмнөх сарын мөнгөө авч амжаагүй иргэд хаана хандах ёстой вэ?
-ХААН банкаар үйлчлүүлж байсан иргэд зургадугаар сар дуустал мөнгөө тус банкнаас авах ёстой. Учир нь манай газраас ХААН банкны дансруу өмнө нь мөнгө шилжүүлчихсэн. Долдугаар сараас эхлээд Хадгаламж банкнаас авна. Тус банк карт, харилцах данс нээж байгаа.
“Зууны мэдээ” №174(3864)
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4924385/87f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
57 Усан цэргийн ангид буудлага гарч 3хүн нас барав. admin 2011-07-04 4307
56 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4301
55 Apple төлбөр төллөө admin 2011-07-14 4297
54 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4294
53 Кейт Миддлтон Диана гүнжийн замаар оров admin 2011-09-21 4293
» Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4288
51 11жилийн турш алхаж дэлхийг тойрчээ admin 2011-09-29 4288
50 Шакира Обамагийн зөвлөх болов admin 2011-10-07 4284
49 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4284
48 Америкт агаарын нислэгийн шоуны үеэр онгоц осолдож, гурван хүн нас барав admin 2011-09-19 4283
47 21 000 төгрөг admin 2011-08-26 4283
46 ПакЖиСон 8.5тэрбум воны гэрээ хийнэ admin 2011-07-04 4282
45 Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ admin 2011-06-28 4282
44 АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР admin 2011-11-01 4281
43 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4278
42 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
41 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
40 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4249
39 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
38 Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл admin 2011-07-06 4224
37 Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1] Levi`s 2012-11-08 4222
36 Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин admin 2011-07-05 4215
35 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
34 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4185
33 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
32 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
31 Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1] Levi`s 2013-03-28 4020
30 Тайландад үерийн улмаас 112 хүн амь үрэгдээд байна admin 2011-09-19 3983
29 Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй боллоо admin 2011-09-26 3962
28 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1] Levi`s 2012-11-22 3911
27 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3714
26 Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно Levi`s 2013-03-24 3702
25 Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө admin 2013-03-27 3683
24 Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо. Levi`s 2013-03-24 3619
23 БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file ADVertisement 2013-03-07 3606
22 Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе Levi`s 2013-03-04 3590
21 Элчин сайдууд ба томилгоо Levi`s 2012-12-06 3579
20 Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин Levi`s 2013-02-05 3524
19 ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ. admin 2013-02-20 3439
18 Монгол бүргэдийг ирэх хавар буцаана Levi`s 2012-11-19 3433
17 Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө Levi`s 2012-12-06 3382
16 ӨНӨӨДӨР МОНГОЛД admin 2013-02-20 3381
15 Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв Levi`s 2013-01-29 3371
14 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3278
13 Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3266
배너신청
자생병원

배너신청