Бичлэгийн тоо 372

Өмнийн говийн шаргал элсэн доорх хар алтнаасаа  монголчууд  бид   хэдий  хэмжээний хувь хишиг хүртэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.  Иргэн бүр Таван толгойн хувьцаа эзэмшиж, саятан болно гэсэн мөрөөдөл хоёр сая долоон зуун мянган иргэний мөрөөдөл биш ганц хоёрхон хүний писхийн хагартлаа баяжих сонирхлоос өчүүхэн байна. Тэр хүн бол Ажнайн гэсэн тодотголтой Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн юм. Цагтаа УИХ-ын гишүүн байсан энэ хүний “Тавантолгой транс” ХК-ийн хувьцааны нэг бүр нь 990.000 төгрөг болсон гээд бодохоор ямар их хөрөнгө гэдэг нь ойлгомжтой 1990-ээд оны сүүлээр асар их нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордоос асар их ашиг олох гарцыг харж орон нутгийн өмчтэй хамтарсан “Тавантолгой транс” компанийг байгуулжээ. Анх жижиг “Тавантолгой”-н 51 хувийг нутгийн иргэдийн өмч гэж үзэж үлдсэн 49 хувийг Д.Бат-Эрдэнэ эзэмшихээр байгуулсан гэдэг. Улмаар орон нутгийн өмчийн 51 хувийн 50 мянга гаруй хувьцаа 60 гаруй хүнд шилжиж нэг ёсны “Тавантолгой” хувьцаат компани бий болжээ. Нөгөө талд нь цөөнх хувьцааг эзэмшдэг Д.Бат-Эрдэнэ зогсч байж. Тэрээр 1999 онд дээрх нөхдүүдийн 7979 ширхэг хувьцааг худалдан авч компанийн ТУЗ-ын дарга болжээ. Гэтэл одоо хувьцаагаа луйвардуулсан гэх хүмүүс түүнийг хууль бус аргаар хувиа өсгөсөн гэж үзэж байгаа юм билээ.
Жижиг тавантолгойн нүүрс хятад руу маш хядхан үнээр гардаг. Тэгэхээр Тавантолгойд монголчууд биш хятадлууд тоглож байна. "Цон Лун", "Зун гу мин", "Фенда Тун Ли", "Сүн Фан", "Мон порд", "Пүшин Мон", "Пүшин говь" зэрэг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай 20 орчим компани нүүрс зөөдөг ажээ. Эдгээр компаниудад нүүүрс гаргах эрх олгодог нүүрсний ченжийн сүлжээ бий. БНХАУ нүүрсний хэрэг¬лээгээр дэлхийд эхний гуравт ордог ажээ.
 “Тавантолгой транс” компани ямар ч байсан 2036 он хүртэл нүүрс зөөх эрхтэй. Том тавантолгойсоо илүү хувьцааны үнэ нь өндөр байга энэ компани монголын нүүрсний үнийг унагаж буй буруутан. Д.Бат-Эрдэнэд энэ уурхайн мөнгө зүгээр л сул урсан орж ирдэг учраас эх орныхоо үнэт баялгийн үнэ хүргэх бодол алга. Одоогоор энэ хүний татварт төлсөн мөнгө хэдий хэр байдаг нь ил биш. нэг ч төгрөг төлөөгүй гэх яриа ч бий. Ямартай ч АПУ, MCS зэрэг томоохон компаниуд шиг улсдаа их хэмжээний татварын орлого оруулдаггүй. Тэд бол үйлдвэрлэл явуулж, хийсэн зүйлийнхээ борлуулалтын ашгаар татвараа төлдөг. Харин Тавантолгой транс бол газрынхаа баялгыг хятадууд руу ухаж зөөчихөөд хөлжиж байгаа компани.
Энэ хүн бас их шуналтай хүн юм. Шунал ихэдвэл шулам болно гэдэг дээ. Том тавантолгойг сонгон шалгаруулалт зарлан гадаад дотоодын хэнд ашиглах эрхийг нь нээлттэй зарлах үеэр Монгол-999 нэгдэл байгуулан бас өөрөө авахыг санаархсан. Хөрс хуулалтын ажил бусад уурхайнуудтай харьцуулахад 2-3 дахин бага. Тиймээс Монголын ямар ч компани хүрздээд ухаад авахад дэлхийд танигдсан акул компанийн туршлага, хөрөнгө оруулалт хэрэггүй. Үүнийг ч “Ажнай” Бат-Эрдэнэ “Монгол- 999” гэх компани дор нэгтгэсэн эрээвэр хураавар компаниудаа Тавантолгой төсөлд оролцуулж, ялах боломжтой гэдгээр тайлбарлаж байсан.
Гэтэл жижиг Тавантолгойг ийнхүү хүрздэж ашигласаар Хятадын эрчим хүчний нөөцийг хамгийн хямдаар нийлүүлэгч бэлтгэл бааз болголоо. Өнөөдөр нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй гадна, дотнын хөрөнгө оруулалттай компаниуд яг түүн шиг ийм менежментээр нүүрсээ ухаж, зөөж байгаа. Энэ бол уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний компанийн туршлага, чадвар биш.
Тов тавантолгойд эзэн суух санаа түүнд бас ийн төржээ. Монголчууд уул уурхайн баялгаа өөрсдөө эзэмших ёстой гэдэг нь бол байж болох зүйл. Харин ийм нэрээр халхавч хийн Хятадуудад хямдхан зөөх нь гадныханд ашиглуулахаас долоо магадгүй долоон зуу, долоон мянга дахин дор зүйл юм.
 “Ажнай“-н Д.Бат-Эрдэнэ одоо Өмнөговь аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөхийн сэтэртэй. Энэ нь тус аймгийн Засаг дарга түүний харцаар хүүхэлдэй шиг хөдөлдөг гэсэн үг. Өмнөговьчуудад бэлэн мөнгийг сая саяар нь тарааж чадахаар бэлжиж чадсан энэ хүн УИХ-д сонгогдох магадлал өндөр. Ийм аргаар УИХ-д сонгогчдын саналыг луйвардан гарсан улстөрчид ямар их гай дагуулж байгааг монголчууд мэдэрч байгаа.
Д.Бат-Эрдэнэ шиг хүн төрд гарвал хууль журмыг хэрхэн өөрийнхөө санаснаар гарган өөрөө баяжихыг үзүүлээд өгөх байлгүй.

С.Чинбат
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5183635/d17/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
147 Эр нөхрийнхөө үүргийг гүйцэтгээгүй хэмээн торгуулжээ [1] admin 2011-09-08 4867
146 Хьюндай компани нүүрс тээвэрлэх шинэ машиныг нийлүүллээ admin 2011-07-28 4863
» Нэг ч төгрөгийн татвар төлөөгүй тэрбумтан зөвхөн монголд байдаг admin 2011-10-04 4853
144 Орост онгоц осолдож хамгийн багадаа 44хүн нас барсан байна file admin 2011-06-21 4852
143 Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд Каддафи үлдэгдэл хоолоор амиа зогоож байжээ admin 2011-11-08 4850
142 Майкрософт компаны үйлдвэрлэсэн тоглоом хүний аминд хүрчээ admin 2011-08-02 4850
141 Хятад карманы хулгайчийн бичлэг admin 2011-08-01 4845
140 ОРОН ОРНЫ ГЭРЛЭН ДОХИО. admin 2011-10-13 4833
139 Ажлын харилцааны сэтгэл судлал admin 2011-07-28 4828
138 Эргэлзээтэй зүйлийг тодорхойлж өгдөг залуу "애정남' admin 2011-11-07 4823
137 Шоколад үрчлээнээс сэргийлдэг гэнэ admin 2011-06-20 4811
136 2018онд ӨВЛИЙН ОЛИМП СОЛОНГОСТ admin 2011-07-07 4809
135 ЭМ-ийн даатгалын хэмжээг нэмлээ admin 2011-11-17 4782
134 5настай хүү Манчестр Юнайтед багт орлоо admin 2011-11-16 4769
133 Хүүхдээ хэт таргалуулбал өсгөн хүмүүжүүлэх эрхээ алдах магадлалтай admin 2011-09-07 4753
132 Афганистанчуудын номер нэг дайсан болсон гурван Хазар бүсгүй Монголд цагаачлах хүсэлт гаргаад байна admin 2011-07-25 4739
131 УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Би “тэнэг” биш admin 2011-09-26 4738
130 МИАТ нислэг хойшилсоор байх уу? [2] admin 2011-07-05 4732
129 Хүчтэй хар салхи 19 хүний аминд хүрчээ [1] admin 2011-09-05 4732
128 Хууль бусаар мөрийтэй тоглож байсан Вьетнам иргэд баригджээ admin 2011-10-24 4731
127 Энэ удаа орсон борооноор 2 Монгол хүн нас барлаа admin 2011-07-29 4724
126 Засгийн газрын тэтгэлгээр Японд суралцахыг хүсвэл маргаашийн уулзалт яармагт зочлоорой admin 2011-11-04 4721
125 Сөүлээс Илсан орох шинэ зам ашиглалтанд орно admin 2011-07-13 4709
124 Опра дахин шоу хөтөлнө admin 2011-11-29 4705
123 БОЛОР ЦОМЫН ЭЗЭН МОНГОЛ ХЭЛ ТӨЛБӨРГҮЙ ЗААНА admin 2013-02-19 4704
122 "Зөвхөн чамайгаа"(‘오직 그대만’)-7секундын дотор бүх билет зарагдлаа [1] admin 2011-09-27 4699
121 Хүн алсан МАН-ын дарга нар тэнсэн авчээ admin 2011-07-22 4698
120 150мянган долларын үнэтэй жинсэн өмд admin 2011-09-28 4687
119 499.000воны үнэтэй LCD TV file admin 2011-06-23 4669
118 Япон-Солонгос арлыг тойрсон чимээгүй дайн admin 2011-07-15 4661
117 "ҮлаллаСэшион" шагнал болох 500сая воныг ахлагчдаа зориуллаа admin 2011-11-14 4646
116 몽골항공이 허가 없이 ....? "MK" 2011-07-06 4644
115 Петровис шатахууныхаа үнийг нэмлээ admin 2012-01-09 4638
114 2010он IQ - МОНГОЛ УЛС admin 2011-09-05 4625
113 1секундын дараа.... admin 2011-10-19 4622
112 Энэ долоо хоногийн шилдэг 20 улс төрч admin 2011-10-24 4621
111 Монголын улс төрийн 4 улирал admin 2011-08-04 4618
110 Прокурорын хайхрамжгүй байдал гурван хүний аминд хүрэв үү? [2] admin 2011-09-01 4595
109 Чулуун хутгаар хүний махыг идсэн байх admin 2011-10-04 4581
108 Харри Поттер сүүлчийн анги file admin 2011-06-27 4578
107 Японы АЦС-с үхлийн цацраг идэвхт бодис ялгарлаа. admin 2011-08-02 4572
106 5настай террорист admin 2011-07-11 4564
105 Автомашины төлбөртэй зогсоолын үнэ дор хаяж 300 төгрөгөөр нэмэгдлээ admin 2011-11-11 4540
104 Даяана гүнж 50 : Хэрвээ тэр амьд байсан бол.... admin 2011-06-30 4537
103 Усан цэргийн ангид 4хүн нас баржээ admin 2011-07-05 4529
배너신청
자생병원

배너신청