Бичлэгийн тоо 372


“Шинэчлэлийн” хэмээх Засгийн газар өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгууль угтуулан орон сууцны урт хугацааны зээлийг найман хувийн хүүтэйгээр хэд хэдэн банкаар олгож эхэлсэн. Сонгууль дамнасан оронсууцжуулах хөтөлбөр нэг хэсэг хүчтэй шуургалаж байгаад чимээ намдаасан нь цаанаа олон учир шалтгаантай. Нэгдүгээрт, мэдээжийн хэрэг Засгийн газрын халаас нимгэрсэн учраас энэ шуурга намдах гол хүчин зүйл болж байгаа. Аргагүй дэлхийн зах зээл дээр 1.5 тэрбум ам.долларын бонд борлуулж, мөнгийг нь дансандаа авсан ч өдгөө хүүнд нь 70 гаруй тэрбум төгрөг төлөхийн зэрэгцээ энэ мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй дууссан гэдгийг эх сурвалж хэлсэн.  Харин орон сууцны зээлийн хүрээнд “Чингис” бондын мөнгөнөөс ч багагүй хэсгийг оруулсан. Тухайлбал, Чингис бондын мөнгөнөөс Худалдаа хөгжлийн банкинд 175, “Голомт”-д125, “Хас”-д 50, Улаанбаатар хотын банкинд 50 тэрбум төгрөг тус тус өгсөн нь өдгөө орон сууцны зээлийн хүрээнд тараагаад дуусан гэдгийг ч эх сурвалж нуусангүй. Тэгэхээр юуны өмнө оронсууцны зээлийг үргэлжлүүлэн олгоход хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байна. Нөгөө талаар хөрөнгө мөнгөнөөс том асуудал бол инженерийн шугам сүлжээ. Уг нь манай нийслэлийн дулаан хангамж одоо байгаа нөхцлөөрөө сандарч өвлийг давдаг ч эрх баригчид хэчнээн мянган орон сууц барина, иргэдээ орон сууцанд амьдруулна хэмээн бурж байгаа нь дэндүү өрөөсгөл зүйл юм. Дулааны асуудлаа шийдээгүй байж ийн иргэдээ хуурч болохгүй л дээ. Энэ мэт олон асуудалд тулгарсан эрх баригчид орон сууцны зээлээ зогсоох гэхээр нэгэнт алдсан амаа барьж болдоггүй. Үргэлжлүүлэн олгоё гэхээр хөрөнгө мөнгө, дулааны гээд олон асуудал шил даран хүлээж буй. Тэгэхээр мань эрх баригчид нэгэн сүрхий арга сэджээ. Арга ядсан ёстой л завхарсан арга. Гэхдээ намынхаа санхүүжүүлэгч нарыг мартаагүй байна лээ. Тэр нь юу вэ гэхээр, Улаанбаатар хот дулааны ачааллаа дийлэхээ больсон учраас 3, 4, 12, 13, 15, 16 дугаар хороололпд баригдсан орон сууцны хороололд “Дулааны техникийн нөхцлийн зөвшөөрөл” олгохгүй тухай “Дулааны сүлжээ” компаниас ч мэдэгдэл гаргав, хотын захирагчийн тушаал ч гарав. Нэгэнт барих газрынх нь зөвшөөрлийг орон сууцны хорооллын зөвшөөрлөөр олгочихоод, өдий төдий хөрөнгөө зарж босгосон орон сууцны хороололд дулаан өгөхгүй байна гэдэг бол гэмт хэрэг. Бүр зохион байгуулалттай улстөрийн шинжтэй гэмт хэрэг. Анхнаасаа л зөвшөөрөл өгөхгүй байх ёстой шүү дээ. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол эрх баригч АН-ынхан өрсөлдөгч намуудтай холбоотой нөхдүүдийн оронсууцны хороололд дулаан оруулахгүй хэмээн ийнхүү шахаж буй бололтой. Тиймээс АН-ын дансанд байдаг, тус намд хандив өргөдөг барилгын компаниудын барьсан орон сууцны хороололд дулаан олгох аж. Өөрөөр хэлбэл, АН-д ямар нэгэн байдлаар холбоогүй, тэдэнд хандив өргөөгүй бол таны босгосон их бүтээн байгуулалт зүгээр л тоосго шавар хэвээр байх болно. Харин та АН-д элсч, нэр дэвшигчдэд мөнгөн тусламж үзүүлчихсэн бол хаанаас ийм зүйл болох билээ. Тэгэхээр одоо эрх баригчид маань өөрийн намын данстай нөхдийн босгосон чанар муутай шавар тоосгыг зах зээл дээр борлуулж өгөх ариун үүргээ ухамсарлаж эхлэв бололтой. Нөгөө талд эх захгүй орон сууцны зээлд хамрагдах иргэдийн тоо ч цөөрнө гэдгийн нарийн тоцоолсон биз ээ. Мэдээжийн хэрэг, Үүл баатрын энэ захирамж зөвхөн хэтээ харсан зүйл биш гэдэг нь хаанаас ч харагдана. Үнэхээр л дулааны боломж хомс байгаа бол бүгдийг нь л зогсоох хэрэгтэй шүү дээ.
Б.Өлзийт

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7479285/4ab/trackback

ekozuna

2013.08.16 12:27:58
*.235.7.128

zuv

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255

Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа

  • Levi`s
  • 2013-09-02
  • Уншсан 9740

Эхнэрүүдийг нь шалгаач

  • admin
  • 2012-04-25
  • Уншсан 9704

2012 онд ам.доллар, төгрөг хоёрын аль нь чангарах вэ?

  • admin
  • 2011-12-13
  • Уншсан 9645

гэрээт ажилчдад анхааруулах нь

  • "MK"
  • 2011-04-12
  • Уншсан 9434

ГАДААД АЖИЛЧИН ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ file [1]

  • G-THINK
  • 2011-05-02
  • Уншсан 9296

Агаар чийгшүүлэгч чимээгүй үхэл авчирч байна [1]

  • admin
  • 2011-09-01
  • Уншсан 9275

БНСУ-ын виз олгох нөхцөлийг хөнгөвчиллөө [1]

  • Levi`s
  • 2013-05-06
  • Уншсан 9188

ИНЧОН МЕТРО ОСОЛ ГАРЧ 5ХҮН НАС БАРЛАА

  • admin
  • 2011-12-09
  • Уншсан 8892

ХТГ-ын Н.Адъяа: Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, тэндээ төрөөд хүүхдээ зарчихаад ороод ирсэн

  • Levi`s
  • 2013-10-24
  • Уншсан 8546

Виз гэж юу вэ?

  • "MK"
  • 2011-04-10
  • Уншсан 8419

Гадаадын иргэнийг хугацаат төрийн ажилтанаар шалгаруулж авах гэж байна. file [1]

  • "MK"
  • 2011-04-16
  • Уншсан 8275

БИДНИЙ ТАРЬСАН ХОГ үхлийн тун болж байна

  • admin
  • 2012-03-15
  • Уншсан 8264

ОХИДЫН МӨРӨӨДЛИЙН ХАНХҮҮ АРВАН НАСААР ДҮҮ БҮСГҮЙГ ХАНИАРАА СОНГОЛОО!

  • Levi`s
  • 2013-07-23
  • Уншсан 8211

Солонгос охид шиг "Pink Lynx" хэмээх шинэ хамтлаг мэндэлжээ [3]

  • Levi`s
  • 2013-07-31
  • Уншсан 8191

Хатуу дэг жаяг нь Солонгосын оддыг амиа хорлоход хүргэдэг

  • Levi`s
  • 2013-05-27
  • Уншсан 8166

Үнэгүй ардын эмчилгээ [1]

  • "MK"
  • 2011-04-22
  • Уншсан 8136

“Хүүхдийн утас 1979”-д 1031 хүүхэд ханджээ [1]

  • admin
  • 2012-02-16
  • Уншсан 8107

Гадаад дахь монголчууд ням гаригт сонгуульдана [1]

  • admin
  • 2012-06-08
  • Уншсан 8055

Болормаа бүдүүн бүсгүйд дургүй

  • admin
  • 2012-06-05
  • Уншсан 8024

Америкт ирээд өөрийгөө голсон минь: Гадаадад дээд боловсрол эзэмшихийн давуу тал [4]

  • Levi`s
  • 2013-11-15
  • Уншсан 7998

Уитни Хьюстон - Сүүлчийн зоог

  • admin
  • 2012-02-14
  • Уншсан 7997

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

  • Levi`s
  • 2014-05-23
  • Уншсан 7991

Байрны үнэ “тэнгэрт гарч” орон байр мөрөөдөгчид “газарт” үлдлээ

  • Levi`s
  • 2013-07-26
  • Уншсан 7801

Цалинг хэрхэн боддог вэ?

  • admin
  • 2011-08-05
  • Уншсан 7735

Дэлхий дээрхи цорын ганц төрлөхийн хамаргүй Монгол хүүд EBS телевиз гар сунгажээ

  • Levi`s
  • 2013-06-10
  • Уншсан 7731

Орон сууц хөтөлбөрийг гацаасан Үүл баатрын захирамж юу өгүүлнэ [1]

  • Levi`s
  • 2013-08-01
  • Уншсан 7722

Ёидо-Бизнес Мэдээллийн Төв нээгдлээ.

Цагаачдын тоогоороо Монгол иргэний дайнтай улсуудыг ч ардаа орхижээ [1]

  • admin
  • 2011-12-21
  • Уншсан 7645

ХОЙД СОЛОНГОСТ МОНГОЛЧУУД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

  • Levi`s
  • 2013-05-15
  • Уншсан 7632

Ажилгүйдэл нэмэгдэж байгаад хэн буруутай вэ

  • admin
  • 2012-02-16
  • Уншсан 7631

КОЛЛА ХӨЛДӨӨЖ БОЛОХГҮЙ

  • admin
  • 2012-03-06
  • Уншсан 7609

Төрсөн бол......хихихи

  • admin
  • 2012-01-16
  • Уншсан 7592

Сахиусан тэнгэрийн баг өмссөн чөтгөр

  • admin
  • 2012-05-03
  • Уншсан 7540

Топ модель Э.Одгэрэл шинэ байранд оржээ

  • admin
  • 2011-12-07
  • Уншсан 7504

Гутал нь сугарсан ч....

  • admin
  • 2012-02-02
  • Уншсан 7466

"Алуурчин шавьж" Кангванду аймаг Солонгос улс

  • Levi`s
  • 2013-05-22
  • Уншсан 7438

Х.Баттулгын анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа УИХ-д нэр дэвшинэ [1]

  • admin
  • 2012-06-05
  • Уншсан 7423

Сөүл Хотын захиргаанаас гадаад хүүхдүүдийн явдаг сургуулиудад тусламж үзүүлэх төлөвлөгөөтэй байна.

  • "MK"
  • 2011-04-16
  • Уншсан 7410

Зургаан хувийн хүүтэй зээлийг шийднэ [1]

  • admin
  • 2012-02-16
  • Уншсан 7402

Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих боломж байна [3]

  • admin
  • 2012-06-08
  • Уншсан 7378

Ёидо-Бизнес Мэдээллийн Төв- Бизнесийн Солонгос Хэлний Сургалт /төлбөргүй/ file [1]

Сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлнэ

  • admin
  • 2012-04-16
  • Уншсан 7300

OPEN MEETING 2012 Seoul, South Korea

Махлаг цагдаа нарыг ажлаас халж магадгүй

  • admin
  • 2012-03-19
  • Уншсан 7237

Гурван настай охин зуурдаар өнгөрсөн ээжтэйгээ хоёр хоножээ [4]

  • admin
  • 2011-11-04
  • Уншсан 7208
배너신청
자생병원

배너신청