Бичлэгийн тоо 372

Америкийн “Foreign Policy” сэтгүүлийн сайт дээр өнгөрөгч зургадугаар сарын 9-нд Алессандро Гразанигийн фото сурвалжлага нийтлэгджээ. Монголын хөдөө, хотын гэр хороолол дахь амьдралыг доорх маягаар харуулсан байна.

aless-grassani11.Монголын Архангай аймагт Цамбын гэр бүлийнхэн хатуу ширүүн өвлөөс хонин сүргээ аврахыг хичээв. Сүүлийн гурван жил тохиосон зуд хэмээх өвлийн ширүүн нөхцөлд тус гэр бүлийн өмч болох 2000 орчим хониос тал нь л үлджээ. Цамбынхан илүү дулаан бэлчээртэй газрыг зорих гэсэндээ Булган аймгаас нүүж Архангай аймгийн Өлзийт суманд ирсэн байна. Зураг дээр 29 настай Эрдэнэтуяа бүсгүй зуданд хөлдөж үхсэн хонийг булахаар чирч байгаа нь (энэ оны гуравдугаар сар).

2. Эрдэнэтуяа өөрийн гхэртээ хонь усалж байгаа нь. Гуравдугаар сарын энэ шөнө тус гэр бүлийнхэн арваад хонийг хөлдөж үхэхээс нь сэргийлж гхэртээ хонуулсан юм.

aless-grassani2

3. Хүчтэй цасан шуурганы улмаас орхиж явсан хөрш айлын гхэр.

aless-grassani3

4. Эрдэнэтуяагийн нөхөр, 39 настай Цамбын Батгаргал урд шөнө хөлдөж үхсэн хонийг булахаар явж байгаа нь

aless-grassani4

5. Эрдэнэтуяа, түүний 3 настай хүү Түвчинж болон нялх хурга нэгэн хүйтэн шөнийг даваад байгаа нь. Түүний нөхөр Батгаргал 6 настай хүү Азжаргалын хамтаар хонин сүргээ хэрхэн хоносныг шалгахаар гарсан үед татсан зураг.

aless-grassani5

6. Унтаж буй согтуу залуугийн цаана нийслэл Улаанбаатарын дүр зураг ийн харагдана. Монголын хүн амын бараг тал хувь нь амьдардаг энэ хотод архидалт хэмээх үзэгдэл хурц асуудлуудын нэг болжээ. Сүүлийн хоёр жилд нийслэлийн хүн ам бараг хоёр дахин нэмэгдсэн тул шинээр ирэгсэд “гэр хороолол” гэх ядуусын хороололд оршин суухаас аргагүйд хүрдэг аж. Хөдөө газраа орхин нийслэлд суурьших гэсэн бичиг үсэг мэддэггүй, боловсрол муутай малчид хотын ажлын байрны нөхцөлийг хангадаггүй учир ажилгүйдлийн өндөр түвшин, ядууралтай нүүр тулдаг.

aless-grassani6

7. Энэ зуур нийслэлээс хэдэн зуун км-ийн цаана амьдардаг Цамбын гэр бүлийнхэн өвлийн хахир хоёр шөнийн дотор 20 орчим хонио алдав.

aless-grassani7

8. 55 настай, өмнө нь малчин байсан Жигжжав эхнэр, хоёр охин, 4 настай ачийнхаа хамтаар Улаанбаатарын нэгэн орон сууцны шатан дор амьдардаг. Энэ гэр бүлийн ганцхан гишүүн нь энэ орон сууцанд ажилладаг. Эднийх хатуу хахир зуданд 150 хонио алдсаны улмаас нийслэлд нүүж иржээ. Энэ орон сууцанд Жигжжавын эхнэр жижүүрээр ажилладаг ба түүний ядмагхан цалингаар тэд амь зууж явна. Нэг охин нь жирэмсэн, удахгүй төрөх гэж байсан билээ.

aless-grassani8

9. Хотод нүүж ирсэн иргэдийн олонх нь Улаанбаатарын хогийн цэг дээр анхны ажлаа олдог. Тэд хоёрдагч түүхий эд цуглуулан түүнийгээ мөнгө болгож амь зогоодог.

aless-grassani9

10. Малчны 26 настай жирэмсэн охин Дүн-Эрдэнэ (Оюун-Эрдэнэ бололтой.Орч) нь шатан доорх гэртээ сууж байгаа нь

aless-grassani10

11. Цамбын Батгаргал Архангай аймагт малаа хариулж яваа нь

aless-grassani11

12. Улаанбаатарын гхэр хороололын дүр зураг. Гхэр хорооллууд нь хотын ус хангамжийн эх үүсвэр болон цахилгаанд холбогдоогүй байдаг учраас иргэд нь тохигүй орчинд амьдарцгааж байна.

aless-grassani12

Энэ фото сурвалжлагын дор олон хүн сэтгэгдлээ үлдээжээ. Тэдгээрийг мөн сонирхуулъя.

-Би энэ сурвалжлагчийн э-мэйл хаягийг нь авмаар байна. Энэ сурвалжлагыг үзээд би үнэхээр гайхширлаа. Батгаргал гэж монгол нэр байхгүй ээ. Батжаргал байсан байлгүй дээ. Түүнээс гадна дээр нэр дурдагдсан гэр бүлийнхэн бичиг үсэг мэддэггүй биш байх. Социализмаар замнасан 70 жилийн хугацаанд Монгол Улс бүх нийтийг бичиг үсэгтэй болгох аян өрнүүлж байсан юм. Тийм ээ, Монголын өвөл их хахир хатуу. Зуд болдог нь их хэцүү тул малын өвлийн тэжээлийг бэлдэх нь хүндрэлтэй асуудал болдог. Гэвч баахан зураг нийтлээд (тухайлбал, гэрт хониудаа хонуулж байгааг харуулсан) энэ хүмүүс ямар аймаар амьдардаг юм бэ гэдгийг харуулахыг зорьсон нь доромжлол мэт болжээ. Дашрамд хэлэхэд, гхэр биш гэр гэдэг юм шүү. Үнэн хэрэгтээ Дэлхийн банкны таамаглаж буйгаар, энэ орон ойрын хоёр, гурван жилийн дотор хөгжлөөрөө тэргүүлэгч орон болно гэж байгаа. Энэ бол маш сайхан орон, тиймээс сониуч нэгэнд нь энэ орныг заавал зориорой гэж зөвлөх байна. Харин энэ сурвалжлагч Монголд нэг их удаагүй бололтой. Дэлхийн дулаарлаас болж зуд болдог, тэгээд малчид их хэцүү амьдралтай золгодог гэж бодож байгаагаас үзэхэд өөрийн нүүрстөрөгчөөс гаралтай ул мөрөө дутуу үнэлдэг нэгэн бололтой гэж хэлэх байна.

-Зудын үр дагавар үнэхээр аюултай. Гэвч уламжлалт ёс заншлаа амжилттай хөгжүүлж буй орчин үеийн Монгол Улсын дүр төрхийг энэ зургуудаар илэрхийлж чадсангүй. Малчидтай өнгөрөөсөн 3 долоо хоногоо би нандигнан дурсдаг нэгэн гэж бичсэн байна.

 

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5040461/618/trackback

profile

idersuh

2011.08.29 23:49:40
*.197.210.25

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
192 Монголчууд хэнд ч хэрэггүй онгоц худалдан авсанд Америкчууд гайхжээ [1] admin 2011-08-05 5246
191 Монголчууд ходоодондоо захирагдан мөхөх аюулд нэрвэгдэх нь admin 2011-08-03 5240
190 КАРА хамтлаг- будаггүй зураг "Хэн нь хэн бэ?" admin 2011-09-22 5229
189 Apple-г үүсгэн байгуулагч - Стив Жобс таалал төгслөө admin 2011-10-06 5224
188 Есдүгээр ангийн хүүхэд архи хэтрүүлэн уугаад амиа алджээ admin 2011-12-06 5209
187 13инч бэлхүүстэй загвар өмсөгч admin 2011-09-07 5172
186 Гялгар уут хэрэглэхийг хориглосон захирамж бас л.. замхрах вий admin 2011-10-10 5166
185 Ажлын цаг ихтэй, амралтгүй орон admin 2011-07-12 5162
184 Монголбанкнаас залруулга гаргав admin 2012-01-03 5159
183 Хятад тарвас химийн бордоо ийм л аймаар даа [1] admin 2011-10-10 5150
182 Конго улс замын хөдөлгөөний асуудлаа ингэж шийджээ Newstogs 2014-02-12 5147
181 Усны алергитэй хүн байдаг гэвэл та итгэх хүү? file ADVertisement 2011-06-15 5147
180 Асрагч эмэгтэй, хүүхдүүдийн нүүр, хүзүүг хутгаар хэрчжээ admin 2011-08-30 5138
179 “Apple”- ийн захирлаар 61 настай хүн сонгогдлоо [2] admin 2011-11-17 5134
178 Ким Чен Ирийн ууган хүүгийн амь насанд халдах гэсэн тагнуулчийг баривчлав Levi`s 2012-12-06 5113
177 Хоёр Солонгос дээд хэмжээний хэлэлцээрийг харилцан зөвшөөрөв Newstogs 2014-02-12 5112
176 Японд салалтын ёслол моодонд оржээ admin 2011-11-14 5095
175 Жирэмсэн байсан ч Бейонси өндөр өсгийтөөс салаагүй admin 2011-11-11 5087
174 Монголын намуудын типологи [1] admin 2012-06-05 5046
173 Умард Солонгос одоо дунд тусгалын пуужин харваж эхэллээ Levi`s 2014-03-26 5045
172 "Улаанбаатараас Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо" admin 2011-11-22 5045
171 Солонгосын урлагийн ертөнц - Күон Ри Сэ file [1] admin 2011-06-16 5042
» МОНГОЛ УЛС- ХАЯГДСАН ДИВААЖИН [1] admin 2011-08-29 5035
169 Сар шинэдээ сайхан шинэлээрэй Levi`s 2014-01-31 5029
168 Солонгос жүжигчинд 100тэрбум долларын бэлэглэжээ admin 2011-06-29 5020
167 Хөх толбоны учир admin 2011-07-22 5015
166 БИЕИЙН ЖИНГЭЭ БИШ ХАЛУУНЫГ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ admin 2011-06-24 5008
165 Банк, санхүүгийн орчин тогтвортой болно admin 2011-11-22 4999
164 ПОП ОД "ЛЭЙДИ ГАГА" ХАМГИЙН ДОТНЫ НАЙЗ НЬ СОЛОНГОС admin 2011-07-11 4992
163 20.30настангууд Пак Вон Сүн-г сонгосон 10 шалтгаан admin 2011-10-27 4980
162 8.27нд Монголд хүчтэй газар хөдлөлт болжээ admin 2011-08-29 4976
161 Лэди Гага хүйсээ солин гайхшруулжээ admin 2011-08-30 4974
160 Насанд хүрснийхээ ойгоор нас баржээ. admin 2011-10-13 4973
159 MУИС төлбөрөө 30% нэмэхээр боллоо admin 2011-08-01 4966
158 Хоёр Солонгос эвтэй байхаар боллоо Levi`s 2014-02-06 4961
157 Тоглоомын талбайг ингэж л хиймээрсэн дээ [4] admin 2011-08-24 4956
156 “Давхар дээлт”-нүүдээс дутахгүй Төрийн нарийнууд Levi`s 2014-05-07 4953
155 Хүний хөгжил сангийн сая төгрөгөө орон сууцны урьдчилгаанд өгч болно admin 2011-09-15 4934
154 Хорт хавдар үүсгэдэг буруу зуршлууд admin 2011-09-15 4921
153 Дайны үеэр салсан гэр бүлийнхнийг уулзуулах тухай хоёр Солонгос ярьж эхэллээ Levi`s 2014-02-06 4902
152 Оросын шилдэг хоккейчид онгоцны ослоор нас нөгчив admin 2011-09-08 4894
151 МИАТ нэмэлт нислэг зөвшөөрөгдлөө [1] admin 2011-07-06 4892
150 ГАР УТАС ХОРТ ХАВДАР , ТАРХИНЫ ӨВЧИН ҮҮСГЭНЭ admin 2011-06-15 4888
149 Тайваны хуурамч СунеШидэ хамтлаг admin 2011-11-14 4885
148 Цэцэрлэгт унтаж байсан тэнүүлчин - тэрбумтан admin 2011-09-22 4885
배너신청
자생병원

배너신청