Бичлэгийн тоо 372

Өмнийн говийн шаргал элсэн доорх хар алтнаасаа  монголчууд  бид   хэдий  хэмжээний хувь хишиг хүртэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.  Иргэн бүр Таван толгойн хувьцаа эзэмшиж, саятан болно гэсэн мөрөөдөл хоёр сая долоон зуун мянган иргэний мөрөөдөл биш ганц хоёрхон хүний писхийн хагартлаа баяжих сонирхлоос өчүүхэн байна. Тэр хүн бол Ажнайн гэсэн тодотголтой Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн юм. Цагтаа УИХ-ын гишүүн байсан энэ хүний “Тавантолгой транс” ХК-ийн хувьцааны нэг бүр нь 990.000 төгрөг болсон гээд бодохоор ямар их хөрөнгө гэдэг нь ойлгомжтой 1990-ээд оны сүүлээр асар их нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордоос асар их ашиг олох гарцыг харж орон нутгийн өмчтэй хамтарсан “Тавантолгой транс” компанийг байгуулжээ. Анх жижиг “Тавантолгой”-н 51 хувийг нутгийн иргэдийн өмч гэж үзэж үлдсэн 49 хувийг Д.Бат-Эрдэнэ эзэмшихээр байгуулсан гэдэг. Улмаар орон нутгийн өмчийн 51 хувийн 50 мянга гаруй хувьцаа 60 гаруй хүнд шилжиж нэг ёсны “Тавантолгой” хувьцаат компани бий болжээ. Нөгөө талд нь цөөнх хувьцааг эзэмшдэг Д.Бат-Эрдэнэ зогсч байж. Тэрээр 1999 онд дээрх нөхдүүдийн 7979 ширхэг хувьцааг худалдан авч компанийн ТУЗ-ын дарга болжээ. Гэтэл одоо хувьцаагаа луйвардуулсан гэх хүмүүс түүнийг хууль бус аргаар хувиа өсгөсөн гэж үзэж байгаа юм билээ.
Жижиг тавантолгойн нүүрс хятад руу маш хядхан үнээр гардаг. Тэгэхээр Тавантолгойд монголчууд биш хятадлууд тоглож байна. "Цон Лун", "Зун гу мин", "Фенда Тун Ли", "Сүн Фан", "Мон порд", "Пүшин Мон", "Пүшин говь" зэрэг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай 20 орчим компани нүүрс зөөдөг ажээ. Эдгээр компаниудад нүүүрс гаргах эрх олгодог нүүрсний ченжийн сүлжээ бий. БНХАУ нүүрсний хэрэг¬лээгээр дэлхийд эхний гуравт ордог ажээ.
 “Тавантолгой транс” компани ямар ч байсан 2036 он хүртэл нүүрс зөөх эрхтэй. Том тавантолгойсоо илүү хувьцааны үнэ нь өндөр байга энэ компани монголын нүүрсний үнийг унагаж буй буруутан. Д.Бат-Эрдэнэд энэ уурхайн мөнгө зүгээр л сул урсан орж ирдэг учраас эх орныхоо үнэт баялгийн үнэ хүргэх бодол алга. Одоогоор энэ хүний татварт төлсөн мөнгө хэдий хэр байдаг нь ил биш. нэг ч төгрөг төлөөгүй гэх яриа ч бий. Ямартай ч АПУ, MCS зэрэг томоохон компаниуд шиг улсдаа их хэмжээний татварын орлого оруулдаггүй. Тэд бол үйлдвэрлэл явуулж, хийсэн зүйлийнхээ борлуулалтын ашгаар татвараа төлдөг. Харин Тавантолгой транс бол газрынхаа баялгыг хятадууд руу ухаж зөөчихөөд хөлжиж байгаа компани.
Энэ хүн бас их шуналтай хүн юм. Шунал ихэдвэл шулам болно гэдэг дээ. Том тавантолгойг сонгон шалгаруулалт зарлан гадаад дотоодын хэнд ашиглах эрхийг нь нээлттэй зарлах үеэр Монгол-999 нэгдэл байгуулан бас өөрөө авахыг санаархсан. Хөрс хуулалтын ажил бусад уурхайнуудтай харьцуулахад 2-3 дахин бага. Тиймээс Монголын ямар ч компани хүрздээд ухаад авахад дэлхийд танигдсан акул компанийн туршлага, хөрөнгө оруулалт хэрэггүй. Үүнийг ч “Ажнай” Бат-Эрдэнэ “Монгол- 999” гэх компани дор нэгтгэсэн эрээвэр хураавар компаниудаа Тавантолгой төсөлд оролцуулж, ялах боломжтой гэдгээр тайлбарлаж байсан.
Гэтэл жижиг Тавантолгойг ийнхүү хүрздэж ашигласаар Хятадын эрчим хүчний нөөцийг хамгийн хямдаар нийлүүлэгч бэлтгэл бааз болголоо. Өнөөдөр нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй гадна, дотнын хөрөнгө оруулалттай компаниуд яг түүн шиг ийм менежментээр нүүрсээ ухаж, зөөж байгаа. Энэ бол уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний компанийн туршлага, чадвар биш.
Тов тавантолгойд эзэн суух санаа түүнд бас ийн төржээ. Монголчууд уул уурхайн баялгаа өөрсдөө эзэмших ёстой гэдэг нь бол байж болох зүйл. Харин ийм нэрээр халхавч хийн Хятадуудад хямдхан зөөх нь гадныханд ашиглуулахаас долоо магадгүй долоон зуу, долоон мянга дахин дор зүйл юм.
 “Ажнай“-н Д.Бат-Эрдэнэ одоо Өмнөговь аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөхийн сэтэртэй. Энэ нь тус аймгийн Засаг дарга түүний харцаар хүүхэлдэй шиг хөдөлдөг гэсэн үг. Өмнөговьчуудад бэлэн мөнгийг сая саяар нь тарааж чадахаар бэлжиж чадсан энэ хүн УИХ-д сонгогдох магадлал өндөр. Ийм аргаар УИХ-д сонгогчдын саналыг луйвардан гарсан улстөрчид ямар их гай дагуулж байгааг монголчууд мэдэрч байгаа.
Д.Бат-Эрдэнэ шиг хүн төрд гарвал хууль журмыг хэрхэн өөрийнхөө санаснаар гарган өөрөө баяжихыг үзүүлээд өгөх байлгүй.

С.Чинбат
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5183635/21b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
배너신청
자생병원

배너신청