Бичлэгийн тоо 372

Монголбакны дэд Ерөнхийлөгч Н.Золжаргалтай валютын үнийн өсөлтийн талаар цөөн хором ярилцлаа.

-Валютын ханшны өсөлтөөс үүдэн шатахуунаас эхлээд олон барааны үнэ нэмэгдлээ. Монголбанкнаас энэ бүхнийг юу гэж харж байна вэ?

-Импортын барааны үнэ валютын ханшнаас хамааралтай. Гэхдээ нэг зүйлийг хүмүүс санах хэрэгтэй. Одоогоос хоёр жилийн өмнө ам.долларын ханш 1450 байхад шатахууны үнэ 1200 төгрөг байсан. Өнөөдөр ханш 1450 дээрээ байхад шатахууны ханш хэд болов. Яагаад ханш эргээд энэ үнэн дээрээ ирсэн бэ гэхээр Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2011 он хүртэл дээгүүр байсан. Энэ оны ихээр валютын орлого багасдаг. Үүнээс үүдэн шатахууны үнэ 60 хувь өсөж байна гэж зарим хүмүүс тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Валютын ханшны энэ өсөлтийг шалтгаанаа болгоод байгаа нь ойлгомжгүй байна. Гадаад нөхцөл байдал нь өөрчлөгдсөн юм уу гэхээр дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ 15 хувийн л өөрчлөлттэй байгаа. Энэ хооронд татвараа тэглэх гээд олон арга хэмжээ авсан. Гэтэл яагаад үнээ ингэж нэмсэн гэдгийг холбогдох албаны хүмүүс нь яаж тайлбарлахыг мэдэхгүй байна. Ямартаа ч шатахууны үнийн өсөлт валютын ханшнаас болж өсөөгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна. Хоёр  жилийн өмнө 1200 байсан шатахуун өнөөдөр 1900 боллоо. Үүнийгээ валютын өнөөдрийн үнийн өсөлтөөс болсон гэж тайлбарлаад байгааг нь үнэхээр гайхаж байна.

-Монголбанкнаас одоо ямар арга хэмжээ авах вэ?

-Манайхаас арваннэг, арванхоёр, нэгдүгээр саруудад валютын ханшийг тогтворжуулах арга хэмжээнүүдийг авч байсан. Цаашид ч энэ арга хэмжээгээ авах болно. Хятадын цагаар сар болж байгаатай холбоотойгоор хил 14 хоног хаадаг. Манайхаас сар гаруйн өмнө тус улсын баяр тохиож байгаа учир манайд огцом эрэлт үүсдэг. Үүнийг тооцоолон бид валютын нийлүүлэлтээ огцом нэмэгдүүлээд байгаа. Цаашид ч нэмэгдүүлээд явах боломжтой байгаа.

-Валютын ханшны өсөлтийг танайхаас юу гэж тайлбарлаж байгаа вэ. Монголбанк өнгөрсөн онд өөрсдөө валютын их хэмжээний алдагдалтай ажилласан тул өнөөдөр ийм байдалд хүрсэн гэх тайлбарыг зарим эх сурвалж өгч байгаа?

-Валютын ханшийн өнөөдрийн өсөлтөд Монголбанкны тэр алдагдал ямар ч хамаагүй. Энэ хоёр ямар ч хамааралгүй гэдийг би хариуцлагатайгаар мэдэгдье. Зах зээлийн өөрийн зохицуулалтаараа ийм байгаа. Шинэ жилийн өмнө эрэлт өсөх байсан тул Монголбанк валютын нийлүүлэлтээ нэмэгдүүлсэний дүнд өнөөдөр байдал өдий зэрэгтэй байсан. Хэрэв Монголбанк сая нийлүүлэлтээ нэмэгдүүлээгүй бол үүнээс илүү өсөлт гарах байсан.

-Цаашид валютын ханшийг хэрхэн тогтворжуулах вэ. Та тогтвортой байна гэж хэлж чадах уу?

-Валютын ханшны өөрийн орох урсгал ямар байхаас их зүйл шалтгаална. Энэ урсгал арваннэгдүгээр сараас хойш нэлээд муу байгаа. Бид энэ урсгалын талаар сар бүр тогтмол мэдээлэл хийгээд явж байгаа.

-Монгол төгрөг улам бүр суларсаар байна. Дээрээс нь сонгууль болох дөхөж бэлэн мөнгөний нийлүүлэлт улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Инфляци өссөөр байгаа энэ үед Монголбанкнаас ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

-Хэчнээн хэмжээний төгрөг эдийн засагт нийлүүлэгдэж байна гэдэг өөрөө ханшинд шууд нөлөөлж байна. Энэ нөлөөлөлөөс гарахын тулд Монголбанк нөөцөөсөө валют нийлүүлж байна.

-Улс төрөөс хамааралтайгаар мөнгөний нийлүүлэлт их болж байгаа. Үүнийг хязгаарлах зөвлөмжүүдийг Монголбанкнаас УИХ, Засгийн газарт өгч болох уу?

-Эхийн одонгийн мөнгөнөөс гээд л иймэрхүү асуудлууд дээр Монголбанкны зүгээс тогтмол Засгийн газарт тогтмол өгч байгаа.

-Та яг өнөөдрийн байдлаар инфляци хэдэн хувьтай байгаа гэж үзэж байгаа вэ?

-Оны төгсгөлийн инфляцийн тоо өнөөдөр гарч байгаа. Түүнийг удахгүй олон нийтэд мэдээллэнэ.

-Оюутолгойгоос өнөө, маргаашгүй их хэмжээний валют нийлүүлэгдэж, өнөөдрийн үүсээд байгаа валютын ханшны өсөлтийг саармагжуулна гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Оюутолгойгоос жил бүр миллиард орчим ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг. Энэ компанийн борлуулалт 2013 оноос эхлэнэ гэж байгаа. Энэ хооронд валютын орлого нэмэгдэнэ байх.

-Яг өнөө, маргаашгүй их хэмжээний мөнгө орж ирэх гэж байгаа гэсэн мэдээлэл бий?

-Эндээс их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байгаа ч тоног төхөөрөмж аваад л эргээд гараад явж байгаа учир монголчууд бидэнд наалдаж байгаа зүйл нь их бага. Борлуулалт эхлээгүй байхад Оюутолгойн мөнгө Монголд үлдээд байгаа юм шиг ярих нь буруу л даа.

С.Заяа

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5662241/99e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
192 Усны алергитэй хүн байдаг гэвэл та итгэх хүү? file ADVertisement 2011-06-15 5147
191 Конго улс замын хөдөлгөөний асуудлаа ингэж шийджээ Newstogs 2014-02-12 5147
190 Хятад тарвас химийн бордоо ийм л аймаар даа [1] admin 2011-10-10 5150
189 Монголбанкнаас залруулга гаргав admin 2012-01-03 5159
188 Ажлын цаг ихтэй, амралтгүй орон admin 2011-07-12 5162
187 Гялгар уут хэрэглэхийг хориглосон захирамж бас л.. замхрах вий admin 2011-10-10 5166
186 13инч бэлхүүстэй загвар өмсөгч admin 2011-09-07 5172
185 Есдүгээр ангийн хүүхэд архи хэтрүүлэн уугаад амиа алджээ admin 2011-12-06 5209
184 Apple-г үүсгэн байгуулагч - Стив Жобс таалал төгслөө admin 2011-10-06 5224
183 КАРА хамтлаг- будаггүй зураг "Хэн нь хэн бэ?" admin 2011-09-22 5229
182 Монголчууд ходоодондоо захирагдан мөхөх аюулд нэрвэгдэх нь admin 2011-08-03 5240
181 Монголчууд хэнд ч хэрэггүй онгоц худалдан авсанд Америкчууд гайхжээ [1] admin 2011-08-05 5246
180 “Хар арьстнуудын анчин”-г эрэн сурвалжилж эхлэв admin 2011-08-30 5266
179 Хятад улсад болсон явдал admin 2011-08-03 5298
178 Дэлхийн хамгийн огцом эргэлтэт "галзуу хулгана" тоглоом file admin 2011-06-17 5319
177 Цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэж явсан машин мөргөлдөж 19 хүн амь эрсджээ admin 2011-11-17 5322
176 Цахим үнэмлэхийг ирэх сарын 26наас эхлэн олгож эхэлнэ. admin 2011-11-22 5385
175 Автобусан дотор... admin 2011-11-16 5404
174 Өмссөн хувцсаараа хараал хэлжээ [1] admin 2011-08-25 5406
173 Хоолноос татгалзсаны үр дүн- Английн эгч дүүсийн харамсалт амьдрал file [1] admin 2011-06-17 5413
172 "Big Bang" Тэсонг-ы хэрэг хэрхэн шийдэгдэх бол? file [1] admin 2011-06-20 5420
171 Монгол Улс хөрөнгө оруулалтын ийм хуультай болжээ Levi`s 2014-02-13 5427
170 Дөрвөн хүнийг сүхдэж хөнөөжээ admin 2011-09-15 5428
169 Хоёр Солонгос зөвшилцөлд хүрэв Newstogs 2014-02-15 5430
168 Ерөнхий сайд мэдээлэл хийлээ Levi`s 2014-05-16 5430
» Н.Золжаргал: Шатахууны үнэ валютын ханшнаас болж өсөөгүй гэдгийг баталгаатай хэлье admin 2012-01-10 5453
166 Монгол залуу БНСУ-д амиа алдлаа Levi`s 2012-11-16 5455
165 Арилжааны банкууд зээл олгохгүй гэдэг үнэн үү? admin 2012-01-03 5468
164 Хэлмэгдсэн хүүгээ өмөөрсөн нүцгэн эх admin 2011-11-02 5485
163 Бартай ярилцаж буй 2настай хүү admin 2011-11-01 5496
162 Та халууны амралтаа хэрхэн өнгөрөөх вэ? file admin 2011-06-17 5497
161 Малайзын онгоц сүйрсэн гэдгийг албан ёсоор зарлалаа Levi`s 2014-03-26 5497
160 Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийг уулзуулаад мөнгө авсан уу Levi`s 2014-03-26 5509
159 Эрх баригчдад Монголын ирээдүй сонин биш бололтой admin 2011-12-13 5516
158 Oprah Winfrey-ийн амжилтын түүх admin 2011-12-02 5523
157 Германы цус сорогч admin 2011-06-28 5532
156 Өмнөд Солонгосоос авчирсан алтыг илрүүлжээ [1] Levi`s 2013-05-06 5549
155 8настай хүүхдийг алаад цогцсыг 2хуваажээ [1] admin 2011-07-15 5570
154 Хойд Солонгост цөллөг байдаг admin 2011-11-24 5572
153 Унтаж байгаад хүүхдээ төрүүлжээ [2] admin 2011-07-14 5633
152 Жастин Бибер, Селена Гомез нар хайр дурлалаа баталгаажуулсан байна admin 2011-09-02 5644
151 Шатахууны үнэ үндэслэлтэй нэмэгдсэн эсэхийг Д.Зоригт сайдаас асуулаа admin 2012-01-09 5660
150 САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС УНШААРАЙ БАС ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАДАГ ОРЧУУЛАГЧ НАР АНХААРАЛДАА АВНА УУ [3] amjilttai_ 2013-02-25 5686
149 Өмнөд Солонгос кимчигээ дэлхий даяар экспортлоно Levi`s 2014-02-06 5686
148 2 амьдралтай аав, худлаа ярьдаг ээж file [3] admin 2011-06-15 5713
배너신청
자생병원

배너신청