Бичлэгийн тоо 372
    Хойд Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг “КСНА”-гийн мэдээлснээр тус улсын дээд удирдагч Ким Жон Ун их буу, пуужингийн анги нэгтгэлүүдийг байлдааны нэгдүгээр зэргийн бэлэн байдалд оруулжээ. Түүний тушаалаар эдгээр анги нэгтгэл АНУ-ын цэргийн бааз байрлаж буй Хавай, Гуам болон АНУ-ын эх газарт цохилт өгөхөд бэлэн болж, зөвхөн гал нээх тушаал хүлээж байгаа аж. Сүүлийн үед Хойд Солонгосоос АНУ, Өмнөд Солонгосыг заналхийлсэн мэдэгдэл гаргах нь эрс нэмэгдэж, энэ нь байлдааны ажиллагаа явуулах эрсдлийг улам бүр ихэсгэж байна. Үүнийг Пентагон хурцаар шүүмжилж АНУ ямар нэгэн халдлагад хариуг нь барихад бэлэн хэмээн мэдэгдэж байв. Дайн эхлүүлж магадгүй байгаа энэ үед АНУ, Өмнөд Солонгос тус улсын эсрэг хамтран тэмцэх тусгай гэрээ байгуулсан юм. Үүнээс гадна энэ хоёр улсын Хойд Солонгосын дайралтаас сэргийлсэн хамтарсан цэргийн сургуулилт Пхеньянийг ихэд бухимдуулж байна.

   Ажиглагчдын хэлснээр Хойд Солонгос байлдааны ажиллагаа эхлүүлэх магадлал 50-аас дээш хувьтай байна. Нөгөөтэйгүүр энэ улс АНУ-ыг буулт хийлгэхийг хүсч, эсрэгээрээ АНУ ингэх бодолгүй байна. АНУ-ын холбоотон Өмнөд Солонгост өнгөрөгч мягмар гаригт “Чёнан” хөлөг онгоц сүйрсний гурван жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. 2010 оны гуравдугаар сарын 26- нд Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчний энэ усан онгоц Шар тэнгис дэх хоёр Солонгосын усан хилийн маргаантай бүс нутагт Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хүчний дайралтад өртөж живсэн агаад үүний улмаас 46 далайчин амь үрэгдсэн. Пхеньян Сөүлийг иймэрхүү ой тэмдэглэхгүй байхыг хатуу анхааруулж, заналхийлдэг. Учир нь ойгоор Өмнөд Солонгосын иргэд хойд хөршөө үзэн ядах сэтгэл нэмэгддэг юм. Тус улс үүнээс өмнө буюу өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 23-нд Ёнпендо арлын халдлагад өртөж амь үрэгдсэн дөрвөн хүнийг хоёр дахь жилдээ дурсах ёслолын арга хэмжээ зохион байгуулсан.

    Хойд Солонгосын үйлдсэн иймэрхүү ойг дурсаад зогсохгүй үйлдсэн эсэхийг нь тогтоогоогүй цөөнгүй осол, ялангуяа хөлөг онгоцны ослыг Өмнөд Солонгос дурсан санадаг. Үүний нэг нь 2010 оны сүүлээр Антрактидын мөсөн далайд сүйрсэн Өмнөд Солонгосын загас агнуурын хөлөг онгоц. Энэ ослын улмаас олон арван далайчин амь үрэгдэж, сураггүй болсон юм. Мэдээж энэ хэрэгт Хойд Солонгосыг харддаг. Учир нь тус улсын шумбагч онгоцууд өмнө нь БНСУ-ын хөлөг онгоцыг буудан живүүлж байсан юм. Гэсэн ч Хойд Солонгос энэ бүх осолд ямар ч хамаагүй гэж үгүйсгэж, Өмнөд Солонгос хойд хөрштэйгээ аядуу харилцаж байв. Харин өнгөрөгч хоёрдугаар сарын 12-нд Пхеньяний зүгээс явуулсан гурав дахь цөмийн туршилт Солонгосын хойгийн хурцадмал байдлыг дахин дээд цэгт нь хүргэв. Үүнээс өмнө Хойд Солонгос НҮБ-ын эсэргүүцлийг үл тоон пуужин туршсан. Үүнтэй холбогдуулан АНУ Хойд Солонгост ногдуулж буй хориг арга хэмжээгээ чангатгаж Өмнөд Солонгос, Японтай хамтарсан сургуулилт хийж эхэлсэн. Харин үүнийг удаа дараа эсэргүүцэж, зогсоохыг шаардсан Ким Жон Ун их буу, пуужингийн бүх анги нэгтгэлээ байлдааны нэгдүгээр зэргийн бэлэн байдалд орууллаа. Үүнд холын зайн тусгалтай их бууны анги болон стратегийн пуужингийн ангиуд багтаж буй.

     Тус улс АНУ-ын эх газарт хүрэх хэмжээний цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн технологитой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ эх газраас бусад АНУ-ын газар нутагт хүрэх дундын зайн тусгалтай пуужинтай аж. АНУ Хойд Солонгосыг заналхийллээ зогсоож, дэлхийн энх тайванд аюулгүй учруулахгүй байхыг сануулж буй энэ үед Хятадын Гадаад харилцааны яам талуудыг асуудлаа эв найрамдалтайгаар шийднэ гэдэгт найдаж байна гэжээ. Юутай ч, Хойд Солонгос АНУ болон түүний Ази дахь холбоотнуудтай хэдийнэ хэвлэлээр дайтаж, харилцан кибер халдлага үйлдэж эхэлжээ. Хойд Солонгосын албаныхны хэлснээр АНУ болон түүний Ази дахь холбоотнууд тус улсын компьютерийн сүлжээнд нэвтэрч, пуужингуудыг ажиллагаагүй болгохоор оролдож эхэлжээ. Үүний дараа Өмнөд Солонгосын 32 мянга гаруй компьютер хакерчдын дайралтад өртсөний улмаас зургаан банк, хэд хэдэн телевизийн үйл ажиллагаа доголдсон байна. БНСУ кибер халдлагыг эх сурвалжийг хараахан тогтоогоогүй байгаа ч Хойд Солонгосыг гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнээс өмнө 2009, 2011 онд Өмнөд Солонгос хойд хөршийнхөө хакерчдын дайралтад өртөж байжээ. АНУ, Өмнөд Солонгосын Пхеньяний эсрэг чиглэсэн хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт ирэх сарын 30 хүртэл үргэлжилнэ. Магадгүй энэ хүртэл Солонгосын хойгийн хурцадмал байдал намдахгүй бололтой. Ямартаа ч Өмнөд Солонгос хойд хөршөө байлдааны нэгдүгээр зэргийн бэлэн байдал зарласантай холбогдуулан аюулгүй байдлаа өндөржүүллээ.



            

            

            

             
      

Э.ТӨГС

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7158281/898/trackback

temuun_01

2013.03.28 18:38:27
*.111.8.98

UJINBUUD DAAWUUNII UILWERT 2 EREGTEI HUN AWNA ( YAGAANTAII) 010-6492-4545

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
327 ПакЖиСон 8.5тэрбум воны гэрээ хийнэ admin 2011-07-04 4282
326 21 000 төгрөг admin 2011-08-26 4283
325 Америкт агаарын нислэгийн шоуны үеэр онгоц осолдож, гурван хүн нас барав admin 2011-09-19 4283
324 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4284
323 Шакира Обамагийн зөвлөх болов admin 2011-10-07 4284
322 11жилийн турш алхаж дэлхийг тойрчээ admin 2011-09-29 4288
321 Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4288
320 Кейт Миддлтон Диана гүнжийн замаар оров admin 2011-09-21 4293
319 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4294
318 Apple төлбөр төллөө admin 2011-07-14 4297
317 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4301
316 Усан цэргийн ангид буудлага гарч 3хүн нас барав. admin 2011-07-04 4307
315 Хурд хэтрүүлсний торгууль нэмэгдэх төлөвтэй байна. admin 2011-06-23 4324
314 Шинжаанд дахин дажин болжээ 7,19нд admin 2011-07-20 4328
313 Хойд Солонгосын сураг admin 2011-07-18 4329
312 Америкийн хамгийн азтай хотоор Сан-Диего нэрлэгдлээ admin 2011-10-17 4332
311 Жомолунгма уулыг хэмжиж эхэлжээ. admin 2011-07-22 4336
310 “Хүн төрөлхтний гоо бүсгүй” Роналдиньод татгалзжээ admin 2011-09-21 4339
309 Засгийн газрын сайд улс орноо уландаа гишгэжээ admin 2011-10-17 4340
308 Леди Гага “MTV Europe Music Awards”-ын дөрвөн номинацийн эзэн болжээ admin 2011-11-08 4346
307 Гаднаа гяланцаг дотороо? admin 2011-07-19 4350
306 СОЛОНГОСЫН ХОЙГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ш.СҮХБААТАРЫН ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ Levi`s 2013-04-09 4358
305 Дэлхийн банк инфляцид SOS зарлалаа admin 2011-08-26 4365
304 Монголчууд жолооны шалгалтаа монгол хэлээр өгнө [2] Levi`s 2012-11-05 4368
303 AUE : Авана автын ослоор нас барлаа. admin 2011-09-27 4371
302 ПакШиЁн 11сарын 19нд хуримаа хийнэ admin 2011-09-27 4374
301 Хойд Солонгост түгшүүртэй байна admin 2011-06-30 4403
300 ГАЙХАМШИГТ ШОХОЙН УРЛАГ admin 2011-10-19 4417
299 Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуульд admin 2011-07-29 4419
298 Солонгос улсын шүүхийн шийдвэр нийтэд нээлттэй болно admin 2011-06-21 4420
297 АМЬДРАЛ ҮНЭНЧ БАЙХААС ЭХЭЛЖ, ИТГЭЛ ДЭЭР ТОГТДОГ admin 2011-06-29 4421
296 Линдсей Лоханы аав хүчингийн хэргээр баривчлагджээ admin 2011-10-27 4421
295 Дархлагдсан албадын давхардсан олон орон тоо хэрээс хэтэрчээ admin 2011-12-07 4422
294 Япончууд иргэддээ 1сая 500мянгын нөхөн олговор олгоно admin 2011-06-21 4423
293 Apple- CEO Жобсын төрсөн эцэг тодроод байна admin 2011-08-31 4423
292 Невадагийн цөмийн хаягдлыг хэрхэн авч ирэх тухай туршлага судлахаар мордлоо admin 2011-07-21 4428
291 Хятад Пандамэн - Сугалаанд хожиж хандив өргөлөө admin 2011-08-31 4433
290 Эрдэнэт”-ийн Ганзориг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ “түрүү, магнай”, жирийн ард иргэд “баян ходоод” нь болсон наадам admin 2011-07-21 4437
289 ИХюРи хуримаа хийнэ? admin 2011-07-19 4439
288 Японы рок од таалал төгсчээ admin 2011-07-18 4442
287 Ослогийн гудамжинд гашуудлын ёслол боллоо admin 2011-07-26 4445
286 Өвөрхангайд анхны цас орлоо admin 2011-09-06 4446
285 Японы АсахиTV, КимЁнА-гийн PT буруу орчуулсандаа хүлцэл өчлөө admin 2011-07-12 4449
284 Оюуны өмчийн газраас монголын шилдэг брэндийг батламжлав admin 2013-04-29 4457
283 Туркэд газар хөдөлж, 500-1000аад хүн амиа алдлаа admin 2011-10-24 4461
배너신청
자생병원

배너신청