Бичлэгийн тоо 372
                  

Хойд Солонгос гурав дахь цөмийн хөтөлбөрийн туршилтаа эхлүүлэх тухай мэдэгдсэний дараа тус улсын залуу удирдагч Ким Чен Ун аюулгүйн албаны удирдлагуудтай уулзах үеэрээ “маш чухал, бодитой арга хэмжээ” авах талаар анхааруулсан байна. Энэ тухай Хойд Солонгосын “Rodong Sinmun” сонины “Цөмийн туршилт бол хүмүүсийн хүсэл шаардлага байсан” нэртэй нийтлэлд дурджээ. Түүнчлэн тус нийтлэлд “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл бидэнд ямар ч сонголт үлдээсэнгүй” гэж бичсэн байна. Одоогоор дээрх арга хэмжээ нь чухам юуны талаар өгүүлж буй, ямар учиртай талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа тухай ВВС мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-аас БНАСАУ-ын эсрэг хоригийг чангатгах шийдвэр гаргасныг эсэргүүцэн тус улс дээд төвшний цөмийн туршилт хийх талаар анхааруулах мэдэгдэл удаа дараа хийгээд байгаа билээ. Хойд Солонгос өнгөрсөн пүрэв гаригт “гол дайсан” АНУ-ын эсрэг чиглэсэн цөмийн туршилтыг дээд төвшинд хийхээ хэмээн мэдэгдсэн бол үүний дараа өдөр нь Хойд Солонгос хэрэв Өмнөд Солонгос НҮБ-ын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, оролцвол тус улсын эсрэг бодитой хариу арга хэмжээ авахаа амласан юм. НҮБ-ын зүгээс Хойд Солонгосын пуужин хөөргөхийг олон удаа хориглож байсан ч тус улс өнгөрсөн арванхоёрдугаар сард хөөргөснө пуужин хөөргөснөөр байдал хурцдаад байгаа билээ. АНУ-ын зүгээс Хойд Солонгосын пуужин хөөргөсний эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд тус улсын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ чангатгах тогтоолын төслийг өргөн барьсан нь өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт гишүүдийн санал нэгтэйгээр батлагдсан юм.

Б.АНХТУЯА

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6990876/4e0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
배너신청
자생병원

배너신청