Бичлэгийн тоо 372

БНАСАУ Өмнөд Солонгос дахь холбоотнууддаа хандан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эрх баригч Сэнури намын нэр дэвшигчдийг эсэргүүцэхийг уриалсан гэж өчигдөр “Чосон ильбо” сонинд бичжээ.

БНАСАУ-ын суртал нэвтрүүлэгчид Өмнөд Солонгост суугаа талынхандаа хандан тус намыг засгийн эрхэнд гарахаас сэрэмжлэхийг уриалсан товхимол хэвлэн гаргасан байна.

Сэнури нам засгийн эрхэнд дахин гарвал хоёр Солонгосын харилцаа улам доройтож  дахин дайн гарч болзошгүй гэж Пхеньяны товхимлоос иш татаж уламжлав. “2000 оны зургадугаар сарын 15-ны хамтарсан тунхаглалын талынхан буюу өнөөгийн сөрөг хүчин ялалт байгуулбал хоёр Солонгосын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа бүрэн шинэчлэгдэх төдийгүй энх амгалан цэцэглэн хөгжих үе эхэлнэ” хэмээн товхимлыг зохиогчид үзэж байгаа аж.

Тухайн үед БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ир, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч агсан Ким Дэ Жун нарын гарын үсэг зурсан тунхаглал нь хоёр Солонгосыг нэгтгэх замаар хийсэн шинэ алхам болсныг олон улс өндрөөр үнэлдэг юм.

Өмнөд Солонгосын албаны хүний ярьснаар БНАСАУ-ын дээд удирдлагын захиалгаар товхимол хэвлэн гаргасан гэнэ. Үүний өмнө удирдагч Ким Чен Ун урвагчдын бүлэглэлийг бут цохихын тулд Өмнөд Солонгосын Пхеньяны талыг баримталдаг бүлгийг дэмжихийг уриалсан байна. БНАСАУ-ын удирдагчийн ярьснаар Өмнөд Солонгосын консерватив Засгийн газрын “урван тэрслэгчдийн бүлэг” аж.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 19-нд болно. Тус улсын Төрийн тэргүүн таван жил ажиллах хугацаатай байдаг.

Т.Арьяа

Мэдээний линк: http://world.time.mn/content/21541.shtml

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6789549/a58/trackback

Global dentel clinic

2012.11.22 17:22:41
*.152.7.169

mmmmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
배너신청
자생병원

배너신청