Бичлэгийн тоо 372


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын алба хашиж байсан Г.Дэнзэн 17 тэрбум төгрөгийн өртөгтэй Тавантолгойн тендэрт эхнэр Г.Уянгын компанийг хууль бусаар ялуулсан гэх дуулианд холбогдож, Авлигатай тэмцэх газарт шалгуулан ажлаасаа чөлөөлөгдсөн ч шийрийг нь хатааж мэдэх нөхдүүд төрийн албанд олон байгааг харуулсан баримт өчигдөр ил боллоо.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газар нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, стратегийн ач холбогдол бүхий аж ахуй нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалтнуудын түвшинд хууль бус нөлөөлөл, ашиг сонирхлын зөрчилд орох эрсдэл хэр байгааг харуулсан судалгааг хийхэд дараах зөрчил илэрчээ. Тухайлбал, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа нь МИАТ ХК, “Монголын төмөр зам” ХК-ийн ТУЗ-ын даргын албыг давхар хашихаас гадна “Эрдэнэс МГЛ” ХК, “Эрдэнэс оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн аж. Зам тээврийн салбарт авто зам, төмөр зам гээд мундахгүй их ажил байхад тэр олон асуудал ихтэй газрын ТУЗ-ын дарга, гишүүн нь байж яаж ажил амжуулдгыг бодоод олсонгүй. Давхар дээлтэй сайдууд Б.Батзаяагийн хажууд жулдаж мэдэх шинжтэй.

Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн дарга бол мөн “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн аж. Тэдний араас нэхэж буй эрхэм бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг. Гурван компанийн ТУЗ-д багтсан. Тодруулбал, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс оюутолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг тус бүр хашихын зэрэгцээ Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн юм байна.

Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс МГЛ” компанийн ТУЗ-ийн гишүүн бол “Багануур” ХК-ийн ТУЗ-ийн дарга аж. Төрийн өмчийн хорооны орлогч дарга Ж.Төмөрбаатар “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Төрийн банк ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга асан Д.Болдбаатар МИАТ ХК, Төрийн банк, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн төдийгүй “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны гишүүн аж. Газрын даргын албанаасаа чөлөөлөгдсөн ч ТУЗ-аас чөлөөлөгдөөгүй өнөөг хүртэл тэссэнээс үзвэл Төрийн өмчийн хороо хавиар танил тал сайтай бололтой.

Тэгвэл Эрчим хүчний яамны газрын дарга П.Товуудорж “ДЦС-4” ХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ТУЗ-ийн дарга, “Эрчим корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн гишүүн бол Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Э.Батбаяр Монголын хөрөнгийн бирж ХК, Хөдөө аж ахуйн бирж, “Эрдэнэс МГЛ” компанийн ТУЗ-ийн гишүүн юм байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ХҮБХЗГ-ын дарга Д.Ганболд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн ТУЗ-ийн гишүүн бол “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийн ТУЗ-ийн дарга аж. Энэ мэтчлэн жагсаалт үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, тэд хөрөнгө мөнгө хамгийн их эргэлддэг уул уурхай, эрчим хүчний салбарыг гартаа оруулжээ гэж хэлж болохуйц байгаа юм.  Нөгөө талдаа Засгийн газраас гаргасан шийдвэр хэрэгжихгүй байгаа нь нотлогдоно. Учир нь Засгийн газрын 2013 оны дөрөвдүгээр сарын 6-ний өдрийн хуралдаанаас “Төрийн захиргааны албан хаагчийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хоёр хүртэлх хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчөөр оролцуулахыг Төрийн өмчийн хороонд үүрэг болгосон ч Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батзаяа тав, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар дөрөв, Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг нар гурав хүртэл төрийн өмчит компанийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа нь Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн хэрэг болж хувираад байна.

Төрийн алба уу, төрлийн алба уу?

Нэгэн үе Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг Баянгол дүүргийг төрлийн яам болгон хувиргасан тухай шуугисан бол түүнээс дутахгүй жишээнүүд бас байна. Тухайлбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүлэн тус банкинд эдийн засагчаар ажилладаг бол Эрчим хүчний яамны мэргэжилтэн Л.Долгорсүрэн “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүн, харин нөхөр Х.Энхжаргал нь “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, хүү Э.Мөнхтүвшин, Э.Мөнхжаргал нар эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Түвшин тулгуур”, “ЖМДМ” ХХК-ийн захирал, нөхрийн дүү Х.Чигбат, Х.Баянмөнх нар эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ЧММ”, “Санконстракшн” ХХК-ийн захирлууд аж. Өөрөөр хэлбэл, эндээс нэг гэр бүлийн гишүүд төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон байдаг, ард нь хүү, дүү нар нь тухайн чиглэлээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч, захирал байх тохиолдол эндээс харагдана.

Мөн Төрийн өмчийн хорооны Бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга М.Батгэрэл “Хөтөлийн цемент, шохой” ТӨХК, Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүн бол төрсөн эцэг В.Мягмарсүрэн нь “Дарханы дулааны станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн юм байна.

Харин “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хараат бус гишүүн Ё.Хойлогийн охин Х.Болоржаргал “УБЦТС” ТӨХК-д хэсгийн ахлагч, охин Х.Жавзмаа нь тус компанид нягтлан бодогч, хүргэн Ж.Алтангэрэл нь жолооч байх жишээтэй.

Уг нь дээр дооргүй төрийн албыг төрлийн албанаас салгана,  хувь, хувьсгалын компанийн аль нэгийг сонгуулна гэж их ярьдаг ч амьдрал дээр Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль ийм байдлаар хэрэгжиж байна.

Г.ДАРЬ


news.mn ees

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8088729/94f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
372 Хойноос үлээх салхи Levi`s 2013-01-27 2841
371 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3029
370 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3031
369 Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв Levi`s 2013-01-02 3116
368 Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно Levi`s 2013-01-28 3184
367 Ази дахь “чичиргээ” Levi`s 2013-02-13 3184
366 Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3217
365 Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна Levi`s 2013-01-29 3232
364 Хойд Солонгос дахин анхааруулга өгөв Levi`s 2013-01-29 3236
363 АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3256
362 Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг Levi`s 2013-02-15 3260
361 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3264
360 Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3266
359 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3278
358 Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв Levi`s 2013-01-29 3371
357 ӨНӨӨДӨР МОНГОЛД admin 2013-02-20 3381
356 Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө Levi`s 2012-12-06 3382
355 Монгол бүргэдийг ирэх хавар буцаана Levi`s 2012-11-19 3433
354 ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ. admin 2013-02-20 3439
353 Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин Levi`s 2013-02-05 3524
352 Элчин сайдууд ба томилгоо Levi`s 2012-12-06 3579
351 Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе Levi`s 2013-03-04 3590
350 БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file ADVertisement 2013-03-07 3606
349 Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо. Levi`s 2013-03-24 3619
348 Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө admin 2013-03-27 3683
347 Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно Levi`s 2013-03-24 3702
346 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3714
345 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1] Levi`s 2012-11-22 3911
344 Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй боллоо admin 2011-09-26 3962
343 Тайландад үерийн улмаас 112 хүн амь үрэгдээд байна admin 2011-09-19 3983
342 Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1] Levi`s 2013-03-28 4020
341 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
340 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
339 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4185
338 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
337 Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин admin 2011-07-05 4215
336 Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1] Levi`s 2012-11-08 4222
335 Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл admin 2011-07-06 4224
334 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
333 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4249
332 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
331 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
330 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4278
329 АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР admin 2011-11-01 4281
328 Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ admin 2011-06-28 4282
배너신청
자생병원

배너신청