Бичлэгийн тоо 1
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Эрдэнэбалын Жавхлан Москвагийн соёл урлагийн их сургуулийн төгсөх курсийн оюутан. Ирээдүйн продюссер, найруулагч залуу Хөгжим бүжгийн дунд сургуулийг морин хуурч, дуулаачийн мэргэжлээр төгссөн. Тэрбээр Орос, Монголын хамтарсан “Намгар” хэмээх хамтлагт морин хуур тоглож эх орныхоо нэрийг Орос болон бусад оронд гаргаж яваа. Түүнийг “Шинэ танил” буландаа урилаа.

-Хамтлагаа танилцуулна уу. “Намгар” гэж юу гэсэн үг юм бэ?
-Нэрний хувьд манай хамтлагийн ахлагч, Буриадын гавьяат жүжигчин Намгар гэж ятгачны нэр юм.  Хамтлаг 2000 онд байгуулагдсан. Үндсэн гурван гишүүнтэй, этно буюу үндэсний хөгжмийн хамтлаг. Би хамтлагийнхаа гурав дахь морин хуурч нь. 2004 онд Москвад очдог анхны жилээ гишүүн болсон. 

-Оросууд ер нь ардын болон үндэсний дуу хөгжмийг хэрхэн хүлээн авдаг вэ?
-Оросууд урлаг гэдэг зүйлийн гайхамшгийг мэдэрч чаддаг улс. Бид  үндэсний болон орчин үеийн хөгжмийг хослуулдаг  “World music” хэмээх шинэ урсгалаар уран бүтээл хийдэг учраас илүү сонирхдог байх.

-Тэгвэл манайхан урлагийг хэрхэн мэдэрч байх  юм.
-За, ингээд ярихаар хүмүүс зөв ойлгоосой гэж юуны өмнө хэлмээр байна. Манайхан урлагийг уран сайхнаас ялгахгүй байх шиг. Нийгмийн сэтгэл зүйд  тааруулан, зөвхөн мөнгөний төлөө дуулж, хуурдан, сэтгэл болон оюуны таашаал өгөх зүйл хийхгүй байна уу даа. Өөрөөр хэлбэл урлаг гэхээсээ уран сайхны тал руугаа хэлбийсэн. Урлагийг ийм хөнгөнөөр, зөвхөн бизнесийн хэрэглүүр болгож болохгүй.  Ер нь нийгмийг сайн, сайхан зүйл рүү татаж, үргэлж гэгээрүүлж байдаг утгаараа энэ бол агуу зүйл.

Гэтэл энэ нь алга болчихвол утгагүй биз дээ. Гэхдээ ийм байдалд хүрсэнд нэг талаар төр засаг бас буруутай. Бусад орнуудын түүхийг сонирхож  байхад, манайхтай адил хямарч, нийгмийн олон шатыг дамжсан байдаг. Энэ үедээ урлагаа орхигдуулалгүй аваад явсан байх юм. Түүний хэрэгцээ, үнэ цэнийг мэдэрсэн учраас тэр.  Тухайлбал Орос, Герман зэрэг улс бидний л ижил нэг нийгмээс нөгөө рүү шилжсэн шүү дээ.

Тэгвэл манайд урлаг гэдэг асуудлыг бүр орхичихсон. “Нийгэм хямарч, өнөө маргаашийн талх “жинхэнэ” асуудал болоод байхад, юун урлагийн хэрэгцээ, шаардлага” гэх хүн олон болж. Тэгэх тусам жинхэнэ урлаг бол нийгмийг тайвшруулах зэвсэг байх ёстой. Бас хачин гэмээр юм бий. Телевизийн хөтлөгчид ёстой бухимдуулж байна. Дэлгэцээр гарах наад захын шаардлага хангахгүй хүн байх юм. Эфирийн соёлгүй, мэдлэг боловсрол нимгэн хүмүүс  “зурагтан дотор” хүмүүсийн тархийг угаагаад суух юм. Телевиз гэдэг чинь олон нийтэд соёл түгээх том хэрэгсэл. Гэтэл...

-Тэгвэл Жавхаагийн бодлоор яах ёстой вэ?
-Би улс төр, нийгмийн зүтгэлтэн биш л дээ. Бусад зүйлийг ярилгүй, урлагийн талаар гэвэл, төр засгийн бодлого хэрэгтэй  л байна. Юуны өмнө өсвөр, залуу үеийнхэндээ  урлагийн талаар цэгцтэй, цогц мэдээллийг өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд дунд сургуулийн хөтөлбөрт энэ талын хичээл оруулах нь зүйтэй мэт санагддаг. Олон цагийн нуршуу хичээл байх албагүй шүү дээ. Бодитой байх нь чухал.

Юун төлөө манайд хөгжмийн боловсрол олгодог мэргэжлийн сургууль байгаа юм бэ. Энэ том баазыг ашиглах хэрэгтэй шүү дээ. Жилдээ нэг, хоёр удаа тэдний тайлан тоглолтыг сургуулиудаар явуулан үзүүлж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулж,  хөгжмийн зэмсгүүдтэй танилцуулах гээд.  Би ХБДС төгсөөд жил орчим яг энэ чиглэлээр ажиллаж байсан. Тэгэхэд хүүхдүүд их дуртай хүлээн авдаг. Дипломын ажлаа энэ сэдвээр хийхээр шийдсэн.

-Уран бүтээлийн цомог гаргах  гэж буй гэсэн.
-Манай хамтлагийн хоёр дахь цомог. Оросын нэртэй шоу бизнесмен Леонид Петровичийн студид бичүүлж байгаа. Ирэх арваннэгдүгээр сард гарна. Дуучин Сараа эгч “Мартъя” цомгоо энэ хүнээр хийлгэсэн юм билээ.  

- Монголд тоглолтоо хийх төлөвлөгөө байна уу?
-Өнгөрсөн долдугаар сард манай хамтлаг Японы төгөлдөр хуурчтай хамтран Монголд тоглохоор төлөвлөсөн байсан. Гэвч нөгөө үймээн, самуун гараад төгөлдөр хуурч маань Улаан-Үдэд тоглоод, нутаг буцчихсан. Дараа зун заавал ирж тоглоно доо.

Э.Жавхлан Америкийн алдарт жаз хөгжимчин  Р.Радтай хамтран дэлхийд нэртэй Корнеги театрт тоглосон аж. Түүнчлэн “Намгар” хамтлагийнхан ЮНЕСКО-гийн төв ордон болон Иелийн их сургуульд тоглолт хийж байсан гэнэ.

profile

www.mglclub.com Administrator

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/734832/aea/trackback

dol_mg

2008.10.03 17:01:46
*.85.12.20

manai surguuliig togsson ah hvv bna tanid amjilt hvsie

dine

2008.12.06 19:44:46
*.142.10.218

ashdiin chini zam dardan baij,ard tumendee bolon hoich ireeduidee,yrlagiin ih ov sang ylamjlan uldeeh ih uils tani oodrog,gereltei baij sanasan buhen tani setgelchlen butej baih erool orgoe.

Chooroo

2009.01.05 01:44:27
*.179.10.78

Javhlandaa amjilt hvsie bi deed kursiin ah n bna Javhlantai yaaj holbogdoh be? Dornodoos holbogdoj bna. Dornodiin simponiig surtchilmaar bna.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256

ДЭЛХИЙД АЛДАРТАЙ КОРНЕГИ ТЕАТРТ ТОГЛОСОН МОНГОЛ ЗАЛУУ [3]

  • admin
  • 2008-09-22
  • Уншсан 48890
배너신청
자생병원

배너신청