Бичлэгийн тоо 372

Кэсоны аж үйлдвэрийн районы ажлыг сэргээх талаар хэлэлцээр эхлэх Сөүлийн саналыг Пхеньян хүлээн авахаас татгалзав. Энэ тухай Хойд Солонгосын төлөөлөгчийн ярианаас иш татан “Ренхап” агентлаг  мэдээлжээ.

                                             Кэсоны район. Фото: Lee Jae-Won / Reuters

Агентлагт ярьсан эх сурвалж өмнө нь Өмнөд Солонгосын талаас гаргасан тулган шаардалтыг хүлээн авах боломжгүй гэжээ. Хэлэлцээр хийх саналаа Сөүл тавин нэг хоногийн дотор хэлэлцээрийн ширээний ард суухыг Пхеньянаас шаардсан байлаа. Хэрэв саналыг хүлээн авахгүй бол эрс шийдвэртэй арга хэмжээ авна гэсэн байна. Ямар арга хэмжээ авах тодорхой бус байгаа ч Өмнөдүүд худалдааны чөлөөт бүсээс өөрсдийн иргэдээ татан аваад байна.

Энэ нь хэлэлцээрийн ширээний ард суух эхний шаардлага биш байлаа. Дөрөвдүгээр сарын дундуур Сөүл хэлэлцээр эхлэхийг санал болгосон ч Пхеньян түүнийг хүлээн аваагүй. Хойд Солонгос эхлээд аж үйлдвэрийн бүсэд өмнөдийн иргэдийг оруулаагүй ба тэндээс өөрсдийн 53 мянган ажилтнаа татаад байсан. Кэсоны аж үйлдвэрийн чөлөөт бүс 2013 оны дөрөвдүгээр сарын 9-нд хаагджээ.

2003 онд Өмнөд болон Хойд Солонгосын хооронд худалдааны эргэлтийг сайжруулах, нийгэм, эдийн засгийн салбарт энх тайванчаар хамтран ажиллах зорилгоор энэхүү аж үйлдвэрийн цогцолборыг нээсэн бөгөөд улс төрийн ямар нэгэн харьцаанаас үл хамаарч ажилласаар байх болно гэж тухайн үед мэдэгдэж байсан. Харин Хойд Солонгос улсын хувьд одоогоор хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэдгээ мэдэгдээд байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7241359/9aa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
12 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3264
11 Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг Levi`s 2013-02-15 3260
10 АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3256
9 Хойд Солонгос дахин анхааруулга өгөв Levi`s 2013-01-29 3236
8 Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна Levi`s 2013-01-29 3232
» Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3217
6 Ази дахь “чичиргээ” Levi`s 2013-02-13 3184
5 Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно Levi`s 2013-01-28 3184
4 Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв Levi`s 2013-01-02 3116
3 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3031
2 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3029
1 Хойноос үлээх салхи Levi`s 2013-01-27 2841
배너신청
자생병원

배너신청