Бичлэгийн тоо 372

Хойд Солонгос Йонбён дахь цөмийн цогцолборын үйл ажиллагааг сэргээхээ мэдэгдсэний хариуд АНУ-ын зүгээс Хойд Солонгосоос ирэх аливаа аюул заналхийлэлээс өөрийн улс болоод Өмнөд Солонгос улсыг батлан хамгаалахаа мэдэгджээ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Өмнөд Солонгосын Гадаад харилцаа, худалдааны сайд Юн Бён-сегийн хамтаар хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдсэн байна. АНУ нь Хойд Солонгосын энэхүү мэдэгдлийг маш нухацтайгаар хүлээн авсан аж. Түүнчлэн Жон Керри “Хойд Солонгос улс цөмийн цогцолбороо сэргээхээр төлөвлөж буйг хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл” гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын Пентагоны тэргүүний орлогч Жорж Литтл АНУ-ын пуужин эсэргүүцэгч “USS Decatur”, “USS McCain” хөлөг онгоц Өмнөд Солонгост цэргийн сургуулилтын үүрэг гүйцэтгэж буйг Хойд Солонгост сануулаад үүгээр тус улсын зүгээс ирэх пуужингийн аюулыг зайлуулах болно хэмээн мэдэгджээ. Түүнчлэн АНУ-ын зүгээс Хойд Солонгосын цөмийн цогцолбороо сэргээх төлөвлөгөөг болиулах арга хэмжээ авахыг ОХУ болон БНХАУ-аас шаардсан байна.

Б.АНХТУЯА

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7173832/60d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
12 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3264
11 Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг Levi`s 2013-02-15 3260
» АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3256
9 Хойд Солонгос дахин анхааруулга өгөв Levi`s 2013-01-29 3236
8 Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна Levi`s 2013-01-29 3232
7 Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3217
6 Ази дахь “чичиргээ” Levi`s 2013-02-13 3184
5 Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно Levi`s 2013-01-28 3184
4 Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв Levi`s 2013-01-02 3116
3 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3031
2 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3029
1 Хойноос үлээх салхи Levi`s 2013-01-27 2841
배너신청
자생병원

배너신청