Бичлэгийн тоо 372
                  

...Хойд Солонгост каннибализмийн хохирогч болсон хэд хэдэн цочирдмоор хэрэг гарсан тухай нэрээ нууцалсан сурвалжлагч мэдээлэл ирүүлжээ.
Фермер, хөдөө аж ахуйн бүс нутагт өлсгөлөнд нэрвэгдэж, 10 мянга гаруй хүн амиа алджээ.
Өлбөрч үхэхгүйн тулд булш ухан, хүүрээр хооллож, хүүхдүүдийг хөнөөж буй хэрэг гарчээ...

Энэ бол бодит явдал. Хатуу чанга дэглэмтэй, хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэлсэн Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна. Хүнсний хомсдол, өлсгөлөнд нэрвэгдсэн энэ улсад эцэг хүн аяга хоолны төлөө хоёр хүүхдээ хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Энэ тухай гадаадад төдийгүй дотоодын хэмжээнд мэдээлэл түгээхийг хориглосон тус улсад ажиллаж буй нууц эх сурвалж дээрх мэдээллийг ирүүлсэн байна.


Ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэж, байдал ийм дээрээ тулсан ч Умардын залуу удирдагч Ким Чен Ун өнгөрсөн хэдэн сарын хугацаанд хоёр ч удаа пуужин хөөргөж, их хэмжээний мөнгөөр “тоглов”.

Ард иргэд нь фермер, хөдөө аж ахуйгаар амь зогоодог Хойд болон Өмнөд Хванхэ мужид өлсгөлөнгийн улмаас 10 мянга гаруй хүн амиа алджээ. Эрх баригчид нь жирийн иргэдээс хоол хүнсийг нь хураан авч, дээр нь ган гачигт нэрвэгдсэн тул аяга хоолны төлөөх тэмцэл эцэстээ хүний амиар үнэлэгдэх болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр эрх баригчид дээрх хоёр мужийн иргэдээс хоол хүнсийг нь хураан авч, нийслэл Пхеньяны оршин суугчдад түгээдэг гэнэ.

Умард Солонгост ажиллаж буй “Asia Press” агентлагийн нууц сурвалжлагчийн “Sunday Times” сонинд мэдээлснээр нэгэн хөгшин эр өлбөрч үхэхгүйн тулд нас барсан ач хүүгийнхээ булшийг ухаж, хүүрээр нь хоолложээ. Өөр бас төрсөн үрээ хөнөөж, чанаж идсэн хэрэг ч гарсан байна.


Ард иргэд нь фермер, хөдөө аж ахуйгаар амь зогоодог Хойд болон Өмнөд Хванхэ мужид өлсгөлөнгийн улмаас 10 мянга гаруй хүн амиа алджээ.

Ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэж, байдал ийм дээрээ тулсан ч Умардын залуу удирдагч Ким Чен Ун өнгөрсөн хэдэн сарын хугацаанд хоёр ч удаа пуужин хөөргөж, их хэмжээний мөнгөөр “тоглов”. Цаашид ч тэр иймэрхүү зүйл мөнгө хайрлахгүй гэдгээ зарласан. Тодруулбал, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг үл тоож, эс тоомсорлохгүйгээр барахгүй цөмийн туршилт дахин явуулна гэдгээ дэлхий нийтэд анхааруулав. Тэрхүү цөмийн зэвсэгт заналт дайсан гэгдэх АНУ-ыг чиглэнэ гэдгийг ч тэр нуусангүй.

Өнгөрсөн оны тавдугаар сард манай тосгонд нэгэн эр өөрийн хоёр хүүхдээ хөнөөгөөд, тэднийг идэх гэж байгаад баригдсан. Түүнийг буугаар шүршиж, цаазалсан... Нууц мэдээлэгч ийн мэдээлжээ. Түүний хэлснээр нэгэн эр эхнэрийнхээ эзгүйд том охиноо хөнөөгөөд, дараа нь хүүгээ ч мөн алжээ. Учир нь хүү нь эцгийнхээ аллагын гэрч болсон гэнэ. Эхнэрээ ирэхэд нь нөхөр “бид махтай болсон” гэсээр угтжээ. Гэвч эхнэрт нь хачирхалтай санагдсан тул цагдаагийн байгууллагад хандсанаар тэд хүүхдүүдийн биеийн хэсгүүдийг олж, илрүүлсэн гэнэ.


Хойд Солонгос дахь шоронгийн кэмпийн сүлжээнд зурагт үзүүлсэнчлэн 22 кэмп багтдаг аж. Тэдгээр хорих ангиудад нийт 50 мянга гаруй хүн хоригдож байна.

Энэ бол Хойд Солонгосоос каннибализм ханхлах болсон анхны тохиолдол биш. Мэдээж эцсийнх ч бас биш байх. Өнгөрсөн оны тавдугаар сард Өмнөд Солонгосын төрийн өмчит Үндэсний нэгдлийн институтээс Умардын нэгэн эр хамт ажилладаг хүнээ хөнөөж, махыг нь идээд, дараа нь үлдсэн махыг хонины мах хэмээн худалдах гэж байгаад баригдсан. Энэ хэргийнхээ төлөө тэр цаазлуулсан тухай мэдээлж байжээ. Үүнээс өмнө 2011 онд ч мөн нэгэн эр бяцхан охины махыг идсэн хэрэг гарч байв. Түүгээр ч зогсохгүй 11 хүний амийг хөнөөж, махыг нь гахайн мах хэмээн худалдсан тохиолдол ч гарч байжээ. Түүнчлэн Умардын шоронгийн кэмпүүдэд каннибализмийн хэрэг бүртгэгдсэн тухай мэдээлэл ч бий гэнэ.

С.ЦЭЛМЭГ

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6990874/c21/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
12 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3264
11 Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг Levi`s 2013-02-15 3260
10 АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3256
9 Хойд Солонгос дахин анхааруулга өгөв Levi`s 2013-01-29 3236
» Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна Levi`s 2013-01-29 3232
7 Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3217
6 Ази дахь “чичиргээ” Levi`s 2013-02-13 3184
5 Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно Levi`s 2013-01-28 3184
4 Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв Levi`s 2013-01-02 3116
3 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3031
2 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3029
1 Хойноос үлээх салхи Levi`s 2013-01-27 2841
배너신청
자생병원

배너신청