Бичлэгийн тоо 372

Хойноос үлээх салхи

Уншсан 2841 vote 0 2013.01.27 13:07:06

Ази тивд хойноос салхи үлээж эхэллээ. Угтаа 2012 оноос сэвэлзэж эхэлсэн салхи шинэ он гарахтай зэрэгцэн үлээж эхэлсэн юм. Хойд солонгосчууд дахин пуужин туршина. Гэхдээ АНУ гэх том улс руу пуужин руу чиглүүлэх аж. Хэдийгээр тодорхой болоогүй ч Өмнөд Солонгосын мэдээллийн агентлагууд АНУ руу чиглэсэн гэдгийг баталж байна. Он солигдохоос өмнө дэлхийн томоохон улсуудын эгдүүцэл, дургүйцлийг зэрэг тээн пуужингаа харвасан. Харвасны дараа Ази бүхэлдээ ямар нэгэн айдаст автаж эхэллээ. Газар нутгийн маргаан өмнөхөөсөө хурцдаж, томоохон индексүүд унах болов. Азийн эдийн засагт тийм ч томоохон тоглогч биш ч хойд солонгосчуудын ганц л үйлдэл тэртээ тэргүй асуудалтай байгаа азийг бүхэлд нь доргиож амжсан юм. Харин энэ онд АНУ руу чиглэсэн алсын тусгалтай пуужин хэр зэрэг маргааныг дагуулах бол...



Салхи хойд Америк руу...

Хойд Солонгосоос үлээж буй салхи хойд Америк руу зүглэх нь бараг тодорхой болж байх шиг. Өмнөд Солонгосын мэдээллийн агентлагуудын мэдээллийг иш үндэс болговол шүү дээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамныхан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-нд харвасан пуужингийн үлдэгдлийг олсон бөгөөд найрлаганд хүчилтөрөгчийн давхар исэл ихээр агуулсан байсныг илрүүлжээ. Өмнөд Солонгос улс Хойд Солонгосын гаргаж байгаа цэргийн холбогдолтой үйлдлүүдэд ихээхэн болгоомжтой ханддаг. Хойдчуудын гаргах нэг л үйлдэл Солонгосын хойгийн дайн болох учраас тэр. Тэдний тагнуулын байгууллагын олсон мэдээллээс үзвэл энэ сардаа багтаан алсын тусгалтай пуужинг харвах ажээ. Хойдчууд энэ удаа АНУ руу пуужингаа чиглүүлсэн гэдгийг ч батлаад буй. NASA болоод Тагнуулын төв газрын Пехньяны цөмийн туршилтын лабораторийг судлах гэж хэд, хэдэн ажиллагаа зохион байгуулсан ч олж илрүүлээгүй юм.

Батлан хамгаалах салбарын мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаас харвал 10 мянган км-ын алсад байрлах АНУ-ын газар нутаг руу, 500-600 кг жинтэй пуужинг харвах юм байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард харвасан пуужингийн найрлагыг үзвэл ЗХУ-ын үед Иран улс руу харваж байсан пуужинтай тунчиг төстэй байсан аж. Харин энэ удаад ямар найрлагатай пуужин илгээх нь тодорхойгүй байна. Пуужин хийх технологийг чухам хаанаас судалж, хэрхэн хийж байгааг дэлхий нийт мэдэхгүй байгаа ч Хойд солонгосчууд Иран болоод бусад хаалттай, шашны мөргөлдөөнтэй улсуудтай батлан хамгаалахын салбарт нууц харилцаа холбоотой байж болох гэнэ. Өмнөд Солонгосын цэргийн шинжилгээний лабораторийн мэдээлснээр өнгөрөгч 2012 оны сүүлээр харвасан пуужинг гараар угсарсан байсан бөгөөд автомат машинаар хийсэн ямар ч ул мөр илрээгүй ажээ.

Салхи аюул дагуулах уу...

Үүнийг хоёр талаар тайлбарлаж болох юм. Хоёр дахь пуужин харвах болсон шалтгааныг улстөрийн тоглолт гэж харж байгаа хэсэг байна. Учир нь дэлхийн томоохон гүрнүүдийн шахаанд орчихвол Хойд Солонгос бүхэлдээ дампуурна. Харин пуужин хийдэг, технологи хөгжсөн, дэлхийн хэмжээний улс гүрэн гэдгээ батлахын тулд гаргаж байгаа үйлдэл ч байж болох талтай. “Ким Жон Ун гэх энэ удирдагчийн улстөрийн үзэл баримтлал, тоглолт нь ихээхэн анхаарал татаж байна. Хэрвээ өмнөх удирдагчид нь байсан бол энэ мэдээллийг олон нийтэд ил зарлахгүй нууцын зэрэглэлд байх байсан. Гэтэл түүний зураг, пуужингийн тухай мэдээллүүд бараг зогсоо зайгүй дэлхийн томоохон агентлагуудаар тархаж байна шүү дээ. Пуужин дахин харвах болсон нь зүгээр л нэг арга. Хойд Солонгосын улстөр, ард түмний ашиг сонирхлыг дэлхийд таниулах чухал тоглолт болов уу” гэж Карнеги олон улсын энхийн байгууллагын мэргэжилтэн Жеймс Шофф ярьжээ.
Дараагийн үйлдлийг дэлхийн анхаарал, айдас хоёрыг зэрэг татах арга гэж үзэж байгаа явдал. Үүнийг санахын тулд 1998 он руу очих хэрэгтэй болно. Энэ онд Хойд Солонгос улс анх удаа пуужин туршсан. Гэхдээ амжилтгүй. Үүнээс хойш жилийн дараа буюу 2000-аад оны эхэнд цөмийн цөмийн реакторыг эрчимжүүлж байсан Хойдчууд НҮБ-ын аюулгүйн зөвлөлтэй хэлэлцээрийн ширээний ард суухдаа зөвхөн энэ л шалтгаанаар цөмийн хөтөлбөрөө “зогсоож” байсан билээ. Яг үүн шиг пуужин турших ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлэх бодлого баримтлан НҮБ болон бусад олон улсын байгууллагуудтай хэлэлцээр хийх зорилго агуулж ч байж болох юм.

Салхинаас хамгаалах хүсэл

Өнгөрч буй долоо хоногийн дундуур пуужин харвах тухай мэдээлэл гарсны дараа дэлхийн томоохон улс гүрнүүд энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн. Ялангуяа АНУ руу чиглэж байгаа гэсэн мэдээллийг өмнөдүүд гаргаснаас хойш АНУ анхаарлаа хандуулах болсон. Тиймээс ч батлан хамгаалах салбарын тагнуулын ажиллагааг эрчимжүүлж дараагийн долоо хоног гэхэд баталгаатай мэдээлэл цуглуулах үүргийг АНУ-ын батлан хамгаалахын сайд өгсөн байна. НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс таван зүйл заалт бүхий сануулах бичгийг Хойд Солонгосын сайд нарын зөвлөл явуулжээ. Энэ жилийн дунд гэхэд пуужин турших үйл ажиллагаагаа зогсоохгүй бол хилийг нь хаах, тусламжийн бараа бүтээгдэхүүн хүргэх ажлыг зогсооно гэдгийг ч мэдэгдсэн юм. Өмнөд Солонгос болоод Япон улс энэ үйлдлийг анхнаасаа дэмжихгүй байсан улсуудын нэг. Тиймээс ч өнгөрөгч оны төгсгөлөөр болсон пуужин турших, харвах ажиллагааг эсэргүүцэж дэлхий нийтийг дайн, хүчирхийлэл рүү уриалан дуудаж байгаа гэдгийг ч мэдэгдэж байсан. Хэрвээ хоёр дахь харвалт амжилттай болчихвол япончууд ямар үйлдэл гаргахыг хэн ч тааварлахгүй. Тааварлаж болох ганцхан зүйл байгаа нь Япон улс газар нутгийн маргаантай байгаатай холбогдуулан батлан хамгаалах салбарын төсвийг 1,5 тэрбум ам.доллараар нэмсэн билээ. Өмнөд Солонгос хоёр Солонгосын хилийн зурвас болох цэрэггүй бүсэд хамгаалалтад зогсох цэргийн тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлжээ. Мөн цэргийн салбарын тагнуулын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон.

Хойд Солонгос пуужин дахин харвах чадалтай юу гэж олон хүн асууж болох. ДНБ-ны бараг 70 гаруй хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулдаг энэ улсад хоёр байтугай таван пуужин турших ч боломж бий. 2012 оны төгсгөлд Хойд Солонгосын удирдлагууд 2012-2013 оны хооронд пуужин харвах ажиллагаанд зарцуулах төсвийг 1,5 тэрбум доллараар баталсан. “Хойд Солонгосын иргэдийн сарын дундаж цалин 50-100 ам.долларт хэлбэлздэг. Харин тэд зөвхөн хагас жилд л 500 сая ам.долларыг пуужин турших ажиллагаанд зарцуулдаг. Жилийн төсвөө 1,5 тэрбум ам.доллараар баталсан. Зөвхөн пуужин турших ажиллагаанд шүү дээ. Тиймээс батлан хамгаалах салбар нь дэлхийн томоохон улсуудтай дүйж очино” гэж Өмнөд Солонгосын энхийн хөтөлбөрийн зохицуулагч Чон Вүүк Сик ярьжээ.

Б.БОЛОРСҮХ

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6985842/bf7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
12 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3264
11 Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг Levi`s 2013-02-15 3260
10 АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3256
9 Хойд Солонгос дахин анхааруулга өгөв Levi`s 2013-01-29 3236
8 Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна Levi`s 2013-01-29 3232
7 Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3217
6 Ази дахь “чичиргээ” Levi`s 2013-02-13 3184
5 Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно Levi`s 2013-01-28 3184
4 Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв Levi`s 2013-01-02 3116
3 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3031
2 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3029
» Хойноос үлээх салхи Levi`s 2013-01-27 2841
배너신청
자생병원

배너신청