Бичлэгийн тоо 372
 
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Пак Кын Хей улс орондоо томоохон өөрчлөлт хийхээр бэлтгэлээ базааж байна. Гэвч тус улсын улстөрчид сонгуулийн дараа амлалтаа биелүүлдэггүй сул талтайг олон улсын ажиглагчид онцолж байгаа юм.

Пак Кын Хей болон түүний Сэнури нам сонгуульд тус улсын нийгмийн бодлогыг эрс шийдвэртэй өөрчлөх уриалгатай оролцсон. Тэд Өмнөд Солонгосыг Швед, Финланд юм уу, хойд Европын бусад орны адил “нийгмийн улс” болгохоор яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, БНСУ анх удаа шийдвэртэй өөрчлөлт хийнэ.

Хатагтай Пак Кын Хей сонгогдсоныхоо дараа шууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Үүний тулд шинэ оны орой шөнийн турш хуралдаж  төсвийнхөө эцсийн хувилбарыг нэгдүгээр сарын 1-ний 06.00 цагт баталсан юм.

Дараагийн санхүүгийн жилд Өмнөд Солонгост хүүхдийн цэцэрлэг үнэ төлбөргүй болно. Бага сургуулиудад бага, дунд орлоготой гэр бүлийн хүүхдүүдийг 22.00 цаг хүртэл өдөр өнжүүлэх бүлгүүдэд үнэ төлбөргүй сургана. Мөн их, дээд сургуулийн оюутнуудын 70 хувь нь бага, дунд орлоготой гэр бүлийнх байх бөгөөд тэдний сургалтын төлбөрийн 50 хувийг төрөөс даах юм байна.

Шинэ засгийн газрын төлөвлөгөө их, дээд сургуулиудын оюутны төлбөрийг эрс бууруулахаар хязгаарлагдахгүй. Бага, дунд орлоготой иргэдэд эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй буюу төлбөрийг нөхөн олгох болсон бөгөөд ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэлээд хувиар нэмэгдүүлжээ.

Эдгээр бүх санал санаачилга нь иргэдэд сайшаалтай санагдах нь мэдээж. Гэхдээ эдгээр төлөвлөгөө эцсийн дүнд Өмнөд Солонгосын татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа гэдгийг мартаж болохгүй. Тиймээс шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн нийгмийн өргөн хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэлтийн тухай яриаг сөрөг хүчнийхэн ч эсэргүүцэхгүй байгаа. Ерөнхийдөө тус улсад татварын ачааллыг нэмэгдүүлэх нь зайлшгүй.

Ийм арга хэмжээ шаардлагатай байгааг Пак Кын Хей болон түүний өрсөлдөгчид ч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ тэд хөтөлбөрүүдийг санхүүжүүлж болно гэж ярьж байв. Жишээлбэл төрийн байгууллагуудыг цомхотгох юм уу, чинээлэг иргэдийн татварыг нэмэх замаар байж болох хувилбарыг дэвшүүлсэн. Гэвч эдгээр нь нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт хийхэд хангалтгүй.

Ийнхүү Өмнөд Солонгосын засгийн газар мухардалд орох магадлалтай болов. Хэрэв тэд нийгмийн хөтөлбөрүүдээ тэлэхийг хүсч байгаа бол татварыг эрс нэмэгдүүлэх нь зайлшгүй. Гэвч энэ нь татварыг бүрдүүлдэг дундаж давхаргынхны эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй.

Сөүлийн сонирхож буй зүүн болон хойд Европт нийгэм харьцангуй тогтвортой, тэгш эрх ба аюулгүй байдал нь эдийн засгийн уналтын үед зохицсон бөгөөд бусад улсад илүүтэй үнэлэгддэг мэргэжлийн боловсон хүчнээ алдаагүй. Тиймээс ч төдийлөн их татвар төлөхгүй асуудлыг зохицуулах системийг хэрэгжүүлдэг. Төрөөс хэрэгжүүлэх нийгмийн ийм загвар нь харьцангуй амь бөхтэй. Өөрөөр хэлбэл, Америкийн сонгодог жишгээс илүү давуу гэсэн үг.

Хойд Европт энэхүү загвар нь олон арван жил үйлчилж байгаа бөгөөд швед, финландууд ч татгалзах бодолгүй байна. Нөгөө талаас дийлэнх улс дээрх системд дасан зохицож эхэлжээ. Хамгийн шилдэг жишээ нь Грек улс. Тус улсын хямралын нэг шалтгаан нь “нийгмийн улс”-д яаран шилжин орсноос болсон гэдгийг шинжээчид тодорхойлсон юм.

Тэгвэл энэ удаад Өмнөд Солонгос улс татвараа нэмэгдүүлснээр энэ загварт нийцэж “нийгмийн улс”-д амжилттай шилжих нь бүрхэг байгаа. Гэвч хатагтай Пак Кын Хей сонгуулийн мөрийн хөтөлбөрөө яаравчлан, шийдэмгий хэрэгжүүлж эхэлснээрээ үнэлэгдэж байна.

Т.Арьяа

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6988099/43f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257

Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл

  • Levi`s
  • 2013-04-15
  • Уншсан 3264

Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг

  • Levi`s
  • 2013-02-15
  • Уншсан 3260

АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв

  • Levi`s
  • 2013-04-03
  • Уншсан 3256

Хойд Солонгос дахин анхааруулга өгөв

  • Levi`s
  • 2013-01-29
  • Уншсан 3236

Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна

  • Levi`s
  • 2013-01-29
  • Уншсан 3232

Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв

  • Levi`s
  • 2013-04-28
  • Уншсан 3217

Ази дахь “чичиргээ”

  • Levi`s
  • 2013-02-13
  • Уншсан 3184

Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно

  • Levi`s
  • 2013-01-28
  • Уншсан 3184

Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв

  • Levi`s
  • 2013-01-02
  • Уншсан 3116

Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив

  • admin
  • 2013-04-29
  • Уншсан 3031

“Тиймээ, дандаа ийм байна”...

  • admin
  • 2013-04-29
  • Уншсан 3029

Хойноос үлээх салхи

  • Levi`s
  • 2013-01-27
  • Уншсан 2841
배너신청
자생병원

배너신청