Бичлэгийн тоо 372

Хунт нуур

Уншсан 39795 vote 0 2008.07.30 11:59:04
Б.СЭЦЭН

Монголын уран зургийн галерейн сан хөмрөгөөс энэ удаа зураач Я.Оюунчимэгийн “Хунт нуур” бүтээлийг танилцуулж байна. Уншигч авгай та Монголын эмэгтэй зураачдын дундаас авьяас билгээрээ цойлон гарсан түүний оюун санааны ертөнцийн хязгааргүйг уг бүтээлээс мэдрэх биз ээ.

Төрийн шагналт, ардын зураач О.Цэвэгжав 1960-аад оны үед Монголын пионерийн ордонд зургийн дугуйланд багшилж байхад Оюунчимэг гэж жаахан шар охин суралцаж байжээ. Хожим нь тэр охин Хөгжим бүжгийн дунд сургуулийн уран зургийн анги, ЗХУ-ын Ленинград хотноо И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академид суралцаж дүүргэн өдгөө ДУДС-д багшилж байгаа билээ.

Түүнийг Репиний академид суралцаж байх үед ардын жүжигчин Ю.Оюун балетийн сургуульд суралцаж, тэд үй зайгүй сайн найзууд болжээ. Ю.Оюун бол манай шилдэг бүжгийн жүжигчин бөгөөд зураач “Хунт нуур”-ын цагаан хунгийн дүрийг уран гоё бие галбир, гарын хөдөлгөөнөөрөө дүрслэн тоглож, гадаадын олон орны тайзанд гайхагдан бишрэгдэж явсан монгол бүсгүйн дүрийг уг бүтээлдээ мөнхжүүлсэн юм. Зохиомжийн эхэнд хар өнгийн даашинз өмсөн гараа зөрүүлэн үл мэдэг инээмсэглэн суухад арын зайд нь түүний тайзнаа амьдруулсан Одета цагаан хун дэгж дэвэн, нисэн бүжиглэх ажээ.

Зураач бүсгүйн итгэл хайраа шингээн туурвисан энэхүү бүтээлийг үзэсгэлэнд дэлгэн тавихад Ю.Оюун ирж өөрийн хөргөө удтал харж зогссоноо түүнд “Анд минь их баярлалаа” гэж өгүүлсэн тэр мөч хоёр бүсгүйн сүүлчийн учраа байлаа. Тухайн үед Ю.Оюун эдгэршгүй хүнд өвчинд шаналж байсан ч зураач найзынхаа үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн нь тэр байжээ.
profile

www.mglclub.com Administrator

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/577402/35f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255

Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2]

  • admin
  • 2008-09-11
  • Уншсан 46269

АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд file

ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ file

  • admin
  • 2008-09-05
  • Уншсан 41385

ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД file [1]

  • admin
  • 2008-09-05
  • Уншсан 39927

Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2]

  • admin
  • 2008-09-03
  • Уншсан 39253

Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2]

  • admin
  • 2008-09-03
  • Уншсан 39020

Алла тав дахиа гэрлэнэ [7]

  • admin
  • 2008-08-21
  • Уншсан 41775

Хунт нуур file

  • admin
  • 2008-07-30
  • Уншсан 39795

Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог [3]

  • admin
  • 2008-07-08
  • Уншсан 53331

Унтлагын өрөөний толиноос татгалз [5]

  • admin
  • 2008-07-04
  • Уншсан 49275

Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 45846

Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 40541
배너신청
자생병원

배너신청