Бичлэгийн тоо 372


Хойд Солонгост хулгайлагдсан Японы иргэн Мэгүми Ёкотагийн эцэг эх Улаанбаатарт ач охинтойгоо уулзсан талаар бид мэдээлсэн билээ. Энэ талаар Японы “Асахи шимбүн” сонин “Монголын Ерөнхийлөгч амалсандаа хүрлээ” гэсэн гарчигтай мэдээ бичжээ.  

Энэ сарын 19-нд гарсан тус мэдээнд Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нарын нөхөрлөл бат бэх зүйл гэдгийг дурдаад “Ц.Элбэгдорж өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайд Абэ Шинзогийн гэрт зочлох үеэрээ хулгайлагдсан иргэдийн гэр бүлийг Монголд уулзуулна гэж амалсан. Сарын дараа Хойд Солонгост айлчлахдаа энэ талаар ярьж хэлэлцсэн” гэж бичсэн байна. Харин тус сонины сэтгүүлч Нарита “Монголын Засгийн газар ч бас энэ уулзалтыг зохион байгуулаад нэлээд ашигтай ажилласан. Монгол талын гол хүн нь Кёкүшюүзан Д.Батбаяр байлаа. Түүнтэй уулзаж ярилцахад Ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрсөн оны гуравдугаар сард Монголд айлчлахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзан, хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд туслахыг хүссэн гэж хэлж байсан. Кёкүшюүзан Д.Батбаяр хамт байсан гэсэн. Тэгээд энэ жил Кёкүшюүзан Монголын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай Токиод ирж, Гадаад явдлын яамныхантай уулзсанаар Монголд тэднийг уулзуулах асуудал үндсэндээ шийдэгдсэн” гэж ярьж байна. 

“Яагаад монголчууд зуучлах үүрэг гүйцэтгэдэг билээ? Хэчнээн Япон Хойд Солонгос аль алинтай нь дотно харилцаатай ч гэсэн гадаад бодлогоос өөр ашиггүй юманд ингэж их зүтгэх нь хачирхалтай” хэмээн эргэлзэж байгаа нь Японы долоо хоног тутмын “Пост” сэтгүүл. Тус сэтгүүлд “Асахи сонины сэтгүүлчтэй уулзсан гэх Монголын Засгийн газрын нэгэн өндөр албан тушаалтан “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Абэ Шинзогийн гэрт зочлох жинхэнэ зорилго нь эдийн засгийн тусламж авах явдал байсан. Энэ жилийн дөрөвдүгээр сараас Улаанбаатарын ойролцоо олон улсын шинэ нисэх буудлын барилгын ажил эхлэнэ. Японы талаас хэдийн 5 тэрбум иенийн тусламж үзүүлээд байгаа ч монголчууд нэмж 5 тэрбум иен хүссэн” гэж ярьсан гэнэ. Тэгэхээр Абэ Шинзогийн хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдэхэд туслаач гэсэн хүсэлтийн хариуд нь Монголын Ерөнхийлөгч нэмэлт мөнгө хүссэн байж таарах нь. Улс хоорондын гэрээ хэлэлцээрт мөнгө, эдийн засгийн тусламж гол үүрэг гүйцэтгэх үе зөндөө байдаг. Тэр ч яахав, харин энэ асуудлыг шийдэх гарц арай гэж нэг олсон дээрээ ашиглах нь Японы Засгийн газрын үүрэг юм” гэж бичсэн байна. 

М.Сугар-Эрдэнэ
- See more at: http://world.time.mn/content/43276.shtml#sthash.xPetdxjj.dpuf

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8005411/3c2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
12 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3264
11 Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг Levi`s 2013-02-15 3260
10 АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3256
9 Хойд Солонгос дахин анхааруулга өгөв Levi`s 2013-01-29 3236
8 Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна Levi`s 2013-01-29 3232
7 Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3217
6 Ази дахь “чичиргээ” Levi`s 2013-02-13 3184
5 Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно Levi`s 2013-01-28 3184
4 Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв Levi`s 2013-01-02 3116
3 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3031
2 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3029
1 Хойноос үлээх салхи Levi`s 2013-01-27 2841
배너신청
자생병원

배너신청