Бичлэгийн тоо 372

Хунт нуур

Уншсан 39795 vote 0 2008.07.30 11:59:04
Б.СЭЦЭН

Монголын уран зургийн галерейн сан хөмрөгөөс энэ удаа зураач Я.Оюунчимэгийн “Хунт нуур” бүтээлийг танилцуулж байна. Уншигч авгай та Монголын эмэгтэй зураачдын дундаас авьяас билгээрээ цойлон гарсан түүний оюун санааны ертөнцийн хязгааргүйг уг бүтээлээс мэдрэх биз ээ.

Төрийн шагналт, ардын зураач О.Цэвэгжав 1960-аад оны үед Монголын пионерийн ордонд зургийн дугуйланд багшилж байхад Оюунчимэг гэж жаахан шар охин суралцаж байжээ. Хожим нь тэр охин Хөгжим бүжгийн дунд сургуулийн уран зургийн анги, ЗХУ-ын Ленинград хотноо И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академид суралцаж дүүргэн өдгөө ДУДС-д багшилж байгаа билээ.

Түүнийг Репиний академид суралцаж байх үед ардын жүжигчин Ю.Оюун балетийн сургуульд суралцаж, тэд үй зайгүй сайн найзууд болжээ. Ю.Оюун бол манай шилдэг бүжгийн жүжигчин бөгөөд зураач “Хунт нуур”-ын цагаан хунгийн дүрийг уран гоё бие галбир, гарын хөдөлгөөнөөрөө дүрслэн тоглож, гадаадын олон орны тайзанд гайхагдан бишрэгдэж явсан монгол бүсгүйн дүрийг уг бүтээлдээ мөнхжүүлсэн юм. Зохиомжийн эхэнд хар өнгийн даашинз өмсөн гараа зөрүүлэн үл мэдэг инээмсэглэн суухад арын зайд нь түүний тайзнаа амьдруулсан Одета цагаан хун дэгж дэвэн, нисэн бүжиглэх ажээ.

Зураач бүсгүйн итгэл хайраа шингээн туурвисан энэхүү бүтээлийг үзэсгэлэнд дэлгэн тавихад Ю.Оюун ирж өөрийн хөргөө удтал харж зогссоноо түүнд “Анд минь их баярлалаа” гэж өгүүлсэн тэр мөч хоёр бүсгүйн сүүлчийн учраа байлаа. Тухайн үед Ю.Оюун эдгэршгүй хүнд өвчинд шаналж байсан ч зураач найзынхаа үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн нь тэр байжээ.
profile

www.mglclub.com Administrator

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/577402/5de/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
12 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3264
11 Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг Levi`s 2013-02-15 3260
10 АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3256
9 Хойд Солонгос дахин анхааруулга өгөв Levi`s 2013-01-29 3236
8 Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна Levi`s 2013-01-29 3232
7 Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3217
6 Ази дахь “чичиргээ” Levi`s 2013-02-13 3184
5 Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно Levi`s 2013-01-28 3184
4 Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв Levi`s 2013-01-02 3116
3 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3031
2 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3029
1 Хойноос үлээх салхи Levi`s 2013-01-27 2841
배너신청
자생병원

배너신청