Бичлэгийн тоо 372
Бэлтгэсэн О.УНДРАА

Залуухан танхил охины дүрээр / “Гүнжийн өдрийн тэмдэглэл”, “Чөтгөрүүд л прада өмсдөг”/ кино ертөнц, Холливудад хүч түрэн орж ирсэн Анна Хэтавэй шинэ дүрд хүч сорихоор шийджээ. Тэрбээр энэ зун “Ухаалаг бай” кинонд нууц ажилтны дүрд тоглож байгаа бөгөөд түүний шинэ дүр, хувцаслалтын тухай “Instyle” сэтгүүлийнхэн сонирхжээ.

Нэрд гарсан богинохон хугацаандаа тэрбээр хувцаслалт, биеэ авч явах урлагт сайн суралцсан төдийгүй хурц ухаан, бардам чанарыг илэрхийлсэн бяцхан загварын вант улсын тэргүүн болжээ. Харин түүний хувьд стиль гэдэг “Зөвхөн гадаад байдлаар хэв маягаа бүрдүүлнэ гэвэл өрөөсгөл. Өөрийн гэсэн өвөрмөц донж маягтай байхын тулд бүх зүйлийг бодит байлгах ёстой. Өөрөөр хэлбэл хиймэл дүр эсгэх хэрэггүй. Харин миний хувьд сэхээтний хэв маягаар хувцаслахыг илүүд үздэг”.

-Улаан хивсний ёслолд энгэр задгай юм уу богино даашинз өмсөхийг чинь харж байсангүй. Задгай хувцаслалтын тухай ямар бодолтой байдаг вэ?
-Би их хуучинсаг үзэлтэй хүн л дээ. Бүр сургуульд байхаасаа л тийм дүрмээр хүмүүжиж ирсэн. Нэг удаа сониучирхан богино даашинз өмсч үзсэн минь дахин хэзээ ч давтагдаагүй. Одоо ч энэ байдал минь хэвшил болж, илүү эвтэйхэн санагдах болсон. Бусад хүнд цээживч, богино банзалтай явах нь хялбархан байдаг бол миний хувьд тийм хувцас өмсөөд нэг ч алхаж чадахгүй.

-Тэгвэл хувцаслалтын талаар баримталдаг дүрмээ уншигчидтай хуваалцаач?
-Хэрэв сайхан харагдахыг хүсч байвал хэв маягаа төрөлх араншингаасаа холдуулах хэрэггүй. Эс бөгөөс хувцасны гол мэт л харагдах болно. Миний үлгэр жишээ авдаг хүн бол Рэйчил Зое. Түүний дүрмийг баримтлан өөрчлөгдөж байгаа Анна тун удахгүй хэрхэн хувцасладаг байснаа бодон инээд алдах биз. Би хамгийн муухай хувцаслагчдын жагсаалтад орохоосоо огтхон ч айдаггүй. Учир нь би өмссөн зүйлдээ илүү сэтгэл ханамжтай байдаг.

-Нууц ажилтны дүрээ хэрхэн амилуулж байна вэ?
-Гурван сарын өмнөөс л дүрдээ орох гэж ажиллаж эхэллээ. Хүчирхэг хэрнээ ялдам эмэгтэйн дүрийг бүтээхийг хүссэн юм. Уг нь дасгалжуулагч /Дэвид Кирш/ намайг бүрэг зангаа амархан хаясан гэж магтсан. Гэхдээ л богино өмд, банзлаас одоо ч татгалзсан хэвээр. Учир нь, миний өвдөг их үрчгэр муухай харагддаг.

-Ахлах сургуульд байхдаа өмсч байсан хамгийн зохимжгүй хувцас одоо санадаг уу?
-Би ахлах сургуульд байхдаа “Учиг”-т тоглосон. Тэр үед өвдөг хүрсэн оймс, богино даашинз, өндөр өсгийт өмсч байсан. Киноны төгсгөлд л тааран өмд өмссөн байж магадгүй. Би тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг.

-“Чөтгөрүүд л прада өмсдөг” кинонд тоглох ямар байв?
-Бага зэрэг аймаар байсан шүү. “Мэрил Стрипийн өмнө эвгүй байдалд орж болохгүй” гэж өглөө бүр өөртөө хэлдэг байлаа. Тэр надад “Энэ бол их төвөгтэй ажил. Би Пэттэй /киноны стилист/ танилцсанаасаа хойш хүссэнээрээ идэж чадахаа ч больсон” гэж захиж байсан.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/469436/ae6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
12 Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2] admin 2008-09-11 46269
11 АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд file ADVertisement 2008-09-05 48176
10 ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ file admin 2008-09-05 41385
9 ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД file [1] admin 2008-09-05 39927
8 Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2] admin 2008-09-03 39253
7 Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2] admin 2008-09-03 39020
6 Алла тав дахиа гэрлэнэ [7] admin 2008-08-21 41775
5 Хунт нуур file admin 2008-07-30 39795
4 Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог [3] admin 2008-07-08 53331
3 Унтлагын өрөөний толиноос татгалз [5] admin 2008-07-04 49275
2 Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН admin 2008-07-03 45846
» Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг admin 2008-07-03 40541
배너신청
자생병원

배너신청