Бичлэгийн тоо 372

Кэсоны аж үйлдвэрийн районы ажлыг сэргээх талаар хэлэлцээр эхлэх Сөүлийн саналыг Пхеньян хүлээн авахаас татгалзав. Энэ тухай Хойд Солонгосын төлөөлөгчийн ярианаас иш татан “Ренхап” агентлаг  мэдээлжээ.

                                             Кэсоны район. Фото: Lee Jae-Won / Reuters

Агентлагт ярьсан эх сурвалж өмнө нь Өмнөд Солонгосын талаас гаргасан тулган шаардалтыг хүлээн авах боломжгүй гэжээ. Хэлэлцээр хийх саналаа Сөүл тавин нэг хоногийн дотор хэлэлцээрийн ширээний ард суухыг Пхеньянаас шаардсан байлаа. Хэрэв саналыг хүлээн авахгүй бол эрс шийдвэртэй арга хэмжээ авна гэсэн байна. Ямар арга хэмжээ авах тодорхой бус байгаа ч Өмнөдүүд худалдааны чөлөөт бүсээс өөрсдийн иргэдээ татан аваад байна.

Энэ нь хэлэлцээрийн ширээний ард суух эхний шаардлага биш байлаа. Дөрөвдүгээр сарын дундуур Сөүл хэлэлцээр эхлэхийг санал болгосон ч Пхеньян түүнийг хүлээн аваагүй. Хойд Солонгос эхлээд аж үйлдвэрийн бүсэд өмнөдийн иргэдийг оруулаагүй ба тэндээс өөрсдийн 53 мянган ажилтнаа татаад байсан. Кэсоны аж үйлдвэрийн чөлөөт бүс 2013 оны дөрөвдүгээр сарын 9-нд хаагджээ.

2003 онд Өмнөд болон Хойд Солонгосын хооронд худалдааны эргэлтийг сайжруулах, нийгэм, эдийн засгийн салбарт энх тайванчаар хамтран ажиллах зорилгоор энэхүү аж үйлдвэрийн цогцолборыг нээсэн бөгөөд улс төрийн ямар нэгэн харьцаанаас үл хамаарч ажилласаар байх болно гэж тухайн үед мэдэгдэж байсан. Харин Хойд Солонгос улсын хувьд одоогоор хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэдгээ мэдэгдээд байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7241359/5f5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258

Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл

  • Levi`s
  • 2013-04-15
  • Уншсан 3264

Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг

  • Levi`s
  • 2013-02-15
  • Уншсан 3260

АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв

  • Levi`s
  • 2013-04-03
  • Уншсан 3256

Хойд Солонгос дахин анхааруулга өгөв

  • Levi`s
  • 2013-01-29
  • Уншсан 3236

Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна

  • Levi`s
  • 2013-01-29
  • Уншсан 3232

Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв

  • Levi`s
  • 2013-04-28
  • Уншсан 3217

Ази дахь “чичиргээ”

  • Levi`s
  • 2013-02-13
  • Уншсан 3184

Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно

  • Levi`s
  • 2013-01-28
  • Уншсан 3184

Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв

  • Levi`s
  • 2013-01-02
  • Уншсан 3116

Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив

  • admin
  • 2013-04-29
  • Уншсан 3031

“Тиймээ, дандаа ийм байна”...

  • admin
  • 2013-04-29
  • Уншсан 3029

Хойноос үлээх салхи

  • Levi`s
  • 2013-01-27
  • Уншсан 2841
배너신청
자생병원

배너신청