Бичлэгийн тоо 372

Загварын тайзнаа сүүлийн жилүүдэд онцгойрох болсон загвар өмсөгч Г.Оюунгэрэл хараахан топ модель өргөмжлөлийг хүртээгүй ч ур чадвар, уран гоолиг биеэрээ хэдийнэ энэ болзлыг хангасан гэж мэргэжлийн хүрээнийхэн нь үнэлдэг. Цагтаа улсынхаа нэрийг гарган олон улсын миссийн тэмцээнд өөрийнхөө хөрөнгө хүчийг заран байж оролцоод хоосонгүй ирсэнээс нь хойш олон нийт илүүтэй таних болсон. Нийтийн дунд түгсэн имижээрээ бас ч тийм сайн нэр олж чадаагүй түүний тухай загварын хүрээнийхэн ам уралдан ярьцгаах нь олонтаа. Уг нь бизнесмэн найз залуугийнхаа болоод ээжийнхээ “Тахь” компанийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож менежэрээр нь ажиллан бас чиг хоосонгүй толгой хэмээгдэж эхэлсэн ажил хэрэгч төрхөө мисс бүсгүй харамсалтай нь удаан хадгалж чадаагүй. Хаа газар явж л байдаг хов живийг эс тооё гэхэд жижигхэн Монголд нууц юм гэж байхаа больсны зовлонг Г.Оюунгэрэл тойрч биш дайрч гарах нь лавтай. Бас ч гэж Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн боловсролтой, хэл устай, хөрөнгө чинээ ч гологдохооргүй айлын охин түүнийг Ц.Мянганбаяр хүртэл жишээ болгож О.Пүрэвсүрэндээ зөвлөдөг байсан гэдэг. Бизнест гар бие оролцож хувийн боловсролдоо цаг гаргаж өөрийгөө боловсруулах авууштай талыг нь алтны магнат олзуурхан үлгэр авахыг сургаалдсандаа чамгүй ам мурийсан сураг ч байдаг. Хамт сурч байсан ангийнхных нь яриагаар гэрлийн хурдаар зангаа хувиргасан Г.Оюунгэрэлийг төдий л нийтэч бус нэгэн гэдэг. Азын дугаартай час улаан “Инфинити” машинаараа салхи татуулан давхидаг тэрээр сүйт залуугаасаа амрагийн холбоогоо таслаад чамгүй удаж байгаа. Шалтгааныг нь олон янзаар тайлбарлах бор шувуу цөөнгүй нисч яваа ч ойр дотныхных нь яриагаар мисс бүсгүйн хөнгөмсөг зангаас үүдсэн нь үнэний ортой. Хэсэгтээ л нэгэн топ моделийн найз залуутай учир ургуулан загварынхан дунд нэр нүүрээ барсан шуугиан нь одоо ч намжаагүй байна. Тэгвэл сүүлийн үед түүний амрагийн холбоотнууд төрийн томчуудаар яригдах болоод удлаа. Япон явсан дуулиан нь зунжин даравч дардайж булавч бултайсныг хэрэгт дуртай олон нийт шивэр авир хийсээр байна. Онгоцонд орохдоо амрагийнхаа цацсан сарнайн дэлбээн дээр ихэмсэгхэн гунхаж эрх танхи аашилсан мисс бүсгүйн адал явдал цааш хэрхэн үргэлжлэх нь сонин байна. Төрийн тусгай хамгаалалттай обьект руу хаалтгүй нэвтрэх болсоныг нь ч зарим нь огтхон ч гайхахаа больжээ. Сайхан бүсгүй өнгөрөхөд эргэж хардаггүй эр хүн байдаггүй гэдэг. Харц унагасан олон эрсийг үл тоож тэнгэрээс буудаггүй нүдтэй болсон мисс бүсгүйн амраглалын түүх ийнхүү үргэлжилсээр байна.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/861028/53f/trackback

Saihanaa 247

2010.02.01 23:11:07
*.99.51.125

hi Ouyngerel dajgui emegtei sanagdsan ooroo songoltoo hiih erhtei bizde bi tegej bodoj bnaa

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
57 Усан цэргийн ангид буудлага гарч 3хүн нас барав. admin 2011-07-04 4307
56 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4301
55 Apple төлбөр төллөө admin 2011-07-14 4297
54 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4294
53 Кейт Миддлтон Диана гүнжийн замаар оров admin 2011-09-21 4293
52 Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4288
51 11жилийн турш алхаж дэлхийг тойрчээ admin 2011-09-29 4288
50 Шакира Обамагийн зөвлөх болов admin 2011-10-07 4284
49 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4284
48 Америкт агаарын нислэгийн шоуны үеэр онгоц осолдож, гурван хүн нас барав admin 2011-09-19 4283
47 21 000 төгрөг admin 2011-08-26 4283
46 ПакЖиСон 8.5тэрбум воны гэрээ хийнэ admin 2011-07-04 4282
45 Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ admin 2011-06-28 4282
44 АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР admin 2011-11-01 4281
43 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4278
42 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
41 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
40 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4249
39 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
38 Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл admin 2011-07-06 4224
37 Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1] Levi`s 2012-11-08 4222
36 Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин admin 2011-07-05 4215
35 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
34 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4185
33 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
32 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
31 Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1] Levi`s 2013-03-28 4020
30 Тайландад үерийн улмаас 112 хүн амь үрэгдээд байна admin 2011-09-19 3983
29 Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй боллоо admin 2011-09-26 3962
28 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1] Levi`s 2012-11-22 3911
27 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3714
26 Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно Levi`s 2013-03-24 3702
25 Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө admin 2013-03-27 3683
24 Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо. Levi`s 2013-03-24 3619
23 БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file ADVertisement 2013-03-07 3606
22 Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе Levi`s 2013-03-04 3590
21 Элчин сайдууд ба томилгоо Levi`s 2012-12-06 3579
20 Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин Levi`s 2013-02-05 3524
19 ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ. admin 2013-02-20 3439
18 Монгол бүргэдийг ирэх хавар буцаана Levi`s 2012-11-19 3433
17 Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө Levi`s 2012-12-06 3382
16 ӨНӨӨДӨР МОНГОЛД admin 2013-02-20 3381
15 Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв Levi`s 2013-01-29 3371
14 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3278
13 Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3266
배너신청
자생병원

배너신청