Солонгосын эрүүл мэндийн яамнаас өчигдөр буюу 15ны өдөр Эмийн бүтээгдэхүүнийг хянах байгууллага болон ангилан удирдах байгууллагын удирдах зөвлөлийн хурлийг нээж эмийн бичиггүйгээр худалдан авах боломжтой эмийн бүтээгдэхүүн 44 нэр төрлийг ирэх 8сараас эхлэн супер маркетаар дамжуулан худалдаалах болсон тухай мэдээллээ.
Тус эмийн бүтээгдэхүүнүүдийг хүний биед хортой нөлөө үзүүлэх нь бага, эмчийн зааваргүйгээр хэрэглэх бүрэн боломжтой гэдэг шалгуураар сонгосон юм байна.
Цаашид ядаргаанд уудаг Вакус, шалбарч гэмтэхэд түрхдэг Медикасл, Хүшидин зэрэг эмүүдийг энгийн супер маркетаас худалдан авах боломжтой болох юм байна.
Гэхдээ цаашид эмийн нээлтэнд хяналт тавих, энгийн эм нэртэйгээр үйлдвэрлэгдэж буй эмэнд нарийн хяналт тавих, эрх зүйн заалт гаргах тухай даалгавар эрүүл мэндийн яаманд үлдлээ гэж ажиглагчид ярьж байна.
Дараагийн хурлаар (6.21) эмчийн бичиггүйгээр эмийн сангаас худалдан авах боломжтой ханиадны эм зэрэг өргөн хэрэглээний эмийг ч маркетаар дамжуулан худалдаалах тухай асуудлыг хэлэлцэх юм байна.