Бичлэгийн тоо 372

Загварын тайзнаа сүүлийн жилүүдэд онцгойрох болсон загвар өмсөгч Г.Оюунгэрэл хараахан топ модель өргөмжлөлийг хүртээгүй ч ур чадвар, уран гоолиг биеэрээ хэдийнэ энэ болзлыг хангасан гэж мэргэжлийн хүрээнийхэн нь үнэлдэг. Цагтаа улсынхаа нэрийг гарган олон улсын миссийн тэмцээнд өөрийнхөө хөрөнгө хүчийг заран байж оролцоод хоосонгүй ирсэнээс нь хойш олон нийт илүүтэй таних болсон. Нийтийн дунд түгсэн имижээрээ бас ч тийм сайн нэр олж чадаагүй түүний тухай загварын хүрээнийхэн ам уралдан ярьцгаах нь олонтаа. Уг нь бизнесмэн найз залуугийнхаа болоод ээжийнхээ “Тахь” компанийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож менежэрээр нь ажиллан бас чиг хоосонгүй толгой хэмээгдэж эхэлсэн ажил хэрэгч төрхөө мисс бүсгүй харамсалтай нь удаан хадгалж чадаагүй. Хаа газар явж л байдаг хов живийг эс тооё гэхэд жижигхэн Монголд нууц юм гэж байхаа больсны зовлонг Г.Оюунгэрэл тойрч биш дайрч гарах нь лавтай. Бас ч гэж Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн боловсролтой, хэл устай, хөрөнгө чинээ ч гологдохооргүй айлын охин түүнийг Ц.Мянганбаяр хүртэл жишээ болгож О.Пүрэвсүрэндээ зөвлөдөг байсан гэдэг. Бизнест гар бие оролцож хувийн боловсролдоо цаг гаргаж өөрийгөө боловсруулах авууштай талыг нь алтны магнат олзуурхан үлгэр авахыг сургаалдсандаа чамгүй ам мурийсан сураг ч байдаг. Хамт сурч байсан ангийнхных нь яриагаар гэрлийн хурдаар зангаа хувиргасан Г.Оюунгэрэлийг төдий л нийтэч бус нэгэн гэдэг. Азын дугаартай час улаан “Инфинити” машинаараа салхи татуулан давхидаг тэрээр сүйт залуугаасаа амрагийн холбоогоо таслаад чамгүй удаж байгаа. Шалтгааныг нь олон янзаар тайлбарлах бор шувуу цөөнгүй нисч яваа ч ойр дотныхных нь яриагаар мисс бүсгүйн хөнгөмсөг зангаас үүдсэн нь үнэний ортой. Хэсэгтээ л нэгэн топ моделийн найз залуутай учир ургуулан загварынхан дунд нэр нүүрээ барсан шуугиан нь одоо ч намжаагүй байна. Тэгвэл сүүлийн үед түүний амрагийн холбоотнууд төрийн томчуудаар яригдах болоод удлаа. Япон явсан дуулиан нь зунжин даравч дардайж булавч бултайсныг хэрэгт дуртай олон нийт шивэр авир хийсээр байна. Онгоцонд орохдоо амрагийнхаа цацсан сарнайн дэлбээн дээр ихэмсэгхэн гунхаж эрх танхи аашилсан мисс бүсгүйн адал явдал цааш хэрхэн үргэлжлэх нь сонин байна. Төрийн тусгай хамгаалалттай обьект руу хаалтгүй нэвтрэх болсоныг нь ч зарим нь огтхон ч гайхахаа больжээ. Сайхан бүсгүй өнгөрөхөд эргэж хардаггүй эр хүн байдаггүй гэдэг. Харц унагасан олон эрсийг үл тоож тэнгэрээс буудаггүй нүдтэй болсон мисс бүсгүйн амраглалын түүх ийнхүү үргэлжилсээр байна.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/861028/bef/trackback

Saihanaa 247

2010.02.01 23:11:07
*.99.51.125

hi Ouyngerel dajgui emegtei sanagdsan ooroo songoltoo hiih erhtei bizde bi tegej bodoj bnaa

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청