Бичлэгийн тоо 372

Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр хурим найрын хөлд Монгол даяараа дарагдаж, залуу хосууд сэтгэл догдлон байж энэ өдрийг өнгөрүүллээ. Харамсалтай нь дуучин Жавхлан, Баясгалан нарын дуулиан шуугиан тариад байсан хурим энэ өдрүүдэд болсонгүй. Залуухан дуучдын цуутай хуримаас хоцрох вий гэж болгоомжилж байсан олон хүн сэтгэл гонсгор үлдлээ. Үүнээс үүдэн дуучин С.Жавхлан дуучин Т.Баясгалан нар “Найр наадмын цаг болохоор л хурим хийнэ” хэмээн худлаа сенсааци тараадаг хэрэгт орж, тун эвгүй байдалд ороод байна. С.Жавхлангийн бүтэн жил бусдын харцнаас нууцалж байгаа эхнэр хүүхэд нь байдаг эсэхэд ч хүмүүс эргэлзэж эхлэв. Харин өвөр султай, өчнөөн олон эрчүүдтэй нэр холбогдсон хэмээн ад шоо үзэгдэх болоод байгаа дуучин бүсгүйн ойр дотны найз нөхөд сүүлийн үед тун их баяр хөөртэй байгаа гэнэ. Хэдийгээр хурим найр хийгээгүй ч гэсэн дуучин Т.Баясгалан хөл хүндтэй болж, намба суугаад байгаа аж. Олны танил найз бүсгүйгээ бусдын харцнаас нуух гэж УИХ-ын гишүүн Кекшюүзан Батбаяр хэрэндээ л сандарч байгаа бололтой. Тэрээр саяхан Японы элчин сайдын яаманд дуучин Т.Баясгалангийн бүхий л бичиг баримтыг өөрийн биеэр аваачиж өгөн виз хүсчээ. Өмнөх эхнэрээсээ хоёр хүүхэдтэй, бас элдэв хүүхнүүдтэй нэр холбогдож, янз бүрийн муу сайн нэр дуулсаар залхсан Д.Батбаяр Т.Баясгаланг Япон эмч нарт даатгаж, олны нүднээс нууцгайхан байлгахаар шийдсэн бололтой. Энэ нь өнөөх л улс төртэй холбоотой гэнэ. УИХ-ын эрхэм гишүүд тангараг өргөж, Чингэсийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр нэгэн эмэгтэй Д.Батбаяр гишүүний хоёр хүүхдийн зургийг барьчихсан “Үр хүүхдээ бүү өнчрүүл” хэмээн эрхэм гишүүдийн ханцуй, халааснаас дугтарч ёстой л шараа болгосон. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Батбаяр гэдэг мэдээ сонины хуудсанд огт гарахгүй, харин дуучин Т.Баясгалангийн шинэ амраг, нэрээр л хэвлэлийн хуудсанд нэр нь гарах болсонд ч Д.Батбаяр тун их эмзэглэж эхлэв. Тиймээс Кекүшюүзан Батбаяр амраг бүсгүйгээ арлын Япон луу илгээх гэж байна гэдэг хардлага газар авсаар…
Цуутай хүүхэн хуримгүй гэгчийн үлгэрээр зохиолын дуучин бүсгүйн энэ бүхнээс болж сүмоч, Их хурлын гишүүнтэй мөддөө л хурим найраа хийж, ёслол төгөлдөр нэг гэрт орж чадахгүй нь бололтой.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/747041/866/trackback

bambaruushka

2008.10.06 13:48:21
*.30.56.185

huuye ankh udaa sonsoj bna, batbayar huuchin ehnereesee saltsiimuu?????? 
profile

chelsa

2009.10.21 21:00:32
*.226.16.121

th saltsan gsn
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청