Бичлэгийн тоо 372

 

Метронд  ямар ч шалтгаангүйгээр хүн зоджээ. Солонгосчуудын нэрлэснээр “Бүү асуу” гэдэг хэрэг гарлаа. Сүүлийн үед Япон,Солонгос улсуудад нийгмийн уур амьсгалаас шалтгаалан “Бүү асуу” хэрэг удаа дараа гарч байгаа билээ.

Өмнө нь нарийхан гудамж хүнгүй газар ихэвчлэн гардаг байсан бол сүүлийн үед хүн ихтэй газар гарч хүмүүсийн айдсыг хүргэж байна.

Саяхан Сөүлийн худалдааны төв гудамжын нэг болох Мёнгдунг-д Хятадын АНУ элчинд ажилладаг хүүхний Солонгост аялаж байх үед нь хутгалаад зугтсан хэрэг гарч байсан. Гэтэл энэ удаа метронд олон хүний нүдэн дээр ийм хэрэг гарч олон түмнийг гайхшруулж байна.

20ны өдөр буюу өчигдөр иргэн А 2-р шугамын метронд зодуулсан тухайгаа бичжээ.
Конгүг дээд сургуулийн 3-р курсын оюутан А нь өнгөрсөн 6,16ны өдөр орой 11цаг 40минут орчимд энэ хэрэг гарсан гэж бичжээ.
”Сүүлийн үед дээд сургуулийн төгсөлтийн шалгалт авагдаж байгаа үе бөгөөд номын санд хичээл хийж байгаад Конгүг дээд сургуулийн метроны буудлаас 2-р шугамын метронд суусан. Хажууд 2 том биетэй эрэгтэй хүн юм яриад зогсож байсан, бага зэрэг уусан юм шиг харагдсан ”
Маргааш шалгалттай болохоор хэвлэж авсан материалаа хараад явж байтал хажууд зогсож байсан 2 залуу материалыг булаан авч хоорондоо шидэлцэн тоглоом хийсэн.

Тэр үед метро орж ирж байсан болохоор яаран газар унасан хэсгийг цуглуулаад метронд суусан.

Тэр залуучууд хамт метронд суугаад дахин дахин үг өдөж байгаад зодож эхлэжээ.


Тэрээр "Тэр хүмүүс нохой зодож байгаа юм шиг зодсон бөгөөд метрон дотор тэр олон хүмүүсийн өмнө" гэж халаглажээ. Сонгсү ёг дээр метро зогстол үснээс нь чирч буулгаад өшиглөчихөөд зугтаасан гэв.
Зодуулсанаас болж хамрын яс гэмтжээ. “Солонгос улс ийм аймаар орон юм гэж үү?” гэж сэтгэл санааны байдлаа илэрхийлжээ.
Түүний бичлэгийг уншсан хэрэглэгчид маш их цочирдсон байна.

“Итгэмэээргүй юм. Тэр олон хүн дотор болиулах хүн нэг ч байхгүй байсан гэхэд итгэхийн аргагүй”

“Болиулдаггүймаа гэхэд цагдаад мэдэгдэхгүй?”

“Өмнө нь суудал тавьж өгдөг байсан бол одоо зоддог болох нээ”
”Метронд суухаас айж байна”

“Бие хамгаалах материал эр эм гэлтгүй авч явах хэрэгтэй үе болжээ”

гэж тагнай ташцгаалаа.
Иргэн А нь тус хэргийн талаар цагдаад мэдэгдэн хэрэгтнүүдийг хайж байгаа бөгөөд хэрэгтнийг барих боломжтой гэсэн хариуг цагдаагаас өгсөн байна.


 

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4736227/654/trackback

ta dohi

2011.06.25 13:20:28
*.241.70.100

aimaar um aidas hyrchihlee

tugsus

2011.07.04 16:35:22
*.32.170.243

hnn....chaddiiin bol er hunee zodooch!! muugaar ni em hun zodson bna sh de muu Maniyak garuud ..taaraasai bilee dalimd ni bagiin sportoo sergeeh umsan kkkk

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청