Бичлэгийн тоо 372

Шүүхийн шийдвэрийг интернэтээр шалгаж болохуйц байрлуулах тухай иргэний болон эрүүгийн хуульд нэмэлт заалт оруулах хууль 6сард батлагдах шинжтэй байна.

Солонгос улсын их хурлын хууль санаачлах онцгой алба  22ны
өдөр хуралдан шүүхийн шийдвэрийг интернэтээр хэн боловч харах боломжтой болгох хуулийг хэлэлцүүлсэн бөгөөд эрх баригч болон сөрөг намын сөргөлдөөн бага байгаа учир батлагдах магадлал тун өндөр байна гэж 20ны өдөр улс их хурлын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


2003оноос Дээд ш
үүхийн шийдвэр веб сайтад байрлагдсан боловч хэрвээ шийдвэрийг үзэхийг хүсвэл хэргийн бүртгэлийн дугаар, холбогдогч этгээдийн мэдээллийг оруулж хүсэлт гаргаад хэд хоногийн турш хүлээх шаардлагатай байсан юм. Гэвч тус хууль батлагдвал “Салалт”, “Сонгуулын хууль зөрчсөн” гэх мэт түлхүүр үгийг оруулан хайж шийдвэрийг үзэх боломжтой болох юм байна.

“1,2-р шат хүртэл олон нийтэд дэлгэснээр иргэд хуулийн төрөл заалт ямар болох тухай дэлгэрэнгүй мэдэх боломжтой болно” мөн хуулийн холбогдох удирдлагууд “Шүүгч хэр үнэн шударга тэгш эрхийг баримтлан шийдвэрээ гарган эсэхийг дүгнэх баримт болно” гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Америк, Австраль, Канад зэрэг хөгжингүй орнуудын шүүхийн шийдвэр интернэтэд ил тод байдаг юм байна.

Гэвч хэрвээ шүүхийн шийдвэр интернэтд ил тод гарах юм бол тус шийдвэрт дурдагдсан хувь хүний нэр төрийн асуудал хөндөгдөх нь тодорхой. Үүнийг шийдвэрлэхийн тулд хүний нэрийг орлуулах зэрэг аргыг хэрэглэх шаардлагатай болох боловч хэрэг гарсан цаг үе, үйл явдал, өрнөлийн дагуу ямар хэрэг гэдгийг бүрэн мэдэх боломжтой билээ. Дашрамд уг хууль 2015оноос хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын бүх систем ил тод шийдвэрлэгдэж, шийдвэрээ ч дахин бусдад хэлэлцүүлэхээр хичээж байна. Дорой буурай байх тусмаа нуун дарагдуулах, бүх юм далдуур хэрэгждэг систем оршин тогнодог юм шиг.

Монгол улс минь аль болох хурдан ил тод, илэн далангүй, нээлттэй мэдээллийн орон болж хөгжихийг хүсье!
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4731955/afd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청