Бичлэгийн тоо 372
Усны алергитэй хүн байдаг гэвэл та итгэх хүү?  

Тэр ч бүү хэл хөлснөөс ч хүртэл алерги үүсдэг маш мэдрэмтгий алергитэй Англи оюутан байдаг юм байна.


Энэ жил 19настай  Эшли Морис (Ashleigh Morris) усанд хүрэх болон хөлс гарвал биенд нь улаан юм туурдаг гэнэ.
Тэрээр 14 нас хүртлээ ямар ч алергигүй байсан бөгөөд 5жилийн өмнөөс усанд хүрэх л юм бол бие нь загтнаж, улаан юм туурдаг болсон бөгөөд түүнээс хойш усан санд дураараа сэлэх эрхгүй болсон гэжээ.

Азаар алерги нь 2цагийн дотор зүгээр болдог гэнэ. Ямар нэгэн байдлаар усанд хүрвэл 2цагийн турш юу ч хийх боломжгүй тул аль болох хөдөлгөөнгүй байх хэрэгтэй болдог байна.

Эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэснээр
өөрийгөө 'Усны тууралт'(Aquagenic Urticaria) гэдэг өвчинтэй болохоо мэдсэн бөгөөд эмчлэх аргагүй гэсэн хариу сонсчээ.  

Морис "Анх усны алерги туссан гэдгээ мэдээд хэдэн цагийн турш уйлсан"  "гэхдээ амьдрахын тулд ямар нэгэн з
үйл хийх ёстой гэдгээ ухаарсан. Үүнээс хойш аль болох хөлс гарахааргүй сэрүүн газраар явахыг хичээх болсон." гэж хэлжээ.

М
өн "Усанд орох маш хэцүү байдаг боловч аль болох богинэ хугацаанд дуусгахыг эрмэлздэг." "Харин эсрэгээр яаж усанд ордог бол гэж боддог хүмүүсийн харцанд маш их эмзэглэдэг." гэжээ.

Морисын ийм алергиний талаар найз залуу болон т
эдний гэр бүл юу гэж боддог бол?

"Манай найз залуу х
өлс гарах гэвэл зөөлхөн алчуураар арчиж өгдөг. Мөн тэдний гэр бүлийнхэн ч намайг ойлгож туслаж байгаад баярладаг." гэж ярилцлага өгсөн байна

 

 [서울신문 나우뉴스]

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청