Бичлэгийн тоо 372

Ажлаас шалтгаалсан бэртэл гэмтэл ба өвчин эдгэрсэн ч биед оюун санааны болон биемахбодын согог үлдэн тахир дутуугийн нөхөн олговорт хамрагдахаар нийцэж буй бол тахир дутуугийн тэтгэмжийг олгоно.

Авах арга хэмжээний шат дараалал

Ойр байрлах ХНХГ-н салбар болон үйлдвэрлэлийн ослын даатгалд бүртгэл бүхий заан тогтоосон эрүүл мэндийн байгууллагад байрлуулсан байгаа “тахир дутуугийн нөхөн олговор хүсэх нэхэмжлэл”-н  маягтаас 3 хувийг авч бүх маягт дээрээ хохирогч ажилчны хувийн байдлын талаар болон нэхэмжлэлийн утга зэргийг тодорхой бичин боловсруулж, албан газрын баталгаа ба эрүүл мэндийн байгууллагаар тахир дутуугийн оношийг гаргуулаад 1 хувийг албан газрын харьяалагддаг ХНХГ-н харьяа салбарын Нөхөн олговрын хэлтэс эсхүл эрүүл мэндийн байгууллагын харьяалагддаг ХНХГ-н харьяа салбарын Нөхөн олговрын хэлтэст мэдүүлнэ.

(1 хувь нь албан газарт хадгалагдаж, 1 хувь нь эрүүл мэндийн байгууллагад хадгалагдана)

Тахир дутуугийн нөхөн олговрын нэхэмжлэлийг хүлээн авбал ХНХГ-н харьяа салбарын Нөхөн олговрын хэлтэсээс хохирогч ажилчинд үзлэг хийх өдрийг товлож мэдэгдэх бөгөөд заасан өдөрт харьяа ХНХГ-н салбарт тахир дутуугийн үзлэгт хамрагдана.

 

Тахир дутуугийн үзлэгийн дараа шийдвэрлэгдсэн тахир дутуугийн зэргийн дагуу хохирогч ажилчны нэрийн данс уруу тахир дутуугийн тэтгэмжийг төлж, тусгайлан мэдэгдэнэ.

Тахир дутуугийн тэтгэмж нь: дундаж цалин х тахир дутуугийн зэрэгт тохирох төлөх хоногийн тоо

Тахир дутуугийн тэтгэмж нь тэтгэмж болон нэг мөсөн олголтоор төлөгдөх бөгөөд төлөх үндэс нь дараахтай адил байна.

Тахир дутуугийн зэрэгийн байдал

˙Тахир дутуугийн 1-3 зэрэг: Тэтгэмжээр төлөгдөх бөгөөд 4 хүртэлх жилээр урьдчилж авч болно.

 

˙Тахир дутуугийн 4-7 зэрэг: Тэтгэмжээр болон нэг мөсөн олголт авахаа сонгож болох бөгөөд тэтгэмжээр авахаар сонгосон бол 2 хүртэлх жилээр урьдчилж авч болно.

 

˙Тахир дутуугийн 8-14 зэрэг: Нэг мөсөн олголтоор төлнө.

(2008.07.01-ний өдрөөс хойш эмчлэгдэн урьдчилан төлүүлэхээр нэхэмжилсэн тохиолдолд урьдчилж авах хугацаанд тэнцэх тэтгэмжийн дүнгийн зөвхөн 50%-г олгож, үлдсэн 50%-г сар бүрийн тэтгэмжээр төлнө. Тахир дутуугийн нөхөн олговрын тэтгэмжийн урьдчилж авсан дүнгийн 2% хүүг суутгана)

Тахир дутуугийн тэтгэмжийг сар бүр 1 удаа олгох бөгөөд тухайн сарын ногдолыг дараагийн сарын 10 өдрийн дотор төлнө. Үйлдвэрлэлийн осолд орсон өвчтөнийг нас барах хүртэлх хугацаанд олгоно

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4419803/fd8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청