Бичлэгийн тоо 372

 

                                                                                                  Солонгос улс дахь үйл явдал мэдээ мэдээллийг www.Doldon.com

 

АНУ Солонгосын хойгийн асуудлаар хуралдаанаас татгалзжээ

“НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцэхэд АНУ-ын төлөөлөгчид бултаж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн дээд байгууллагыг АНУ тэргүүлж байгаа. Тэд ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзаж байгааг юу гэж үзэх вэ” хэмээн Вашингтоны байр суурийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ОХУ-ын улсын төлөөлөгч Виталий Чуркин тодорхойлжээ.

Тэрбээр “Солонгосын хойгийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа нь Москва төдийгүй бүс нутгийн улсуудын сэтгэлийг түгшээж байна” гэв.

Аюулгүйн зөвлөл нь Солонгосын хойгийн дипломат идэвхийг нэмэгдүүлэхийн тулд талуудад шахалт үзүүлэх хэрэгтэй аж. Гэвч НҮБ-аар авч хэлэлцэх бүс нутгийн асуудлаарх хуралдаанд АНУ-ын төлөөлөгчид ач холбогдол өгөхгүй байгаад бусад улсын төлөөлөгчид эмзэглэж буйгаа илэрхийлжээ.

Тэд “Энэ бол эргэж олдохгүй үнэт цагаа алдагдаж байгаатай ялгаагүй асуудал” хэмээн дүгнэв. Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга бол дипломат уулзалт, хэлэлцээр юм. Ирэх ням гаригт ОХУ, БНХАУ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүчин чармайлтаар уулзалт зохион байгуулна. Уг уулзалтаар Сөүл, Пхеньявд олон улсын хамтын нийгэмлэгээс бүс нутгийн байдлыг хурцдуулах ямар нэгэн гоомой алхмыг цаашид хийхгүй байх уриаг хүргэх аж. Энэ уулзалтад ОХУ оролцож байгаа нь нэлээд үр дүнтэй болно гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийнхөн үзэж байна.

БНСУ Шар тэнгист цэргийн сургуулилалт дахин явуулахаар төлөвлөж байгаа. Урьдчилсан мэдээгээр энэ сарын 18-нд эхлэх байсан ч цаг агаарын таагүй байдлаас болж хойшлогдсон гэж Сөүл мэдэгдсэн. Харин БНАСАУ-ын эрх баригчид “Энэ удаад өнгөрсөн сарын 23-ны өдрөөс илүү хүчтэй цохилт үзүүлнэ” хэмээн удаа дараа мэдэгдэв. Ингэснээр Солонгосын хойгийн нөхцөл байдлыг улам хүндэрснийг шинжээчид онцолж байна.

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Ёнпхёндо арал руу Хойд Солонгосын тал их буугаар буудсан юм. Энэ үйл явдал нь 1953 онд буюу хоёр Солонгосын дайны гал зогссон цагаас хойш гарсан хамгийн том мөргөлдөөн. Иймээс ОХУ одоо бий болоод байгаа намжмал байдлыг ашиглан, Солонгосын хойгт энх тайвныг үүрд тогтоохыг санал болгож байгаа аж.

ОХУ, БНХАУ хоёр солонгосын хагацашгүй хөршүүд. Тиймээс Москва бүс нутгийн байдал үндэсний аюулгүй байдлын сонирхлыг шууд хөнддөг гэж үздэг. Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй улс. Хэрэв үүнийг хэрэглэсэн тохиолдолд бүс нутагт юу болох нь ойлгомжтой аж. Үүнийг Бээжин, Москва ойлгож байгаа. Тиймээс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг байлгах зургаан талт хэлэлцээрийг шуурхай сэргээх хэрэгтэйг талууд сануулжээ.

Гэвч Вашингтон асуудалд хайнга хавдаж байгаа аж. АНУ-ын төлөөлөгч мэдэгдэхдээ “Хоёр Солонгосын харилцаанд арилшгүй хар толбо аль хэдийн суусан. Талуудын хэлэлцээрийг эхлүүлэхэд цаг хугацаа шаардлагатай. Асуудалд хэтэрхий хурдан хандах нь эрсдэл дагуулна” гэсэн байна.

 

 

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4002943/5a5/trackback

амура

2011.02.01 17:37:46
*.160.36.140

“Надад нас хайрлаач"  Хандивын аян   

             

Зохион байгуулагч – "Хотын Нүд" Төрийн Бус байгууллага

Хүүхдэд ээлтэй байгууллага – "Монголын Мэдээ" сонин

 

Сэтгэлийн үр тарьцаая! Бид бүгдээрээ Аян зохион байгуулж, амьдрал нь цаг мөчөөр хэмжигдэж байгаа энэ бяцхан хүүд амьдрал бэлэглэе!

 

Та өдөрт нэг л удаа 150124 дугаарын утас руу ЗА гэсэн мессэжийг илгээнэ үү.

Таны нэг л удаагийн мессэж Содоо хүүгийн амьдрах итгэлийн галыг гэрэлтүүлнэ

хэмээн итгэж байна.

sodoo.jpg

sodoo1.jpg

Хайртай дотны хүн нь хүндээр өвдөж, таарч тохирсон эмчилгээг нь хийлгэх гэхээр нөгөө л санхүүгийн асуудлаас болоод яах аргаа олохгүй цөхөрч яваа хүмүүсийн тухай би сонсож байсан. Заримыг нь нүдээр үзэж дэмий л халаглаж явсан юм. Гэвч халагласаар суутал хамаг зүйл өнгөрч оддог аж. Харин оронд нь ганц удаа ч боловч сайн сэтгэлийн үрийг тарьсансан бол……….

…Яг над шиг ингэж боддог хүмүүс олон байгаа гэдэгт би найдаж байна. Тиймээс ч би дараа дараа гэж суулгүй яг одоо босохоор шийдлээ. Ингэж шийдсэний минь учир нэгэн жаахан хүүгийн амь амьдрал юм.

 

Энхтайваны Содгэрэл одоо дөнгөж 3-хан настай. Гэвч цусны хавдар оноштойгоор одоо эмнэлэгт хүндхэн байна. Монголд эмчлэх боломжгүй боловч ядаж Бээжинд бол боломж байгаа гэсэн. Хэрэв чөмөг  шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэвэл хүүгийн амь нас аврагдана. Гэтэл хугацаа үнэндээ давчуухан байнаа. Харин санхүүгийн асуудал хүндхэн хаалт болоод байна. Учир нь энэ мэс заслын өртөг нь 100 сая төгрөг гэсэн хариу эцэг эхэд нь ирсэн байна. Дэндүү аймаар тоо. Гэсэн ч хүүгийн амийг аврах найдвар байгаа болохоор тэд бидэнд хандаж байна.

 

Тиймээс монголчуудаа! Залуусаа! Энэ гэр бүлд туслахаар гараа сунгацгаая гэж уриалж байна. Таны тус огтхон ч багадахгүй. Харин үр тарьсантай адил болно. Тэгээд тэр үр тань танд эргээд ерөөл авчиран ургана хэмээн итгэж бас уриалж байна.

 

Хандивын данс                                          

Голомт банк 2405004014

Хаан банк 5016048916    

Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг та 96065271, 96055271 (хүүгийн аав, ээж)

99129098, 88087008 (зохион байгуулагчид) утсаар авч болно.

Монголчуудаа та бүхэн сэтгэлийн буянаа өгөөч

Валютын данс: Чойсүрэнгийн Нандинцэцэг /ээж/ Голомт банк 1815002416

 

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청