Бичлэгийн тоо 372


Дэлхийн улс орнуудын тэргүүнээр эмэгтэй хүн сонгогдон ажиллах нь цөөнгүй. Гэхдээ эцгийн эрхт ёсны уламжлалаа нүдэнд харагдахгүйгээр хадгалан байдаг Азийн орнуудад эмэгтэй тэргүүн сонгогдоно гэдэг тийм ч ердийн хэрэг биш. 

Өнгөрөгч сарын 25-нд Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ген Хе тангаргаа өргөлөө. 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд явагдсан бүх нийтийн сонгуулиар өрсөлдөгчөө багахан саналын зөрөөгөөр ялсан Пак Ген Хе Өмнөд Солонгосыг 18 жил удирдсан дарангуйлагчийн охин. Тэрбээр 34 жилийн өмнө аавынхаа эзэгнэж байсан Хөх ордны анхны эзэгтэй боллоо. Түүний эцэг Пак Чун Хи ядуу буурай Өмнөд Солонгосыг хатуу гараар 18 жил барьсан дарангуйлагч хэмээгддэг ч тус орны өнөөгийн хөгжил цэцэглэлтийн эх үндсийг тавьсан хүн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Тангараг өргөх ёслолдоо даруухан ногоон пальто өмсч, хуруу, чихэндээ ямар ч гоёл чимэглэл зүүлтгүй ирсэн Пак Ген Хе-гийн эцэг эхийн эмгэнэлт намтар түүний ялалтад багагүй нөлөөтэй байв. Ядуу зүдүү улс орноо хөгжүүлэх чин хүсэлтэй ч хэтэрхий хатуу гараар удирдаж, хувь хүний наад захын эрхийг үл хүндэтгэж явсан аавынхаа өмнөөс хатагтай Пак өнгөрсөн оны есдүгээр сард албан ёсоор ард түмнээсээ уучлал гуйсан юм. Эцэг Пак Чун Хи 1961 оноос хойш Өмнөд Солонгос улсыг удирдаж байгаад 1979 оны аравдугаар сарын 26-нд өөрийн бие хамгаалагчийн гарт амь үрэгджээ. Түүний бие хамгаалагч Хойд Солонгосын тагнуулч байлаа. 


    
    Пак Ген Хе
-Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч
-1952 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр төрсөн
-Согангийн Их сургуулийг инженер мэргэжлээр дүүргэсэн
-1998 онд Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейд гишүүнээр сонгогдсон
-2012 онд Сенури намаас Ерөнхийлөгчид нэр дэвшин ялалт байгуулсан.

Энэ явдлаас таван жилийн өмнө 1974 онд Францад сурч байсан 22 настай Пак Ген Хе эмгэнэлт мэдээг хүлээн авчээ. Түүний ээж Хойд Солонгосын мэргэн буучийн суманд оногдон амиа алдсан байлаа. Мэргэн бууч тэр үед аавыг нь онилсон байсан ч эцсийн мөчид ээж нь суманд оногдсон юм. Ээжийгээ амь үрэгдсэнээс хойш Пак Ген Хе эх орондоо эргэн ирж, улсынхаа тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэсэн нь ирээдүйн улс төрийн карьерынх нь эхлэл болжээ. Өнөөг хүртэл ганц бие яваа Пак Ген Хе одоо ард түмэндээ амласнаа биелүүлэх цаг ирлээ.

Пак Ген Хе юу амлав?

Түүний сонгуулийн гол амлалт бол улс үндэснийхээ аюулгүй байдлыг хангах болон эдийн засгаа өөрчлөн шинэчлэх явдал. 

Өмнөд Солонгос бол эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд жишээ болсон орон. Гэсэн ч сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, тэр хэмжээгээр шинэчлэлт өөрчлөлтийг шаардаж байгаа юм. Эцэг нь суурийг нь тавьсан Өмнөд Солонгосын эдийн засгийн хөгжил олон судлаачдын анхаарлыг татдаг. 20 жилийн дотор тусламж авдаг орноос тусламж үзүүлдэг орон болсон “рекорд” үзүүлэлт зөвхөн Өмнөд Солонгосынх. 2011 оны статистикаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 30 мянган ам.доллар байлаа. 

Гэвч экспортод суурилсан эдийн засгийн хөгжил нь эдүгээ солон­госчуудын шаардлагыг ханга­хаа боль­­жээ. Сүүлийн 20 жилийн дотор нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ гурав да­хин өссөн ч харин ажиллагсдын ца­­лин­гийн бодит өсөлт үүнээс хоёр да­хин бага гарчээ. Энэ нь ч олон мян­ган солонгосчуудын амьдралд нө­лөөлж эхэлсэн байна. Эдийн зас­гийнх нь нэг суурь болсон хувийн хэвш­лийнхэн зарснаасаа багыг олж, нийг­мийн халамжийн тэгш бус бай­дал геометрийн прогрессоор өсч бай­на. Гэр бүл салалт хоёр дахин нэ­мэгдэж, төрөлтийн үзүүлэлтээр хөг­жиж буй орнуудынхаа дунд хамгийн муу буюу дөрөвдүгээр байрт явна. Амьдралд итгэл алдран амиа егүүтгэх тохиолдол ч эрс нэмэгдсэн байна.

Өмнөд Солонгосын эдийн зас­гийн өмнө шийдэх ёстой хоёр асуудал тулгараад буй. Нэгд, эдийн засгийн зарим салбар нь дэлхийд ноёлох хэмжээнд очсон бол зарим салбар нь арай ядан хөл дээрээ тэнцэж байна. Hyundai, LG, Samsung зэрэг дэлхийд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн гигант компаниуд өмнөх шигээ олон ажлын байр санал болгож чадахаа больжээ. 1995 онтой харьцуулахад өнөөдөр “гигант”-уудад ажиллагсдын тоо гурав дахин буурчээ. Харин аж­лын байрыг ихээр нэмэгдүүлэх боломж­той үйлчилгээний салбарын хөг­жил сул хэвээр. Дундаж орлого­той хувийн хэвшлийнхэн хойд хор­мой­гоороо урд хормойгоо нөхөх мая­гаар амьдраад удаж байна. Улам бүр нэмэгдэж буй боловсролын зар­дал, үл хөдлөх хөрөнгийн үнийг дун­даж давхаргынхан дийлэхгүй бай­на. Гэрлэсэн эмэгтэйчүүд ажлын бай­раа орхих үзэгдэл хэвээр. Энэ үнэн болохыг Өмнөд Солонгосын нийт гэр бүлийн дөнгөж 38 хувь нь эхнэр, нөхөр хоёр нэгэн зэрэг ажил­лаж байна гэсэн статистик нотолдог. Хан­галттай орлого олохгүй байгаа уч­раас дундаж орлоготой ихэнх гэр бүл нэгээс илүү хүүхэдтэй боло­хоос татгалзаж, хүн амын бүтцэд хөгш­чүүдийн эзлэх жин нэмэгдэж эхэлжээ. 

Товчхон хэлэхэд ямар нэг шийд­вэртэй алхам хийхгүй аваас тус улсын эдийн засаг уруудсаар байх юм. Тийм ч учраас шинэ Ерөнхийлөгч том компаниудын өргөжихийг ху­мих, жижиг дунд үйлдвэрлэгчдийг хө­хиүлэн дэмжих бодлого барихаа ам­лаад байна. Харин хэрхэн үүнийг хийх вэ гэдгийг одоо харах цаг бол­лоо. Эдүгээ 61 настай, инженер мэр­гэжилтэй Пак Ген Хе өнөөдөр Хан мөрний эрэгт эдийн засгийн шинэ уур амьсгал авчрахыг харах л үлдлээ.

Шинэ Ерөнхийлөгчийн амласан хоёр дахь амлалт тун ярвигтай. Энэ бол мэдээж хоёр Солонгосын асуудал. Түүнийг сонгуулиар ялалт байгуулаад тангараг өргөхөө хүлээж байх хооронд Хойд Солонгосын ахан дүүс нь цөмийн туршилтаа хийж, сүр хүчийг үзүүлээд амжсан. Хэдийгээр төрсөн эцэг эхээ Хойд солонгосчуудын гарт алдсан ч тэрбээр хоёр Солонгосын харьцааг зөөлрүүлж, улмаар нэгтгэхийн төлөө ажиллана гэдгээ амалсан. Өмнөд Солонгосын өмнөх Ерөнхийлөгчдийн нэгэн адил Пак Ген Хе-гийн бүрэн эрхийн таван жилийн хугацаанд шийдэхэд хамгийн төвөгтэй асуудал нь энэ байх болов уу.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7088033/f96/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
57 Усан цэргийн ангид буудлага гарч 3хүн нас барав. admin 2011-07-04 4307
56 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4301
55 Apple төлбөр төллөө admin 2011-07-14 4297
54 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4294
53 Кейт Миддлтон Диана гүнжийн замаар оров admin 2011-09-21 4293
52 Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4288
51 11жилийн турш алхаж дэлхийг тойрчээ admin 2011-09-29 4288
50 Шакира Обамагийн зөвлөх болов admin 2011-10-07 4284
49 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4284
48 Америкт агаарын нислэгийн шоуны үеэр онгоц осолдож, гурван хүн нас барав admin 2011-09-19 4283
47 21 000 төгрөг admin 2011-08-26 4283
46 ПакЖиСон 8.5тэрбум воны гэрээ хийнэ admin 2011-07-04 4282
45 Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ admin 2011-06-28 4282
44 АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР admin 2011-11-01 4281
43 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4278
42 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
41 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
40 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4249
39 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
38 Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл admin 2011-07-06 4224
37 Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1] Levi`s 2012-11-08 4222
36 Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин admin 2011-07-05 4215
35 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
34 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4185
33 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
32 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
31 Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1] Levi`s 2013-03-28 4020
30 Тайландад үерийн улмаас 112 хүн амь үрэгдээд байна admin 2011-09-19 3983
29 Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй боллоо admin 2011-09-26 3962
28 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1] Levi`s 2012-11-22 3911
27 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3714
26 Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно Levi`s 2013-03-24 3702
25 Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө admin 2013-03-27 3683
24 Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо. Levi`s 2013-03-24 3619
23 БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file ADVertisement 2013-03-07 3606
» Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе Levi`s 2013-03-04 3590
21 Элчин сайдууд ба томилгоо Levi`s 2012-12-06 3579
20 Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин Levi`s 2013-02-05 3524
19 ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ. admin 2013-02-20 3439
18 Монгол бүргэдийг ирэх хавар буцаана Levi`s 2012-11-19 3433
17 Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө Levi`s 2012-12-06 3382
16 ӨНӨӨДӨР МОНГОЛД admin 2013-02-20 3381
15 Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв Levi`s 2013-01-29 3371
14 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3278
13 Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3266
배너신청
자생병원

배너신청