Бичлэгийн тоо 372

Өнгөрөгч 12 дугаар сард амжилттай харвасан пуужингийн туршилт Азийг бүхэлд нь айдаст автуулав. Хөгжингүй орнуудын дийлэнхийнх нь хараалыг барсан энэ ажиллагааны дараа хөрш Солонгос, Япон улсууд онц байдал зарласан. Япон улс сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа батлан хамгаалах салбарын төсвийг нэмээд амжив. Энэ үйл явдал өрнөөд хоёр сар хүрээгүй байна. Энэ хооронд дахин туршилтын харвалт хийнэ гэдэг нь тодорхой болчихсон. Одоо чухам хэзээ харвах вэ, гэдэг л хамгийн том асуулт болон үлджээ. Хоёр дахь харвалтын байг АНУ-ын эрэг орчим гэж үзэж байгаа бол зарим нь атлантын далайн дунд хэсэгт чиглэж байгаа ч гэж үзэж байна. Ямар ч байсан хойдын үйлдлээс болж өмнөд нутгийнхан онц байдал зарлан, айл болгоныг газар доор хоргодох байр бариулахыг уриалж, дайны байдалд шилжихэд аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар сурталчилж эхэллээ. Япон улс батлан хамгаалахын ажилчдад томоохон сургалтыг зохион байгуулж байна. АНУ ч энэ үйл явдлыг зүгээр хараад суухыг хүссэнгүй. Өмнөдтэй нийлэн цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаа.

2009 онд олон улсын хямралын эсрэг хөдөлгөөнийхний хийсэн судалгаагаар хойдчуудын жинхэнэ дүр зургийг гаргаж ирсэн. Өмнө нь цөмийн хөтөлбөрөө зогсоосон гэж мэдэгдэн олон улсад хаалттай байсан энэ улсад 12 цөмийн пуужин тээсэн зургаан хэсэг бригад Хойд Солонгосын хил даган байрласан гэдгийг тогтоожээ. Тухайн үед цөмийн хөтөлбөрийн тухай яриа хөөрөө дэгдэж, цөмийн хөтөлбөрөө зогсоосон гэж бодож байсан ч олон улс жинхэнэ төрхийг нь мэдлээ. 2009 оны сүүлээр өмнөд нутгийнхан цэргийнхээ зардлыг нэмэхээ албан ёсоор зарлав. Угтаа 2006-2009 оны хооронд гурван жилийн хугацаанд газар доорх байгууламжид нийтдээ 10 гаруй удаагийн туршилт хийжээ. Эдгээрээс хамгийн хүчтэй пуужинг 2009 оны дундуур туршжээ. 2,5-6 килотонд хэлбэлзэх 10 гаруй пуужинг нэгэн зэрэг туршсан байна. “Бидний цуглуулсан мэдээллээс харвал цөмийн пуужингийн технологи нь энгийн атлаа нэмж тоноглогдсон байсан. Хамгийн гол нь маш сайн нууцалсан учраас тусгай зассан байгууламжид туршдаг байсан нь тогтоогдсон” гэж олон улсын хямралын эсрэг хөдөлгөөний зүүн хойд азийг хариуцсан ахлах зөвлөх Даниел Пинкстон ярьжээ.
 
Хоёр сар гаруйн өмнө амжилттай хөөргөн тойрог замд оруулсан пуужин дэлхий дахинд анхааруулга өгсөн. Учир нь алсын тусгалтай пуужинг харвах чадал хойдчуудад бий гэдгийг долоон тэрбум хүн мэдэрсэн билээ. Гурав хүрэхгүй долоо хоногийн өмнө НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс нэгэн анхааруулгыг дэлхийд дахин өглөө. Энэ бол хойдчууд дахин пуужин хөөргөх бэлтгэл ажлыг хийгээд эхэлсэн тухай мэдээлэл. Ялангуяа энэ удаад АНУ-ыг чиглэж байгааг сануулсан явдал.

Өмнөд нутгийнхан бүхэлдээ айдаст автлаа. Учир нь хэзээ мөдгүй харвахад бэлэн 60 гаруй пуужин хойд солонгосын хил дагуу бий. Дээрээс нь ойрын хугацаанд харвах шинэ пуужин байгаа болохоор зүгээр суух нь тэдэнд зохисгүй үйлдэл болж хувирна. Хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүсийн ойр орчимд өмнөд Солонгос улс зэвсэгт төхөөрөмжийг суурилуулаад амжжээ. Мөн харуулдах цэргийн тоог ч өмнөхөөсөө нэмсэн байна. Ойрын үед АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаа тухай мэдээлэл моодонд ороод байгаа. Энэ нь ч үнэн. АНУ Азийн орнуудтай цэргийн хамтарсан сургуулилтыг тэр бүр хийгээд байдаггүй. Угтаа дэлхийн хоёдугаар дайнаас хойш Азитай ямар ч харьцаагүй байсан АНУ-ын батлан хамгаалах салбар үүдээ нээлээ. Хойд Солонгосын энэхүү үйлдлийг судлуулахын тулд АНУ-ын тагнуулын төв газар хүч гарган ажиллаж байгаа. Одоогоор томоохон үр дүнд хүрээгүй байгаа ч Обама шинэ мэдээллийг чих тавин хүлээж байгаа нь мэдээж. Япон улс ч энэ асуудлыг зүгээр хараад суухгүй нь тодорхой. Батлан хамгаалах хүрээний анги, салбар, нэгтгэлүүд сард гурван удаа сургалтанд сууж байна. Мөн онцгой нөхцөлд ажиллах зарчим, цөмийн бөмбөг тэсэрч, дэлбэрэх аюулыг урьдчилан мэдэж, аюулаас хамгаалах ажлыг нэн даруй эхлүүлэхийг үүрэгджээ.

Япон, Солонгос, АНУ тус бүртээ сандралдаж байхад Пхенян чимээгүй. Хэзээ харвах нь ч тодорхойгүй. Гэхдээ сүүлийн гурван жилд тав гаруй тэрбум ам.долларыг цөмийн зэвсгийн хөтөлбөрт зарцуулсан гэдэг мэдээлэл л олон нийтэд ил байна.
 
Б.БОЛОРСҮХ

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7013530/c48/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
57 АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3256
56 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3278
55 Солонгост байгаа монгол иргэдийнхээ талаар санаа тавьж байгаа хүн байна уу... Levi`s 2013-04-04 6443
54 БНСУ-ын иргэдийг албадан гаргав [7] Levi`s 2013-04-05 6289
53 СОЛОНГОСЫН ХОЙГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ш.СҮХБААТАРЫН ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ Levi`s 2013-04-09 4358
52 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3264
51 Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3266
50 Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3217
49 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3029
48 Оюуны өмчийн газраас монголын шилдэг брэндийг батламжлав admin 2013-04-29 4457
47 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3031
46 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3714
45 Өмнөд Солонгосоос авчирсан алтыг илрүүлжээ [1] Levi`s 2013-05-06 5549
44 Би зэр зэвсгийн наймаатай ямар ч холбоогүй Levi`s 2013-05-06 5984
43 Ерөнхийлөгчийг мэтгэлцээнд дууджээ Levi`s 2013-05-06 6683
42 БНСУ-ын виз олгох нөхцөлийг хөнгөвчиллөө [1] Levi`s 2013-05-06 9193
41 Монгол эрдэмтэн Нобелийн шагнал хүртэх нь тодорхой болжээ Levi`s 2013-05-15 6598
40 ХОЙД СОЛОНГОСТ МОНГОЛЧУУД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ Levi`s 2013-05-15 7633
39 "Алуурчин шавьж" Кангванду аймаг Солонгос улс Levi`s 2013-05-22 7439
38 Хатуу дэг жаяг нь Солонгосын оддыг амиа хорлоход хүргэдэг Levi`s 2013-05-27 8167
37 Хойд Солонгос анх удаа “Кэсон” бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар санал тавив Levi`s 2013-05-30 7164
36 Дэлхий дээрхи цорын ганц төрлөхийн хамаргүй Монгол хүүд EBS телевиз гар сунгажээ Levi`s 2013-06-10 7733
35 Сөүл дэх сонгогчид идэвхитэй байна [1] Levi`s 2013-06-15 6233
34 Samsung улирлын дээд хэмжээний орлогоо зарлав Levi`s 2013-07-07 5791
33 "Asiana Airlines "Ослоор хоёр Хятад эмэгтэй нас баржээ Levi`s 2013-07-08 6040
32 Үүдээ нээгээч Ерөнхийлөгч өө !!! [2] Levi`s 2013-07-09 6665
31 Хадгаламж банкны санхүү хоёр жилийн өмнөөс хүндэрчээ Levi`s 2013-07-22 6018
30 ОХИДЫН МӨРӨӨДЛИЙН ХАНХҮҮ АРВАН НАСААР ДҮҮ БҮСГҮЙГ ХАНИАРАА СОНГОЛОО! Levi`s 2013-07-23 8214
29 Б:Баттулга: Би сургуулиа төгсөөд “Google”-д ажиллая гэж шийдсэн [1] Levi`s 2013-07-26 5968
28 Байрны үнэ “тэнгэрт гарч” орон байр мөрөөдөгчид “газарт” үлдлээ Levi`s 2013-07-26 7802
27 Солонгос охид шиг "Pink Lynx" хэмээх шинэ хамтлаг мэндэлжээ [3] Levi`s 2013-07-31 8194
26 Орон сууц хөтөлбөрийг гацаасан Үүл баатрын захирамж юу өгүүлнэ [1] Levi`s 2013-08-01 7726
25 Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [2] Levi`s 2013-08-02 11003
24 Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа Levi`s 2013-09-02 9742
23 ХТГ-ын Н.Адъяа: Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, тэндээ төрөөд хүүхдээ зарчихаад ороод ирсэн Levi`s 2013-10-24 8547
22 Америкт ирээд өөрийгөө голсон минь: Гадаадад дээд боловсрол эзэмшихийн давуу тал [4] Levi`s 2013-11-15 8002
21 Android Kitkat (4.4) with Mongolian Language Levi`s 2013-12-09 6965
20 Далай лам Монгол дахь Солонгос номлогчдод сануулга өглөө Levi`s 2014-01-14 6064
19 Сар шинэдээ сайхан шинэлээрэй Levi`s 2014-01-31 5030
18 Хоёр Солонгос эвтэй байхаар боллоо Levi`s 2014-02-06 4962
17 Өмнөд Солонгос кимчигээ дэлхий даяар экспортлоно Levi`s 2014-02-06 5686
16 Дайны үеэр салсан гэр бүлийнхнийг уулзуулах тухай хоёр Солонгос ярьж эхэллээ Levi`s 2014-02-06 4902
15 Ядуу солонгос эрчүүд гадаад эмэгтэйтэй гэрлэж чадахааргүй болжээ [1] Newstogs 2014-02-08 6604
14 Хоёр Солонгос дээд хэмжээний хэлэлцээрийг харилцан зөвшөөрөв Newstogs 2014-02-12 5113
13 Конго улс замын хөдөлгөөний асуудлаа ингэж шийджээ Newstogs 2014-02-12 5147
배너신청
자생병원

배너신청