Бичлэгийн тоо 372

Өнгөрөгч 12 дугаар сард амжилттай харвасан пуужингийн туршилт Азийг бүхэлд нь айдаст автуулав. Хөгжингүй орнуудын дийлэнхийнх нь хараалыг барсан энэ ажиллагааны дараа хөрш Солонгос, Япон улсууд онц байдал зарласан. Япон улс сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа батлан хамгаалах салбарын төсвийг нэмээд амжив. Энэ үйл явдал өрнөөд хоёр сар хүрээгүй байна. Энэ хооронд дахин туршилтын харвалт хийнэ гэдэг нь тодорхой болчихсон. Одоо чухам хэзээ харвах вэ, гэдэг л хамгийн том асуулт болон үлджээ. Хоёр дахь харвалтын байг АНУ-ын эрэг орчим гэж үзэж байгаа бол зарим нь атлантын далайн дунд хэсэгт чиглэж байгаа ч гэж үзэж байна. Ямар ч байсан хойдын үйлдлээс болж өмнөд нутгийнхан онц байдал зарлан, айл болгоныг газар доор хоргодох байр бариулахыг уриалж, дайны байдалд шилжихэд аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар сурталчилж эхэллээ. Япон улс батлан хамгаалахын ажилчдад томоохон сургалтыг зохион байгуулж байна. АНУ ч энэ үйл явдлыг зүгээр хараад суухыг хүссэнгүй. Өмнөдтэй нийлэн цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаа.

2009 онд олон улсын хямралын эсрэг хөдөлгөөнийхний хийсэн судалгаагаар хойдчуудын жинхэнэ дүр зургийг гаргаж ирсэн. Өмнө нь цөмийн хөтөлбөрөө зогсоосон гэж мэдэгдэн олон улсад хаалттай байсан энэ улсад 12 цөмийн пуужин тээсэн зургаан хэсэг бригад Хойд Солонгосын хил даган байрласан гэдгийг тогтоожээ. Тухайн үед цөмийн хөтөлбөрийн тухай яриа хөөрөө дэгдэж, цөмийн хөтөлбөрөө зогсоосон гэж бодож байсан ч олон улс жинхэнэ төрхийг нь мэдлээ. 2009 оны сүүлээр өмнөд нутгийнхан цэргийнхээ зардлыг нэмэхээ албан ёсоор зарлав. Угтаа 2006-2009 оны хооронд гурван жилийн хугацаанд газар доорх байгууламжид нийтдээ 10 гаруй удаагийн туршилт хийжээ. Эдгээрээс хамгийн хүчтэй пуужинг 2009 оны дундуур туршжээ. 2,5-6 килотонд хэлбэлзэх 10 гаруй пуужинг нэгэн зэрэг туршсан байна. “Бидний цуглуулсан мэдээллээс харвал цөмийн пуужингийн технологи нь энгийн атлаа нэмж тоноглогдсон байсан. Хамгийн гол нь маш сайн нууцалсан учраас тусгай зассан байгууламжид туршдаг байсан нь тогтоогдсон” гэж олон улсын хямралын эсрэг хөдөлгөөний зүүн хойд азийг хариуцсан ахлах зөвлөх Даниел Пинкстон ярьжээ.
 
Хоёр сар гаруйн өмнө амжилттай хөөргөн тойрог замд оруулсан пуужин дэлхий дахинд анхааруулга өгсөн. Учир нь алсын тусгалтай пуужинг харвах чадал хойдчуудад бий гэдгийг долоон тэрбум хүн мэдэрсэн билээ. Гурав хүрэхгүй долоо хоногийн өмнө НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс нэгэн анхааруулгыг дэлхийд дахин өглөө. Энэ бол хойдчууд дахин пуужин хөөргөх бэлтгэл ажлыг хийгээд эхэлсэн тухай мэдээлэл. Ялангуяа энэ удаад АНУ-ыг чиглэж байгааг сануулсан явдал.

Өмнөд нутгийнхан бүхэлдээ айдаст автлаа. Учир нь хэзээ мөдгүй харвахад бэлэн 60 гаруй пуужин хойд солонгосын хил дагуу бий. Дээрээс нь ойрын хугацаанд харвах шинэ пуужин байгаа болохоор зүгээр суух нь тэдэнд зохисгүй үйлдэл болж хувирна. Хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүсийн ойр орчимд өмнөд Солонгос улс зэвсэгт төхөөрөмжийг суурилуулаад амжжээ. Мөн харуулдах цэргийн тоог ч өмнөхөөсөө нэмсэн байна. Ойрын үед АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаа тухай мэдээлэл моодонд ороод байгаа. Энэ нь ч үнэн. АНУ Азийн орнуудтай цэргийн хамтарсан сургуулилтыг тэр бүр хийгээд байдаггүй. Угтаа дэлхийн хоёдугаар дайнаас хойш Азитай ямар ч харьцаагүй байсан АНУ-ын батлан хамгаалах салбар үүдээ нээлээ. Хойд Солонгосын энэхүү үйлдлийг судлуулахын тулд АНУ-ын тагнуулын төв газар хүч гарган ажиллаж байгаа. Одоогоор томоохон үр дүнд хүрээгүй байгаа ч Обама шинэ мэдээллийг чих тавин хүлээж байгаа нь мэдээж. Япон улс ч энэ асуудлыг зүгээр хараад суухгүй нь тодорхой. Батлан хамгаалах хүрээний анги, салбар, нэгтгэлүүд сард гурван удаа сургалтанд сууж байна. Мөн онцгой нөхцөлд ажиллах зарчим, цөмийн бөмбөг тэсэрч, дэлбэрэх аюулыг урьдчилан мэдэж, аюулаас хамгаалах ажлыг нэн даруй эхлүүлэхийг үүрэгджээ.

Япон, Солонгос, АНУ тус бүртээ сандралдаж байхад Пхенян чимээгүй. Хэзээ харвах нь ч тодорхойгүй. Гэхдээ сүүлийн гурван жилд тав гаруй тэрбум ам.долларыг цөмийн зэвсгийн хөтөлбөрт зарцуулсан гэдэг мэдээлэл л олон нийтэд ил байна.
 
Б.БОЛОРСҮХ

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7013530/c34/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
57 Усан цэргийн ангид буудлага гарч 3хүн нас барав. admin 2011-07-04 4307
56 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4301
55 Apple төлбөр төллөө admin 2011-07-14 4297
54 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4294
53 Кейт Миддлтон Диана гүнжийн замаар оров admin 2011-09-21 4293
52 Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4288
51 11жилийн турш алхаж дэлхийг тойрчээ admin 2011-09-29 4288
50 Шакира Обамагийн зөвлөх болов admin 2011-10-07 4284
49 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4284
48 Америкт агаарын нислэгийн шоуны үеэр онгоц осолдож, гурван хүн нас барав admin 2011-09-19 4283
47 21 000 төгрөг admin 2011-08-26 4283
46 ПакЖиСон 8.5тэрбум воны гэрээ хийнэ admin 2011-07-04 4282
45 Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ admin 2011-06-28 4282
44 АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР admin 2011-11-01 4281
43 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4278
42 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
41 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
40 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4249
39 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
38 Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл admin 2011-07-06 4224
37 Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1] Levi`s 2012-11-08 4222
36 Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин admin 2011-07-05 4215
35 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
34 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4185
33 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
32 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
31 Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1] Levi`s 2013-03-28 4020
30 Тайландад үерийн улмаас 112 хүн амь үрэгдээд байна admin 2011-09-19 3983
29 Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй боллоо admin 2011-09-26 3962
28 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1] Levi`s 2012-11-22 3911
27 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3714
26 Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно Levi`s 2013-03-24 3702
25 Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө admin 2013-03-27 3683
24 Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо. Levi`s 2013-03-24 3619
23 БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file ADVertisement 2013-03-07 3606
22 Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе Levi`s 2013-03-04 3590
21 Элчин сайдууд ба томилгоо Levi`s 2012-12-06 3579
» Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин Levi`s 2013-02-05 3524
19 ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ. admin 2013-02-20 3439
18 Монгол бүргэдийг ирэх хавар буцаана Levi`s 2012-11-19 3433
17 Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө Levi`s 2012-12-06 3382
16 ӨНӨӨДӨР МОНГОЛД admin 2013-02-20 3381
15 Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв Levi`s 2013-01-29 3371
14 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3278
13 Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3266
배너신청
자생병원

배너신청