Бичлэгийн тоо 372

Өнгөрсөн долоо хоногийн дэлхий дахинаа болж өнгөрсөн үйл явдлуудын тоймыг хүргэе. Үйл явдал, мэдээ мэдээллүүдийн халуун цэг нь АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болоод Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилт байв. Хойд Солонгосын өнгөрсөн сард пуужингийн туршилт явуулж, хиймэл дагуул дэлхийн тойрог замд оруулж чадсан. Харин энэ удаагийн пуужингийн туршилт АНУ-руу чиглэсэн нь нэлээд анхаарал татаад буй.

Түүнчлэн долоо хоногийн онцлох мэдээлэлд Бээжингийн агаарын бохирдлыг асуудлыг шийдэж эхэлсэн болон Чехийн ерөнхийлөгч сонгогдсон, шөнийн клубт 250 орчим залуус харамсалтайгаар амь насаа алдсан зэрэг мэдээллүүд байлаа.

АНУ-ын ерөнхийлөгч тангараг өргөв

Өнгөрсөн 21-ний өдөр АНУ-ын төрийн тэргүүнээр ирэх ирэх дөрвөн жилийн турш ард түмнийхээ төлөө үнэнч шударга, ёс зүйтэй ажиллахаа Барак Хусейн Обама тангараглан үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авчээ. Энэ өдөр мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байдэн тангарагаа өргөсөн юм.

Ерөнхийлөгч Обама энэ удаад Ардчиллын бэлэг тэмдэг болсон цэнхэр өнгийн зангиа зүүж ард түмэндээ хүндэтгэл үзүүлсэн. Ийнхүү АНУ-ын 57 дахь удаагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 44 дэх ерөнхийлөгч тангаргаа өргөсөн билээ.

Тангарагийн үгийг хамгийн анх 240 жилийн өмнө АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольн бичиж түүнээс хойш үе үеийн ерөнхийлөгчид энэ л тангаргийн үгийг уншсаар ирсэн аж. Ингэхдээ ертөнцийн эзэн бурхнаас “Хүн бүрт эрх чөлөө, хүн бүрт аз жаргал авчрах төрийн тэргүүнийг эр зоригтой байхыг хүссэн гуйлтыг” илэрхийлж байдаг. Энэ удаагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өмнө жилүүдийнхтэй харьцуулахад хэд хэдэн зүйлээр онцлог болсон юм. Үүнд анх удаа хоёр ариун библитэйгээр тангараг өргөсөн ба өмнөх жилүүдээс хамаагүй илүү төсөв зарцуулсан, Нэгдсэн улсын энэхүү бахархалт үйл явдлын гэрч болохоор Вашингтоны өргөн чөлөөнд 800 мянган хүн цугларсан зэргийг дурдаж болно. Ийнхүү дэлхийн том гүрнийг дараачийн дөрвөн жилд чиглүүлж, удирдан залах эрхэм үүрэгт ажлаа хүлээн авч, үнэнч шударга ажиллахаа амлан тангараглав.

Хойд Солонгос цөмийн зэвсэг туршина

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 22-нд БНАСАУ цөмийн зэвсгийн эсрэг хориг арга хэмжээ авсан. Харин үүнийг Хойд Солонгосчууд ихээхэн хүндээр тусгаж авч байгаа. Тэд цөмийн хөтөлбөрөө зогсоох талаар ямар нэгэн яриа хэлцэл явуулахгүй гэсэн байр суурьтай байгаа юм.

Хойд Солонгос өнгөрсөн сарын 12-нд “Ынха-3” пуужин хөөргөж хиймэл дагуулаа дэлхийн тойрог замд амжилттай оруулж чадсаны дараагаар хоёр Солонгосын харилцаа дахин муудах төлөв ажиглагдаж буй.

Тэрхүү пуужинг энхийн зорилгоор хөөргөсөн ч түүнийг нь баллистик пуужингийн туршилт байсан гэх сэжиг төрүүлж байсныг Өмнөд Солонгосын мэргэжилтнүүдийн пуужин унасан хэсгүүдэд хийсэн шинжилгээгээр баталсан билээ.

Тиймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 22-нд Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг чангалсан хэрэг. Хоригийн хариуд Хойд Солонгос АНУ-ын эсрэг чиглэсэн цөмийн туршилтаа хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа нь дэлхий дахинд шуугиан дэгдээгээд байна.

Чех улс шинэ ерөнхийлөгчөө сонголоо

Милош Земан ирэх таван жилд Чехийн ерөнхийлөгчийн албыг хашихаар боллоо. Сонгогчдын 54.8 хувийн санал авсан Милош Зеван “тарж бутарсан үндэстнийг” нэгтгэх ажлыг өөрийн гол зорилт гэж зарлаад, “сонгуульд хэний төлөө санал өгснөөс үл шалтгаалан бүх 10 сая чех хүний ерөнхийлөгч болох” бодолтой байгаагаа мэдэгдсэн юм.

Земаны гол өрсөлдөгч Гадаад хэргийн сайд Карел Шварценберг 45.18 хувийн санал авч, ялагдсанаа хүлээсэн байна.

Милош Земан 1996 онд тэр парламентын доод танхим болох Снемовнагийн дарга болсон юм. 1998 оны долдугаар сарын 22 хүртэл энэ өндөр албан тушаалд ажиллаж байгаад, ерөнхий сайд болсноор уг албан тушаалаа орхижээ.

Бээжин агаарын бохирдлын эсрэг хөдөлж эхлэв

Бээжингийн агаарын бохирдолттой тэмцэх ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн яндангаас гардаг утаан дахь хорт бодисуудын агууламжийг зохицуулдаг Евро-5 стандартад дүйх стандартыг хоёрдугаар сарын 1-нээс нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь Бээжин-5 шинэ стандарт байх юм. Үүнд эхний ээлжинд авто машинуудыг бодлогоор зохицуулах арга орж байна. Одоо ашиглагдаж байгаа машинууд нь шинэ стандартын үйлчлэлд хамаарахгүй аж. Бээжин-5 стандартад тохирохгүй дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг хоёрдугаар сарын 1-нээс Бээжинд худалдахгүй, бүртгэхгүй, харин бензинээр явдаг хөнгөн тэрэгийг гуравдугаар сарын 1-нээс энэ жагсаалтад оруурахаар болжээ. Бээжин хотын эрх баригчид янз бүрийн хэрэгцээ болон янз бүрийн худалдан авах чадвартай жолооч нарт чиглэсэн бөгөөд Бээжин-5 стандартад нийцсэн 1300 гаруй төрлийн тээврийн хэрэгслийн жагсаалт гаргажээ. Бээжин хотын Нийслэлийн хүрээлэн байгаа орчныг хамгаалах газрын үзэж байгаагаар, шинэ стандарт үр нөлөөтэй үйлчилвэл, Бээжин-4 стандарттай харьцуулвал нэг машины гаргах азотын ислийг барагцаалвал 40 хувиар бууруулна гэж бүрнээ найдаж болох ажээ.

Шөнийн клубт гал гарч 250 орчим хүний амь үрэгдэв

Ням гаригийн шөнө Бразилийн Санта Мариа хотын “Kiss” шөнийн клубт гал гарсны улмаас 250 орчим хүн амиа алдлаа хэмээн AFP агентлаг мэдээлэв. Хотын цагдаагийн газрын ахмад Клеберсон Брэйда Бастианелло “Бид шархдаж, бэртсэн хүмүүсийн тоог нарийн гаргаагүй байна. Амиа алдагсдын тоо 240-д хүрээд байгаа хэмээн мэдээлсэн байна. Шинжээчид галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” гэв. Орон нутгийн радиогийн уламжилснаар хэрэг явдал болох үед тус клубээр 1000 орчим хүн үйлчлүүлж байсан аж. Тэдгээрийн дийлэнх нь оюутан залуус байжээ. Шөнийн клубын галт үзүүлбэрийн үеэр хананаас эхлэн гал гарсан байна. Энэ үеэр үйлчлүүлэгчид үймж сандран гарч хаалган дээр шахцалдаан үүсч хүмүүс гарч чадаагүй аж. Хэргийн газарт ажилласан гал сөнөөгчдийн ярьснаар амиа алдагсдын дийлэнх нь угаартаж нас барсан байжээ.

2000 оны арванхоёрдугаар сарын 25-нд БНХАУ-ын Люян хотын шөнийн клубт гал гарсны улмаас 309 хүн амиа алдаж байсан. Мөн 2004 онд Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын шөнийн клубт гарсан галын улмаас 194 хүн амиа алдсан бол хамгийн сүүлд 2009 оны арванхоёрдугаар сарын 5-нд ОХУ-ын Пермь хотын шөнийн клуб дотор салют буудуулснаас хуванцар дээвэрт гал авалцаж тэнд үйлчлүүлж байсан 152 хүн тус тус амиа алдаж байсан харамсалтай тоо баримт бий.

Э.Мөнхнасан

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6990929/4c2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
57 Усан цэргийн ангид буудлага гарч 3хүн нас барав. admin 2011-07-04 4307
56 Кэти Перри, Майкл Жексоны амжилтыг эвджээ admin 2011-08-24 4301
55 Apple төлбөр төллөө admin 2011-07-14 4297
54 Азияана Боинг-747 онгоц осолдлоо admin 2011-07-28 4294
53 Кейт Миддлтон Диана гүнжийн замаар оров admin 2011-09-21 4293
52 Хадгаламж банкыг сонгохоос өөр арга байгаагүй admin 2011-08-01 4288
51 11жилийн турш алхаж дэлхийг тойрчээ admin 2011-09-29 4288
50 Шакира Обамагийн зөвлөх болов admin 2011-10-07 4284
49 Хятадад хурдны галт тэрэг осолдлоо admin 2011-07-25 4284
48 Америкт агаарын нислэгийн шоуны үеэр онгоц осолдож, гурван хүн нас барав admin 2011-09-19 4283
47 21 000 төгрөг admin 2011-08-26 4283
46 ПакЖиСон 8.5тэрбум воны гэрээ хийнэ admin 2011-07-04 4282
45 Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ admin 2011-06-28 4282
44 АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР admin 2011-11-01 4281
43 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4278
42 Тэр яах бол? admin 2011-08-08 4269
41 Ижил хүйст найзыгаа өмгөөлсөн тухай асуудал сөхөгдөн....Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ admin 2011-08-03 4253
40 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4249
39 Ирэх жилээс оюутнууд тэтгэлэг авна admin 2011-07-25 4232
38 Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл admin 2011-07-06 4224
37 Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1] Levi`s 2012-11-08 4222
36 Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин admin 2011-07-05 4215
35 Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг admin 2011-07-26 4191
34 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4185
33 2012оны SorentoR худалдаанд гарна admin 2011-08-25 4156
32 Олон улсын жишигт нийцсэн татварын албатай болно admin 2011-08-24 4120
31 Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1] Levi`s 2013-03-28 4020
30 Тайландад үерийн улмаас 112 хүн амь үрэгдээд байна admin 2011-09-19 3983
29 Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй боллоо admin 2011-09-26 3962
28 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1] Levi`s 2012-11-22 3911
27 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3714
26 Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно Levi`s 2013-03-24 3702
25 Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө admin 2013-03-27 3683
24 Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо. Levi`s 2013-03-24 3619
23 БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file ADVertisement 2013-03-07 3606
22 Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе Levi`s 2013-03-04 3590
21 Элчин сайдууд ба томилгоо Levi`s 2012-12-06 3579
20 Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин Levi`s 2013-02-05 3524
19 ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ. admin 2013-02-20 3439
18 Монгол бүргэдийг ирэх хавар буцаана Levi`s 2012-11-19 3433
17 Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө Levi`s 2012-12-06 3382
16 ӨНӨӨДӨР МОНГОЛД admin 2013-02-20 3381
» Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв Levi`s 2013-01-29 3371
14 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3278
13 Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3266
배너신청
자생병원

배너신청