Бичлэгийн тоо 372

Эхнэрүүдийг нь шалгаач

Уншсан 9704 vote 0 2012.04.25 10:25:40
Төрийн өндөр албан тушаалтнууд ээлжит ёсоор хөрөнгө орлогоо мэдүүлснийг албан ёсоор олон нийтэд танилцуулаад байна. Үүнд, Монголын төрийн түшээдийн хамгийн ядуу нь л жилдээ 12 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлж. Сайн эрчүүдийн ард сайн хань, сайн үр хүүхэд байдаг гэдэг үнэн бололтой. Бага орлоготой төрийн түшээдийн гэр бүлийнх нь орлого хэдэн тэрбумаар тоологдож байна. Сонирхуулах үүднээс жишээлэхэд, Монголын хамгийн ядуу иргэн жилдээ 252 мянган төгрөгийн орлоготой, сар тутам өгдөг 21 мянган төгрөгийн орлого нь гэсэн үг. Хамгийн бага орлоготой төрийн эрхэм албат жирийн нэгэн иргэн хоёрын орлогын зөрүүг харьцуулаад харна биз.

Өмнөх жилүүдэд УИХ-ын гишүүд, сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад ганц, нэг хувийн компанитай, тэр нь тогтмол шахуу орлоготой байсан бол энэ удаад өөрчлөгджээ. Үнэтэй, чамин цаг тэргүүтнээр гангардаг асан төрийн түшээд өдгөө томоохон компаниудын хувьцаагаар бэл бэнчингээ тодорхойлдог болчихож. Бүр насаараа төрийн албанд ажилласан хүн хүртэл томоохон компанийн хувьцаа эзэмшигч болчихдог болсон нь нэн хачирхалтай. Тэглээ гээд хэн ч, хүний урманд “жов” гэхгүй шүү. Оюутолгойн гэрээг баталсан жил 2008 онд тухайн үеийн Ерөнхий сайдын орлого л гэхэд 20 дахин, гэрээг батлалцсан сайдуудын орлого 6-7 дахин өсч байсан, хэсэг хачирхаад л өнгөрсөн. Ер нь өмнөх жилүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгүүдээс харахад улстөрчдийн орлого үл мэдэгдэх шалтгаанаар байнга л өсч арвижиж байсан байдаг. 

Харин одоо байдал өөрчлөгджээ. Улстөрчдийн орлого навс унаж. Юун өсөх. Харин ч эсрэгээрээ заримынх нь орлого гурваас зургаа дахин буурсан тоо зурайж байна. Тэд хэтэрхий их орлого олж байгаа мэтээр харагдахаас цэрвэдэг болсон бололтой. Тэгээд ч бэлэн мөнгөө хувьцаа болгох нь ашигтай гэж үзжээ. Хөрөнгө орлогоо мэдүүлэгсдээс Хууль зүй, дотоод хэргийн сайд л ганцаархнаа шахуу хувьцаагүй юмсанж. Тэгвэл нэг ч талх зарж үзээгүй ч нийслэлийн газраар хөлжсөн гэгддэг Шадар сайд М.Энхболд IPO нь ч гараагүй байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н 2144 хувьцааг эзэмшдэг гэжээ. Уг нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлнэ гэсэн ч шалгаад үзэхээр жирийн иргэдэд “536 ширхэг хувьцаа байна” гэсэн мэдээлэл гарч ирдэг.  Тэр талаас нь харвал Шадар сайд хэзээний өөр нэгэн хүнийхийг нэр дээрээ бичүүлж дөнгөсөн мэт. Батлан хамгаалахын сайд ч 1072 хувьцаатай гэж мэдүүлсэн байна лээ.

Иргэн бүрт олгоно гэсэн тоо ч мөн л дөө. Харин Сангийн сайд Д.Хаянхярваа 2650 ширхэг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай гэж мэдүүлжээ. Одоогоор мань хүн биднээс 1578 ширхэг хувьцаа илүү авчихсан яваа аж. Энэ мэтээр худал мэдүүлэг мэдүүлсэн эрхэм түшээдэд АТГ хариуцлага тооцно гэдэг найдаад орхиё.

Тэгвэл зах зээлийнх нь ханшаар тооцвол ам.метр нь 6000-7000 орчим ам.долларын үнэтэй орон сууцанд амьдардаг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн өнгөрсөн жилийн орлого 12,5 сая төгрөг, гэр бүлийнх нь орлого 8,6 сая төгрөг байжээ. Нийлээд 20 сая төгрөгийн орлоготой энэ өрх өөр ямар эх үүсвэрээр тухайн байраа авсан бэ гэдэг нь Х.Баттулга гишүүний хэлээд байгаачлан бодох л асуудал.

Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээс анзаарагдаж байгаа өөр бас нэгэн зүйл нь хөрөнгө орлогоо мэдүүлэгчдийн өөрийнх нь орлого буурч, өрхийн орлого өссөн явдал гэдгийг дээр дурдсан. Өмнөх жилийн хөрөнгө орлогынхоо мэдүүлгээр бол өөрөө 200 орчим сая төгрөг, гэр бүл нь түүнээс хоёр дахин бага орлоготой байсан Ерөнхий сайд Сү.Батболд өнгөрсөн жилд 51 сая төгрөг, гэр бүл нь түүнээс гурав дахин их буюу 151 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлжээ. Харин Д.Арвин гишүүн 2010 онд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ, өөрөө 12,8 сая төгрөгийн, гэр бүл нь 84,4 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байж. Тэгвэл энэ удаад хатагтай гишүүн өмнөхөөсөө дөрвөн сая төгрөгөөр илүү орлого олсон бол гэр бүл нь өнгөрсөн жилийнхээсээ дөрөв дахин илүү орлого олсон гэжээ. Харин өмнөх мэдүүлгээр 405 сая төгрөгийн орлоготой байсан УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ удаад 17 сая төгрөгийн л орлого олсон байх юм. Тэгвэл 2010 оны мэдүүлэгтээ 10 сая төгрөгийн орлоготой, гэр бүл нь 20 сая төгрөгийн орлоготой байсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтийн өөрийнх нь орлого дөрвөн саяар, харин өрх гэрийнх нь арав дахин нэмэгдүүлжээ.

Иймэрхүү байдлаар Монголын эдийн засгийн өсөлтийг дагаад төрийн түшээдийн гэр бүлийн орлого хэд дахин өсч байна. Харин иргэдийн орлого өссөн билүү үгүй юу гэдгийг та бүхэн өөрсдөө тунгаана биз. 

Өмнө нь зөвхөн сайд, гишүүдийн өөрийнх нь орлого л 3-20 дахин өсдөг байсан бол өдгөө гэр бүлийнх нь орлого өсдөг болсон нь нэгийг өгүүлээд байгаа бус уу. Мэдээж тухайн сайдын орлого гэнэт нэмэгдвэл олонд хар төрүүлнэ гэж болгоомжлон өрхийнхөө орлогыг нэмэгдүүлдэг болсон бололтой. Тэгээд ч төрийн албанд ажилд орж буй залуус АТГ-т ирээдүйд авах авлигаа мэдэгдүүлэхгүйн тулд анхнаасаа ихээхэн өмчтэй мэтээр мэдүүлж, ажлынхандаа чинээлэг харагдах гэж үнэтэй ресторанд хооллож, ганган тэрэг хөлөглөх болсон гэнэ лээ. Түүн шиг л юм болоод байгаа юм биш биз дээ. Анхнаасаа баяжих “бэлтгэл”-ээ ийн хангасан “ухаантнууд” ямар нэгэн асуудал үүслээ гэхэд “Ар гэрийн буян, анхнаасаа л би ажилд орохдоо өдий дайны хөрөнгөтэй байсан шүү дээ” гэж таахалзах гэж байгаа хэрэг. Харин улстөрчдийн хувьд “Миний гэр бүл, эхнэр хүүхдийн маань орлого нэмэгдэж болохгүй юу” гэж тунирхах, эсвэл “Эхнэр хүүхдийнхээ буянаар л бага цалинтай төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр залгуулж байна даа” гэж өрөвдөлт царай гаргах дүрээ ийнхүү сонгуулийн жил угтуулан баталгаажуулж байгаа бололтой.

Уг нь Монгол Улс төрийн албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг өдгөө дөрөв дэх жилдээ гаргаж буй. Гэвч хамгийн сонирхолтой нь энэ мэдүүлгээр хэн хэрхэн хоосорсон, эсвэл хагартлаа баяжив гэдгийг огт тоодоггүй, хэвлэлийнхэн л хэсэгтээ шуугиад өнгөрдөг бөлгөө. Хардлага, сэрдлэг төрлөө ч түүнийг нь шалгах нь үгүй. Бүр цаашилбал эрхмүүд хөрөнгө орлогоо үнэн зөвөөр нь мэдүүлсэн эсэх нь ч эргэлзээтэй хэвээр. Ер нь тэгээд жил бүр л хэн нь хэрхэн “хагартлаа” баяжиж байгааг харах гэдэг юм шиг хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулаад байх хэрэг байгаа ч үү, үгүй ч үү.

Нэгэнтээ л Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь гаргуулж байгаа юм бол инфляци өсөөд буй энэ үед тэдний гэр бүлийн орлого яагаад буурах бус хэдэн арав дахин нэмэгдээд байгааг тодруулах хэрэгтэй болов уу.

Авлаж чадахгүй юм бол АТГ байгаад ч яах билээ.

Л.НАРАНТӨГС
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6084343/ed4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
56 БИДНИЙ ТАРЬСАН ХОГ үхлийн тун болж байна admin 2012-03-15 8264
55 Гадаадын иргэнийг хугацаат төрийн ажилтанаар шалгаруулж авах гэж байна. file [1] "MK" 2011-04-16 8275
54 Виз гэж юу вэ? "MK" 2011-04-10 8419
53 ХТГ-ын Н.Адъяа: Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, тэндээ төрөөд хүүхдээ зарчихаад ороод ирсэн Levi`s 2013-10-24 8547
52 ИНЧОН МЕТРО ОСОЛ ГАРЧ 5ХҮН НАС БАРЛАА admin 2011-12-09 8892
51 БНСУ-ын виз олгох нөхцөлийг хөнгөвчиллөө [1] Levi`s 2013-05-06 9193
50 Агаар чийгшүүлэгч чимээгүй үхэл авчирч байна [1] admin 2011-09-01 9275
49 ГАДААД АЖИЛЧИН ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ file [1] G-THINK 2011-05-02 9296
48 гэрээт ажилчдад анхааруулах нь "MK" 2011-04-12 9434
47 2012 онд ам.доллар, төгрөг хоёрын аль нь чангарах вэ? admin 2011-12-13 9645
» Эхнэрүүдийг нь шалгаач admin 2012-04-25 9704
45 Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа Levi`s 2013-09-02 9742
44 Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь admin 2012-02-15 9836
43 КОЛУМБИД 10 НАСТАЙ ОХИН, ОХИН ТӨРҮҮЛЖЭЭ. admin 2012-04-06 9966
42 1сарын 1нээс ХУРУУНЫ ХЭЭГЭЭР НЭВТЭРНЭ admin 2011-12-27 10169
41 Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол Levi`s 2014-10-14 10197
40 Шумуул үргээх 5 гайхалтай арга Newstogs 2014-08-05 10528
39 Самандын Жавхлан элэглэл admin 2012-04-05 10764
38 Үйлдвэрийн осол гэж юу вэ? "MK" 2011-04-10 10799
37 Цалин нэмэгдлээ. admin 2012-03-09 10879
36 Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [2] Levi`s 2013-08-02 11003
35 Монголд 2013 онд цөмийн хаягдал булшилна [9] [2] admin 2012-07-05 11107
34 Ирээдүйд хамгийн эрэлттэй болох 10 мэргэжил admin 2012-02-09 11371
33 Харийн нутагт төрсөн Монгол бүсгүй хүүхдээсээ татгалзжээ [6] admin 2012-03-19 11903
32 Монголын баячууд яагаад филлипин үйлчлэгчийг сонирхдог вэ? [4] admin 2012-04-05 12134
31 Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё [3] [126] admin 2012-07-05 12421
30 Германд шуургатайд буусан МИАТ-ын онгоцны газардаж буй бичлэг шуугиан дэгдээж байна Newstogs 2014-08-05 13219
29 Хүүхдийн халдварт өвчин газар авч байна. file admin 2011-06-20 13263
28 mglclub.com Та бүхэнд түргэн шуурхай мэдээлэл...... admin 2010-11-11 15395
27 АНУ Солонгосын хойгийн асуудлаар хуралдаанаас татгалзжээ [1] "MK" 2010-12-21 15419
26 А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо [2] Levi`s 2010-08-02 18325
25 Хойд Солонгосын довтолгооны үр дагавар admin 2010-11-24 18502
24 ИНЧОН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭРХ ОЧЕР admin 2010-11-09 21100
23 Бидэнд хөөмийгөө өөрийн нэр дээр бүрт.. [3] Levi`s 2010-01-22 23911
22 Сонгуулиар 100 саяыг олсон СТА дуучин С.Жавхлангаас татвар авах уу [1] admin 2008-12-02 32452
21 Т.Карма: Хайрыг тоолж болдоггүй юм. Би ямар статистикч биш admin 2009-01-13 33591
20 Найруулагч Ч.Түвшин: Цус ойртолт, удам, сэтгэлгээний гажиг цөвүүн цагийн дохио биш гэж үү admin 2008-10-20 34747
19 Дуучдын ханш навс унаж, дуулах газаргүй боллоо [2] admin 2008-12-31 34983
18 Хэлний хүчирхийлэл [8] admin 2009-03-16 36554
17 Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа: “Хүйтэн агаар”-ыг хөөмөөр байна [2] admin 2008-12-02 37011
16 МУСТА, дуучин Х.Болормаа: Албаар нууцалсан юм биш, би чинь том болсон хүүтэй хүн шүү дээ [2] admin 2009-02-20 37328
15 Сүйт залуугаасаа салсан Г.Оюунгэрэл төрийн томчуудын амрагаар тодроод байна [1] admin 2008-11-04 37449
14 Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2] admin 2008-09-03 39020
13 Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2] admin 2008-09-03 39253
배너신청
자생병원

배너신청