Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ |
Эрдэнэбалын Жавхлан Москвагийн соёл урлагийн их сургуулийн төгсөх курсийн оюутан. Ирээдүйн продюссер, найруулагч залуу Хөгжим бүжгийн дунд сургуулийг морин хуурч, дуулаачийн мэргэжлээр төгссөн. Тэрбээр Орос, Монголын хамтарсан “Намгар” хэмээх хамтлагт морин хуур тоглож эх орныхоо нэрийг Орос болон бусад оронд гаргаж яваа. Түүнийг “Шинэ танил” буландаа урилаа. -Хамтлагаа танилцуулна уу. “Намгар” гэж юу гэсэн үг юм бэ? -Оросууд ер нь ардын болон үндэсний дуу хөгжмийг хэрхэн хүлээн авдаг вэ? -Тэгвэл манайхан урлагийг хэрхэн мэдэрч байх юм. Гэтэл энэ нь алга болчихвол утгагүй биз дээ. Гэхдээ ийм байдалд хүрсэнд нэг талаар төр засаг бас буруутай. Бусад орнуудын түүхийг сонирхож байхад, манайхтай адил хямарч, нийгмийн олон шатыг дамжсан байдаг. Энэ үедээ урлагаа орхигдуулалгүй аваад явсан байх юм. Түүний хэрэгцээ, үнэ цэнийг мэдэрсэн учраас тэр. Тухайлбал Орос, Герман зэрэг улс бидний л ижил нэг нийгмээс нөгөө рүү шилжсэн шүү дээ. Тэгвэл манайд урлаг гэдэг асуудлыг бүр орхичихсон. “Нийгэм хямарч, өнөө маргаашийн талх “жинхэнэ” асуудал болоод байхад, юун урлагийн хэрэгцээ, шаардлага” гэх хүн олон болж. Тэгэх тусам жинхэнэ урлаг бол нийгмийг тайвшруулах зэвсэг байх ёстой. Бас хачин гэмээр юм бий. Телевизийн хөтлөгчид ёстой бухимдуулж байна. Дэлгэцээр гарах наад захын шаардлага хангахгүй хүн байх юм. Эфирийн соёлгүй, мэдлэг боловсрол нимгэн хүмүүс “зурагтан дотор” хүмүүсийн тархийг угаагаад суух юм. Телевиз гэдэг чинь олон нийтэд соёл түгээх том хэрэгсэл. Гэтэл... -Тэгвэл Жавхаагийн бодлоор яах ёстой вэ? Юун төлөө манайд хөгжмийн боловсрол олгодог мэргэжлийн сургууль байгаа юм бэ. Энэ том баазыг ашиглах хэрэгтэй шүү дээ. Жилдээ нэг, хоёр удаа тэдний тайлан тоглолтыг сургуулиудаар явуулан үзүүлж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулж, хөгжмийн зэмсгүүдтэй танилцуулах гээд. Би ХБДС төгсөөд жил орчим яг энэ чиглэлээр ажиллаж байсан. Тэгэхэд хүүхдүүд их дуртай хүлээн авдаг. Дипломын ажлаа энэ сэдвээр хийхээр шийдсэн. -Уран бүтээлийн цомог гаргах гэж буй гэсэн. - Монголд тоглолтоо хийх төлөвлөгөө байна уу? Э.Жавхлан Америкийн алдарт жаз хөгжимчин Р.Радтай хамтран дэлхийд нэртэй Корнеги театрт тоглосон аж. Түүнчлэн “Намгар” хамтлагийнхан ЮНЕСКО-гийн төв ордон болон Иелийн их сургуульд тоглолт хийж байсан гэнэ. |