Ажлаас шалтгаалсан бэртэл гэмтэл ба өвчин эдгэрсэн ч биед оюун санааны болон биемахбодын согог үлдэн тахир дутуугийн нөхөн олговорт хамрагдахаар нийцэж буй бол тахир дутуугийн тэтгэмжийг олгоно.
Авах арга хэмжээний шат дараалал
Ойр байрлах ХНХГ-н салбар болон үйлдвэрлэлийн ослын даатгалд бүртгэл бүхий заан тогтоосон эрүүл мэндийн байгууллагад байрлуулсан байгаа “тахир дутуугийн нөхөн олговор хүсэх нэхэмжлэл”-н маягтаас 3 хувийг авч бүх маягт дээрээ хохирогч ажилчны хувийн байдлын талаар болон нэхэмжлэлийн утга зэргийг тодорхой бичин боловсруулж, албан газрын баталгаа ба эрүүл мэндийн байгууллагаар тахир дутуугийн оношийг гаргуулаад 1 хувийг албан газрын харьяалагддаг ХНХГ-н харьяа салбарын Нөхөн олговрын хэлтэс эсхүл эрүүл мэндийн байгууллагын харьяалагддаг ХНХГ-н харьяа салбарын Нөхөн олговрын хэлтэст мэдүүлнэ.
(1 хувь нь албан газарт хадгалагдаж, 1 хувь нь эрүүл мэндийн байгууллагад хадгалагдана)
Тахир дутуугийн нөхөн олговрын нэхэмжлэлийг хүлээн авбал ХНХГ-н харьяа салбарын Нөхөн олговрын хэлтэсээс хохирогч ажилчинд үзлэг хийх өдрийг товлож мэдэгдэх бөгөөд заасан өдөрт харьяа ХНХГ-н салбарт тахир дутуугийн үзлэгт хамрагдана.
Тахир дутуугийн үзлэгийн дараа шийдвэрлэгдсэн тахир дутуугийн зэргийн дагуу хохирогч ажилчны нэрийн данс уруу тахир дутуугийн тэтгэмжийг төлж, тусгайлан мэдэгдэнэ.
Тахир дутуугийн тэтгэмж нь: дундаж цалин х тахир дутуугийн зэрэгт тохирох төлөх хоногийн тоо
Тахир дутуугийн тэтгэмж нь тэтгэмж болон нэг мөсөн олголтоор төлөгдөх бөгөөд төлөх үндэс нь дараахтай адил байна.
Тахир дутуугийн зэрэгийн байдал
˙Тахир дутуугийн 1-3 зэрэг: Тэтгэмжээр төлөгдөх бөгөөд 4 хүртэлх жилээр урьдчилж авч болно.
˙Тахир дутуугийн 4-7 зэрэг: Тэтгэмжээр болон нэг мөсөн олголт авахаа сонгож болох бөгөөд тэтгэмжээр авахаар сонгосон бол 2 хүртэлх жилээр урьдчилж авч болно.
˙Тахир дутуугийн 8-14 зэрэг: Нэг мөсөн олголтоор төлнө.
(2008.07.01-ний өдрөөс хойш эмчлэгдэн урьдчилан төлүүлэхээр нэхэмжилсэн тохиолдолд урьдчилж авах хугацаанд тэнцэх тэтгэмжийн дүнгийн зөвхөн 50%-г олгож, үлдсэн 50%-г сар бүрийн тэтгэмжээр төлнө. Тахир дутуугийн нөхөн олговрын тэтгэмжийн урьдчилж авсан дүнгийн 2% хүүг суутгана)
Тахир дутуугийн тэтгэмжийг сар бүр 1 удаа олгох бөгөөд тухайн сарын ногдолыг дараагийн сарын 10 өдрийн дотор төлнө. Үйлдвэрлэлийн осолд орсон өвчтөнийг нас барах хүртэлх хугацаанд олгоно