Бичлэгийн тоо 372
Анд дагуулж явсан нэгнээ андуурч буудсан Төв аймгийн МАН-ын дарга Ч.Адъяасүрэн, Ц.Цолмонгэрэл болон иргэн Ч.Дэлгэрсайхан нарт холбогдох шүүх хурал боллоо. Шүүгч нар хэргийг хянан хэлэлцээд тэдэнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял ногдуулсан байна. Хүний амь насыг хөнөөх атгаг санаа агуулаагүй санамсаргүй үйлдэл байсан гэж үзжээ. Өнгөрсөн гуравдугаар сард аймгийн заан Б.Баянбатыг Төв аймгийн Татварын хэлтсийн дарга Ч.Адъяасүрэн, тус аймгийн Жаргалант сумын ИТХ-ын дарга Ц.Цолмонгэрэл, иргэн Ч.Дэлгэрсайхан нар “Чи анд сайн бидэнтэй хамт явж чоно агна” хэмээн дагуулж яваад сум алдан амь насыг нь бүрэлгэсэн юм. Түүнийг анд дагуулж явсан аймгийн Татварын хэлтсийн дарга Ч.Адъяасүрэн тус албанд томилогдохоосоо өмнө аймгийн МАН-ын даргаар ажиллаж байсан бол Жаргалант сумын ИТХ-ын дарга Ц.Цолмонгэрэл өдгөө сумын МАН-ын даргын алба хашиж байна.