Бичлэгийн тоо 372

МАХН-ын ХМОНХА-аас мэдэгдэх нь:
МАХН-ын дарга, МАХН тэргүүтэй улс төрийн холбооны дарга Н.Энхбаяр-ыг хууль бус аргаар саатуулсан талаар Авилгатай Тэмцэх Газраас албан мэдэгдлийг 2012 оны 04 сарын 13 ний өдөр гаргасан. Энэхүү мэдэгдэлдээ баривчлан саатуулах болсон шалтгаанаа албан ёсоор тайлбарлахдаа “ Бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа” гэж мэдэгдсэн.
Харамсалтай нь тэдний хийсэн энэхүү мэдэгдэл нь үндэслэлгүй худал болохыг мэдэгдэж байна. Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярт  эрүү үүсгэсэн тухай албан журмаар мэдэгдэл өгч байсангүй. Баривчлах тухай хуудас ч ирсэнгүй. Гэсэн атлаа Улс төрийн захиалгат бусармаг үйл ажиллагаандаа төрийн байгууллагын ажилтнуудыг татан оролцуулж, энгийн ард иргэдэд зэрлэг балмад байдлаар хүч хэрэглэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Иргэний Тухай хууль, Монгол Улсын Эрүүгийн Хуулийг тус тус зөрчсөн үйл ажиллагаа боллоо. Энэхүү мэдэгдэл, тайлбар яриа нь МАХН-ын үйл ажиллагааг саармагжуулах, өдөр тутмын хэвийн ажиллагааг алдагдуулах зорилго чиглэл агуулсан байна гэж МАХН-ын Хэвлэл Мэдээлэл Олон Нийттэй Харилцах Алба үзэж байна.
2012 оны УИХ-ын ээлжит сонгууль ойртож буй энэ үед МАХН-ыг болон түүний холбоотон улс төрийн хүчнүүд зэрэг сөрөг хүчнийг нухчин дарах, олон нийтийн дунд нэр хүндийг зохиомлоор унагах, улмаар намын удирдлагуудыг хууль бус аргаар хилс хэрэгт гүтгэн, ээлж дараалан хуулийн нэр барин дарамтлах оролдлого үйлдэх нь Монгол Улсын Үндсэн Хуулинд заасан хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, улс орны хөгжил дэвшил ардчилал шударга ёсны төлөө эвлэлдэн нэгдэх хүний эрх, эрх чөлөөг хаан боогдуулж байгааг МАХН-ын олон мянган гишүүд дэмжигчид, шударга иргэдийн өмнөөс илэрхийлж байна.
МАХН, түүний гишүүд дэмжигчид Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдал, Монгол Улсын халдашгүй дархан эрх, шударга ёс, үнэн бодит байдалд үндэслэн цаашид болзошгүй хууль бус аливаа үйлдлийг цаг алдалгүй мэдээлэх болно. Мөн 2008 оны УИХ-ын сонгуулийн луйвар будлианыг олон нийтэд хүргэснээр МАХН, түүний гишүүдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн явдал болжээ. Хууль бус засаглал, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг булаан эзэрхийлсэн үйл ажиллагааг таслан зогсоож, олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэснийг элдвээр мушгин гуйвуулах, нуун дарагдуулах, хүч хэрэглэх, мөрдөн мөшгих зэрэг олон удаагийн зүй бус үйлдүүдийг хэрэгжүүлж буйг эрс буруушаан эсэргүүцэж байна.
Цаашид Монгол Улсын халдашгүй дархан эрх, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдал, Монгол Улсын иргэн бүрийн эрх, эрх чөлөөг хангах, шударга үнэн бодит байдлыг олон нийтэд мэдээлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, иргэний эрх үүргээ биелүүлэх явдлыг хууль бус аргаар таслан зогсоохоо больж, олон нийтийн санаа бодлыг урвуулсан хууль бус мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй нийтлүүлж байгаагаа зогсоохыг шаардаж байна.
Дээрхи шаардлагыг нэн даруй хэрэгжүүлэх асуудлыг Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Улсын Их Хурлын гишүүдэд уриалан, цаашид зэрлэг балмадаар хүч хэрэглэж буй үйл ажиллагааны эсрэг улс төрийн шат дараалсан арга хэмжээ, тэмцэл өрнүүлэхээ мэдэгдэж байна.

МАХН-ын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Алба

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6053299/598/trackback

hudlaageech

2012.04.21 21:10:15
*.204.210.27

АН,МАН,МАХН-ЫН ГИШҮҮД эд нар бүгд СОЦИАЛИСТ нийгмийн үеийн ГУЙЛГАЧИНГУУД БАЙСАН ОДОО ХӨРӨНГӨЖСӨН ОЛИГАРХИУД БОЛЖЭЭ,  ХЭХЭ 2 ХАР ХЭРЭЭ НЭГ НЭГНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХНА ГЭГЧ ҮЛГЭР БОЛОХ НЭЭ. ОЛИГАРХИУД ГЭДЭС ГҮЗЭЭНДЭЭ ХӨЛӨӨ ЖИЙЛЦЭЖ ЭХЛЭХ  ШИВДЭЭ... ШИВШИГ  ШИВШИГ!!! 

 ЯПОН УЛС 1950 ИАД ОНЫ ҮЕД БҮХ АВИЛГАЧИДАА ХАЙР НАЙРГҮЙ ИЛЧИЛЖ НИЙГМЭЭ ЦЭВЭРЛЭСНИЙ ХҮЧИНД ОДООГИЙН ЭНЭ ИХ ХӨГЖИЛ ДЭВ ШИЛД ХҮРСЭН ҮНЭН ТҮҮХТЭЙ

АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЗӨВ ЗҮЙТЭЙ АЛХАМ ХИЙЖ БАЙНА, АВИЛГАЛЫН ТОР МЭТ ХЭРСЭН ААЛЗНЫ  ШҮЛСИЙГ ТАСАР ТАТАН УСТГА!!!!! МОНГОЛЧУУДАА

ТЭД БИДНИЙГ ХАЙРЛААГҮЙ,УЛС ОРНООО ХАЙРЛААГҮЙ, ЗӨВХӨН ХАР АМИА БОДСОН ХОХОРОГЧ НЬ  АРД ТҮМЭН БИД ,ЭХ ОРОН МААНЬ  ЮМ  ШҮҮ БҮҮ МАРТ МАРТВАЛ БИД СӨНӨНӨ....

АВИЛГАЛЫН ХАР ҮҮЛИЙГ ҮЛДЭН ХӨӨЕ АРД ТҮМЭЭН

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21257
101 Сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлнэ admin 2012-04-16 7300
100 Авилгатай тэмцэх газрын албан ёсны мэдээлэл [1] admin 2012-04-16 6702
» МАХН-ын ХМОНХА-аас мэдэгдэх нь: [1] admin 2012-04-16 6792
98 Төр нь төрийнхөө эсрэг ажиллав admin 2012-04-16 6582
97 Эхнэрүүдийг нь шалгаач admin 2012-04-25 9704
96 Сахиусан тэнгэрийн баг өмссөн чөтгөр admin 2012-05-03 7540
95 КАРИБЫН ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН ҮНЭН ДҮР ТӨРХ admin 2012-05-17 6877
94 Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ admin 2012-05-17 6549
93 Х.Баттулгын анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа УИХ-д нэр дэвшинэ [1] admin 2012-06-05 7423
92 Монголын намуудын типологи [1] admin 2012-06-05 5046
91 Болормаа бүдүүн бүсгүйд дургүй admin 2012-06-05 8024
90 Нийгэмд зайлшгүй шийдвэрлэх ёстой хоёр зүйл бол хог, нөгөө нь хог түүж амьдардаг иргэд [1] admin 2012-06-08 6220
89 Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих боломж байна [3] admin 2012-06-08 7378
88 Гадаад дахь монголчууд ням гаригт сонгуульдана [1] admin 2012-06-08 8055
87 Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё [3] [126] admin 2012-07-05 12421
86 Монголд 2013 онд цөмийн хаягдал булшилна [9] [2] admin 2012-07-05 11107
85 Монголчууд жолооны шалгалтаа монгол хэлээр өгнө [2] Levi`s 2012-11-05 4368
84 Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1] Levi`s 2012-11-08 4222
83 Монгол залуу БНСУ-д амиа алдлаа Levi`s 2012-11-16 5455
82 Монгол бүргэдийг ирэх хавар буцаана Levi`s 2012-11-19 3433
81 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1] Levi`s 2012-11-22 3911
80 Элчин сайдууд ба томилгоо Levi`s 2012-12-06 3579
79 Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө Levi`s 2012-12-06 3382
78 Ким Чен Ирийн ууган хүүгийн амь насанд халдах гэсэн тагнуулчийг баривчлав Levi`s 2012-12-06 5113
77 교육이 몽골의 힘 admin 2012-12-17 4494
76 Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв Levi`s 2013-01-02 3116
75 Хойноос үлээх салхи Levi`s 2013-01-27 2841
74 Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно Levi`s 2013-01-28 3184
73 Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна Levi`s 2013-01-29 3232
72 Хойд Солонгос дахин анхааруулга өгөв Levi`s 2013-01-29 3236
71 Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв Levi`s 2013-01-29 3371
70 Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин Levi`s 2013-02-05 3524
69 Ази дахь “чичиргээ” Levi`s 2013-02-13 3184
68 Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг Levi`s 2013-02-15 3260
67 БОЛОР ЦОМЫН ЭЗЭН МОНГОЛ ХЭЛ ТӨЛБӨРГҮЙ ЗААНА admin 2013-02-19 4704
66 ӨНӨӨДӨР МОНГОЛД admin 2013-02-20 3381
65 ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ. admin 2013-02-20 3439
64 САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС УНШААРАЙ БАС ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАДАГ ОРЧУУЛАГЧ НАР АНХААРАЛДАА АВНА УУ [3] amjilttai_ 2013-02-25 5686
63 Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе Levi`s 2013-03-04 3590
62 БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file ADVertisement 2013-03-07 3606
61 Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо. Levi`s 2013-03-24 3619
60 Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно Levi`s 2013-03-24 3702
59 Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө admin 2013-03-27 3683
58 Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1] Levi`s 2013-03-28 4020
배너신청
자생병원

배너신청