Хойд Солонгосын удирдагч Ким ЖонгИр-ын 3дахь хүүхэд болох түүний залгамжлагч КимЖонгЫн далайгаар дамжин 9хүн Өмнөд Солонгосруу дүрвэсэн тухай сонссон даруй аюулаас хамгаалах алба, тагнуулын газар түүний холбогдох албаныханд “Дүрвэгчийг илрүүлбэл газар дээр нь устга” гэсэн тушаал өгчээ.
Хойд Солонгосын мэдээллийн албаны мэдээлсэнээр “Ким ЖонгЫн нь гадныхны үзэл бодолд вирустсэн хэн боловч үхэх ёстой” “Үүнээс хойш эх орноосоо урвасан хүний өршөөх эрх хэнд ч байхгүй” гэж хэлсэн байна.
7сарын 24нд ард түмний намын удирдах зөвлөлийн сонгууль явагдах бөгөөд дүрвэгсэд ихээр илэрвэл сайнаар нөлөөлөхгүй нь тодорхой гэж санаа зовж байгаа сурагтай.
Иймээс дүрвэгч үүсэхээс сэргийлэн хилийн харуул хамгаалалтыг нэмэгдүүлж, хэн боловч дүрвэх оролдлого хийх, дүрвэгсдэд тусласан тухай мэдвэл даруй арга хэмжээ ав гэж тушаажээ.
Гэвч Хойд Солонгосын иргэд "КимЖонгЫн даргаас болж ард түмний байдал улам доройтож байна”. Амьдрал хэцүү байхад улам л ширүүсээд дүрвэхээс өөр аргагүй болгоод байх юм гэсэн үзэлтэй байна гэж Хойд Солонгосоос мэдээллээ.