Бичлэгийн тоо 372
Оюуны өмчийн газраас монголын шилдэг брэндийг батламжлав

Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний 60 гаруй мянган үйлдвэрлэгч, үйчилгээ эрхлэгчээс 16 аж ахуйн нэгжийг Монголын шилдэг брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хамт олныг нэрлэж батламжиллаа. Тухайлбал, Эрдэнэт хивс, Шаамарын зөгийн бал, Хөвсгөлийн цай, цааны арьсан гутал зэргийг Монголын шилдэг брэндээр нэрлэсэн юм. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, хилийн чанадад экспортлох боломжтой болсон аж.

Дээрх шилдэг брэндийн дотор үйлчилгээний ганцхан байгууллага багтсан нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Тэнүүн Огоо” компани гэнэ. Тус компани “Нийтийн тээврийн шилдэг үйлчилгээ эрхлэгч компани” гэсэн батламж авчээ. Учир нь тус компанийнхан нийтийн тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж чадсан хэмээн ийнхүү шилдгээр нэрлэгдсэн гэнэ.

Оюуны өмчийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээ өнгөрөгч баасан гаригт зохиогдсон бөгөөд Шинэчлэлийн Засгийн газар үндэсний шилдэг брэндээ хамгаалах, дэмжих л үлдсэн хэмээн Оюуны өмчийн газраас мэдэгдсэн юм.

П.Наран

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7242460/7b9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
배너신청
자생병원

배너신청