Бичлэгийн тоо 372

 

Дэлхийн банк инфляцид SOS зарлалаа
Дэлхийн банк манай улсын энэ улирлын эдийн засгийн тоймыг гаргажээ. Тус банк энэхүү судалгаагаар Монгол Улсын эдийн засгийг эрчимтэй өсч байна гэж дүгнэлээ. Энэ оны эхний улиралд 9.9 хувьтай байсан манай эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд 17.3 хувьд хүрчээ. Үүнд тээвэр 39.9, барилгын салбарт 38.4 хувиар өсч орлого нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.

Мөн уул уурхай, аж үйлдвэрийн салбарын эдийн засаг өнгөрсөн саруудад 8.3-12.9 хувиар өссөн байна. “Эдийн засгийн энэ хурдтай өсөлтийн үр дүнд өнгөрсөн онд 13 хувь байсан ажилгүйдлийн төвшин өнгөрсөн зургаадугаар сард 8.7 хувь болж буурлаа. Өнгөрсөн оноос хойш цалингийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн. 2002-2008 оны эдийн засгийн өсөлтийн үед ядуурлын төвшин Монголд бодитойгоор буурсан. Бид өнөөгийн эдийн засгийн өсөлт ч ядуурлыг бууруулна гэж үзэж байна” хэмээн Дэлхийн банкныхан хэллээ.

Гэхдээ тус банкны эдийн засагчид өмнөх эдийн засгийн өсөлт инфляцийг огцом өсгөж, дундаж орлоготой иргэдэд хүчтэй цохилт болсон. Тиймээс Засгийн газар төсвийн зарцуулалтыг хянаж, мөнгөний бодлогыг чангатгахыг Дэлхийн банкныхан сануулж байна. Мөн тус банкны судалгаагаар манай улсын инфляц өндөр байгааг тогтоожээ. Нийслэлд инфляц өмнөх оны мөн үеэс 11.4, өмнөх сарынхаас 5.5 хувиар өссөн байна.

Инфляц хөөрөхөд халамжийн замаар төсвийн зардал 27 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Уул уурхайн хөгжлийг даган, тоног төхөөрөмж, машин механизм ихээр орж ирж байгаа нь импортын хэмжээ нэмэгдэхэд хүрч энэ нь мөн инфляцид нөлөөлсөн байна. Өнгөрсөн сард гэхэд гадаад худалдааны алдагдал 1349 сая ам.долларт хүрсэн.

ИРЭХ СОНГУУЛЬ МОНГОЛД СҮЙРЭЛ ДАЛЛАЖ БАЙНА ГЭВ

Ашигт малтмал ашигласны төлбөр, нэмүү өртөг, гааль, аж ахуйн нэгжийн орлогын татварын нэмэгдэл төсвийн орлогыг өсгөжээ. Харин төсвийн зарлага 27 хувиар өссөн нь Хүний хөгжлийн сангаар дамжуулан иргэдэд бэлэн мөнгө тараасных аж. Төсвийн зардал ийнхүү их хэмжээгээр нэмэгдэж байгаа нь эдийн засаг болон төсөвт аюултайг Дэлхийн банкныхан хэлж байна. Хэдийгээр манай улс үүний эсрэг бодлогыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зохицуулна гэж байгаа ч энэ хууль 2013 онд хүчин төгөлдөр болох билээ.

Тиймээс 2012 оны сонгууль эдийн засаг, төсөвт эрсдэл дагуулахыг тэд анхаарууллаа. Мөн манай эдийн засагчид энэ хуулийг байгалийн баялаг ихтэй улс орнуудад тохиолддог “Голланд өвчин” зэргээс сэргийлэхэд туслана гэж үздэг. Харин Дэлхийн банкныхан Нидерланд улс Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, улс төрийн зөвшилцлөөр “Голланд өвчин”-ийг “анагааж” чадсан. Тиймээс Монгол Улс энэ хуулийн хэрэгжилтийг биелүүлж, намрын чуулганаар шинээр оруулж буй төсвийн туслах хуулийг батлах нь зөв гэж үзэж байна.

Э.Өнөр
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5028358/fef/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255

Харвардын сургууль номер нэг байхаа больжээ

  • admin
  • 2011-10-07
  • Уншсан 4524

20 настай залуу Хbox удаан тоглосноос нас барчээ

  • admin
  • 2011-09-05
  • Уншсан 4521

СЭТГЭЛ НЬ ХЭТЭВЧ ШИГЭЭ ХООСОРЛОО ГЭЖ ҮҮ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ [2]

  • admin
  • 2011-08-29
  • Уншсан 4505

Авилгалд автсан FIFA

  • admin
  • 2011-06-24
  • Уншсан 4504

ДӨРВӨЛЖИН ТАРВАС

  • admin
  • 2011-06-27
  • Уншсан 4503

교육이 몽골의 힘

  • admin
  • 2012-12-17
  • Уншсан 4494

Ядуу зүдүү амьдрал минь хандив өргөхөд саад болж чадахгүй

  • admin
  • 2011-09-28
  • Уншсан 4491

Сөүл Нувон гүд уул нуржээ

  • admin
  • 2011-06-29
  • Уншсан 4489

Хүүхдээс 200 төгрөг авна бас өлсгөнө, гуйлгачин болгоно, учир нь тэд сонгууль өгдөггүй

  • admin
  • 2011-09-06
  • Уншсан 4486

Оросууд эрчим хүчний салбараар дамжуулан Монголыг дарамталж байна

  • admin
  • 2011-07-29
  • Уншсан 4480

Ямар ч шалтгаангүйгээр зоджээ

  • admin
  • 2011-09-29
  • Уншсан 4473

НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдлоо file [1]

  • admin
  • 2011-06-22
  • Уншсан 4468

Туркэд газар хөдөлж, 500-1000аад хүн амиа алдлаа

  • admin
  • 2011-10-24
  • Уншсан 4461

Оюуны өмчийн газраас монголын шилдэг брэндийг батламжлав

  • admin
  • 2013-04-29
  • Уншсан 4457

Японы АсахиTV, КимЁнА-гийн PT буруу орчуулсандаа хүлцэл өчлөө

  • admin
  • 2011-07-12
  • Уншсан 4449

Өвөрхангайд анхны цас орлоо

  • admin
  • 2011-09-06
  • Уншсан 4446

Ослогийн гудамжинд гашуудлын ёслол боллоо

  • admin
  • 2011-07-26
  • Уншсан 4445

Японы рок од таалал төгсчээ

  • admin
  • 2011-07-18
  • Уншсан 4442

ИХюРи хуримаа хийнэ?

  • admin
  • 2011-07-19
  • Уншсан 4439

Эрдэнэт”-ийн Ганзориг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ “түрүү, магнай”, жирийн ард иргэд “баян ходоод” нь болсон наадам

  • admin
  • 2011-07-21
  • Уншсан 4437

Хятад Пандамэн - Сугалаанд хожиж хандив өргөлөө

  • admin
  • 2011-08-31
  • Уншсан 4433

Невадагийн цөмийн хаягдлыг хэрхэн авч ирэх тухай туршлага судлахаар мордлоо

  • admin
  • 2011-07-21
  • Уншсан 4428

Apple- CEO Жобсын төрсөн эцэг тодроод байна

  • admin
  • 2011-08-31
  • Уншсан 4423

Япончууд иргэддээ 1сая 500мянгын нөхөн олговор олгоно

  • admin
  • 2011-06-21
  • Уншсан 4423

Дархлагдсан албадын давхардсан олон орон тоо хэрээс хэтэрчээ

  • admin
  • 2011-12-07
  • Уншсан 4422

Линдсей Лоханы аав хүчингийн хэргээр баривчлагджээ

  • admin
  • 2011-10-27
  • Уншсан 4421

АМЬДРАЛ ҮНЭНЧ БАЙХААС ЭХЭЛЖ, ИТГЭЛ ДЭЭР ТОГТДОГ

  • admin
  • 2011-06-29
  • Уншсан 4421

Солонгос улсын шүүхийн шийдвэр нийтэд нээлттэй болно

  • admin
  • 2011-06-21
  • Уншсан 4420

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг сургуульд

  • admin
  • 2011-07-29
  • Уншсан 4419

ГАЙХАМШИГТ ШОХОЙН УРЛАГ

  • admin
  • 2011-10-19
  • Уншсан 4417

Хойд Солонгост түгшүүртэй байна

  • admin
  • 2011-06-30
  • Уншсан 4403

ПакШиЁн 11сарын 19нд хуримаа хийнэ

  • admin
  • 2011-09-27
  • Уншсан 4374

AUE : Авана автын ослоор нас барлаа.

  • admin
  • 2011-09-27
  • Уншсан 4371

Монголчууд жолооны шалгалтаа монгол хэлээр өгнө [2]

  • Levi`s
  • 2012-11-05
  • Уншсан 4368

Дэлхийн банк инфляцид SOS зарлалаа

  • admin
  • 2011-08-26
  • Уншсан 4365

СОЛОНГОСЫН ХОЙГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ш.СҮХБААТАРЫН ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ

  • Levi`s
  • 2013-04-09
  • Уншсан 4358

Гаднаа гяланцаг дотороо?

  • admin
  • 2011-07-19
  • Уншсан 4350

Леди Гага “MTV Europe Music Awards”-ын дөрвөн номинацийн эзэн болжээ

  • admin
  • 2011-11-08
  • Уншсан 4346

Засгийн газрын сайд улс орноо уландаа гишгэжээ

  • admin
  • 2011-10-17
  • Уншсан 4340

“Хүн төрөлхтний гоо бүсгүй” Роналдиньод татгалзжээ

  • admin
  • 2011-09-21
  • Уншсан 4339

Жомолунгма уулыг хэмжиж эхэлжээ.

  • admin
  • 2011-07-22
  • Уншсан 4336

Америкийн хамгийн азтай хотоор Сан-Диего нэрлэгдлээ

  • admin
  • 2011-10-17
  • Уншсан 4332

Хойд Солонгосын сураг

  • admin
  • 2011-07-18
  • Уншсан 4329

Шинжаанд дахин дажин болжээ 7,19нд

  • admin
  • 2011-07-20
  • Уншсан 4328

Хурд хэтрүүлсний торгууль нэмэгдэх төлөвтэй байна.

  • admin
  • 2011-06-23
  • Уншсан 4324
배너신청
자생병원

배너신청